x

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүрэгт байгуулна

Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд 300 га газрыг хамарсан Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна.

Дээрх газар нь ундны усны эх үүсвэр бөгөөд өмнө нь иргэдэд газар олгочихсон байсныг дүүргийн удирдлагууд цуцалж, газрыг орон нутгийн хэрэгцээнд авч, нийслэлийн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 300 га газрыг хашаалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьсан байна. Мөн явган хүний болон гүйлтийн, дугуйн зам, автомашины зогсоол зэргийг шийдэж, авто замыг ч төвлөрлийг задлах байдлаар төлөвлөжээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Цэцэрлэгт хүрээлэн барилга байгууламжгүй, төмөр, бетонон барималгүй, болж өгвөл мод, сөөг, ургамал зэрэг байгалийн унаган төрхөө хадгалж байх хэрэгтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алдааг давтаж болохгүй. Төрийн байгууллагуудыг тус цэцэрлэгт хүрээлэнд мод тарих нөхцөлийг бүрдүүлэх боломжтой” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Дарь-Эх орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг түшиглэн иргэд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх ногоон байгууламж бүхий газартай болохыг зорьж байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Элчин сайд нартай уулзаж, үндэсний хэв шинжээ агуулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн” гэв.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн 80-90 хувийг ногоон байгууламж эзлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 0 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2 цаг 2 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цаг 5 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2 цаг 5 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2 цаг 8 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2 цаг 9 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 12 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2 цаг 14 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2 цаг 17 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2 цаг 20 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2 цаг 24 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 4 цаг 6 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 17 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 4 цаг 18 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 4 цаг 19 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 4 цаг 22 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 4 цаг 24 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 4 цаг 25 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 4 цаг 29 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 6 цаг 8 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top