x

Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, суралцагсдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хүүхдийг цахим болон бусад орчин дахь хүчирхийлэл, мөлжлөг, дарамт, дээрэлхэлт, хүний эрхийн зөрчил болон хорт зуршлаас хамгаалах, сурагчдын хоолны шим тэжээлийг дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллах юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Сурагчдын хоол хүнс, түүний шим тэжээлийг сайжруулах төслийг нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн сурагчдад тулгамдаж буй асуудлуудын эхний эгнээнд сэтгэл зүйн эрүүл мэнд багтаж байгаа бөгөөд хүүхдүүд сургуульдаа мэргэжлийн сэтгэл зүйчтэй, асуудлаа ярилцдаг клубтэй болмоор байгаагаа илэрхийлсэн.

Нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулиудын 20 хувь нь сэтгэл зүйчгүй. Иймд ирэх онд хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжин, суралцах эрүүл, таатай орчноор хангах, сэтгэл зүйчдийг чадавхжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Улаанбаатар хотод хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал нэмэгдэж байгаа тул үүнд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй болохыг онцлов.

НҮБ-ын Хүүхдийн сангаас үндэсний хэмжээнд 6-7 судалгааг хийж байгаа бөгөөд үүнд  сурагчдын эрүүл мэнд, хоол, тэжээлийн судалгаа багтаж байгаа аж. Энэ хүрээнд сурагчдын хорт зуршил, хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг ч мөн судалж байгаа тул судалгаанаас гарсан үр дүнг хуваалцаж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт ашиглах боломжтой гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 38 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 40 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 41 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 43 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 45 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 50 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 52 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 55 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 59 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 2 цаг 41 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 52 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 2 цаг 53 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 2 цаг 55 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 2 цаг 57 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 3 цаг 0 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 3 цаг 0 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 3 цаг 5 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 4 цаг 44 мин “Титаник”-ийн зорчигчийн сэтгэлээ шингээсэн захидлыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулна 4 цаг 49 мин “Суррон” унасны улмаас 32 хүүхэд осолд өртжээ 4 цаг 53 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top