x

Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавина

Нарны зам буюу Ахмадын хорооллын зүүн талын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох нэг км урттай, далан дагасан авто замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Гэр хороолол дундуур тавих тус замын трасст 39 нэгж талбар өртөж байгаа бөгөөд далан дагуу цэвэр усны гол магистрал шугам байдаг аж. Цэвэр усны магистрал шугамын аюулгүй байдлыг хангаж, хүчитгэл хийн, асфальтан хучилттай зам тавихаар 2022 оны арванхоёрдугаар сард төсвийн магадалгааг хийжээ. Тус төсөвт газар чөлөөлөлтийн зардал ороогүй бөгөөд дүүргийн удирдлагууд газар чөлөөлөлтийн зардал, бүтээн байгуулалтын төсвийг бүрэн шийдэж өгөхийг Хотын даргаас хүслээ.

Хотын дарга Х.Нямбаатар “2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд НИТХ нийслэлийн 2024 оны төсвийг хэлэлцэнэ. Төсөв батлагдвал хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг зохион байгуулж эхэлнэ. Нийслэлийн зүгээс 2024 онд санхүүжих дүнгээр уг замын бүтээн байгуулалтын төсвийг шийдвэрлэж, худалдан авах ажиллагааны эрхийг дүүрэг рүү шилжүүлэх боломжтой. Замын трасст өртсөн айлуудын газар чөлөөлөлтийн үнэлгээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар гаргуулж, нийслэл, дүүрэг хамтран газар чөлөөлөлт хийнэ. Хүйтний улиралд худалдан авах ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулж, газар чөлөөлөлтийн хэлэлцээрээ хийн, ирэх оны гуравдугаар сарын 15-наас гүйцэтгэлийн ажлаа эхлүүлж, бүтээн байгуулалтаа цагт нь дуусгах хэрэгтэй. Гол нь УСУГ-ын харьяа цэвэр усны магистрал шугамуудыг сайтар хүчитгэж, хамгаалах хэрэгтэй” гэв.

Тухайн орчмын өрхүүд далан дагаж, ойролцоох сургууль, цэцэрлэг рүү алхдаг бөгөөд зундаа Нарантуул худалдааны төв рүү чиглэсэн автомашинуудаас тоосжилт ихээр үүсдэг байна. Тиймээс авто замын хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамыг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Харин даланг хамгаалж, хайс, хашлага хийх юм.

Баянзүрх дүүргийн гурван хороог хамарсан, 40 мянга гаруй айл өрхөд чухал ач холбогдолтой уг зам ашиглалтад орсноор тухайн орчмын түгжрэлийг бууруулахад нөлөөтэй гэж дүүргийн удирдлагууд үзэж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 9 цаг 10 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 9 цаг 13 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 9 цаг 16 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 9 цаг 18 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 9 цаг 21 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 9 цаг 24 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 14 цаг 31 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 14 цаг 32 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 14 цаг 34 мин ЛУИЗ 14 цаг 35 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 14 цаг 37 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 14 цаг 49 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 14 цаг 50 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 14 цаг 51 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 14 цаг 52 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 14 цаг 53 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 14 цаг 55 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 18 цаг 25 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 18 цаг 27 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 18 цаг 28 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top