x

М.Нарантуяа: Орчлон сургуулийн хүүхдүүд ээж, аав нь хэр орлоготойгоор, амьдардаг хорооллоор нь нэгнээ ялгаварлаж, дээрэлхдэг

Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн талаар өөрин хүүд тулгарч байгаа бодит жишээг дуучин Нара буюу М.Нарантуяа өчигдөр цахим хуудсанд мэдээлсэн билээ. 

Тэрээр "Энэ Орчлон гээд сургуульд юу болоод байдаг юм бэ. Энэ сургуулиас л намайг шилжүүлээд өг гэнэ. Надад камер зүүлттэй байдаг бол та намайг ямар байдгийг бүгдийг нь мэдэх байсан даанч та надад итгэхгүй гэх юм. Хэнээс болоод шилжмээр байна гэхэд нэг хүүхдээс болж шилжмээр байгаа бол тэр хүүхэд л шилжих ёстой гэтэл бүр уйлаад олон хүүхэд намайг байнга дээрэлхдэг гэнэ" хэмээн бичсэн юм.

Харин өнөөдөр тэрээр Орчлон сургууль дээр очиж, удирдлагуудтай нь уулзжээ.

Мөн шууд дамжуулалтаар үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарласан юм. 

Дуучин М.Нарантуяа "16 минутын турш гурван үе зодолджээ. Миний хүү нэлээд зодуулж. Гэхдээ өчигдрийн асуудал бол зөвхөн энэ зодооноос болоогүй. Ангид нь нийлж байгаад "Чи аавгүй", "Чиний ээж тарган" гэж хүүг минь сэтгэл санааны дарамтад оруулж байна. 

Хүүхэд бүр цэвэр ариун байдаг ч тэдний хажууд хэн, юу ярьж, зүрх сэтгэлийг хордуулна яг тийм болдог. 

Өчигдөр цээжинд нь бугласан бүхнээ гаргаад енгэнэтэл уйлж байгаа хүүхдээ хараад маш их дургүй хүрсэн. Гэхдээ тэглээ гээд би хүний хүүхдийг очиж алгадаж унагааж, эцэг эхийг нь дуудаж, сургууль дүүрэн орилж хашхирна гэж зарим хүн бодсон байх. Би тийм хүн биш" гэв.

Мөн тэрбээр зодоон хийсэн асуудлыг шийдэж болох ч удаа дараа хүүхдийг нь сэтгэл зүйгээр тоглодог, байнга "roast" хийдэг, эцэг эхийнх нь байгаа, байхгүй тухай ярьдаг, арьсны өнгөөр ялгадаг хүүхдүүд илүү хорон байгааг яриандаа онцолж байлаа. "Энэ хүүхдүүд ирж цохиж, хамраас нь цус гаргаагүй ч өдөр бүр энэ сургуулиас шилжих юм сан гэж бодтол нь байлгаж байгаа тэр хүүхдүүд хамгийн зэвүүн. Гэхдээ хүүхдүүдийн асуудлын учрыг олж болно. Засаж залруулж болно. Бүлэглэж дээрэлхэж байгаа хүүхдүүдийн аав, ээж нь ухаалаг хүмүүс бол зөв залаад хэнийг ч том эрсдэлд орохоос сэргийлж чадна" хэмээж байсан юм. 

Түүнчлэн өөрөөс нь өөр байсны төлөө доромжилдог, гутаадаг, сэтгэл санаа, амьдрах итгэл, өөртөө итгэх итгэлийг нь мохоодог энэ үзэгдлийг одоо зогсоохгүй бол бидний хүүхдүүд тэсэж, давж чадахгүй гэдгийг ч тодотгож байлаа. 

Дуучин бүсгүй хэлэхдээ "Та нар хүүхдүүдээсээ асуугаад үзээрэй. Сургуульдаа сэтгэл хангалуун байна уу, ямар нэг сэтгэл гонсойлгодог зүйл бий юу, цохиод авахгүй ч гэлээ мессэжээр ч юм уу доромжлоод байна уу гэдгийг. Монгол хүүхдүүд ээж, аав нь хэдэн төгрөгийн орлоготойгоор, тэр бүү хэл амьдардаг хорооллоороо хүртэл "bully"-ддэг гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Ийм байдлыг одоо засаж залруулахгүй бол болохгүй нь" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Нар (172.69.45.143)
    Хувийн сургууль хамгийн муу сургууль би хүүхдээ явуулж үзсэн эд нар зөвхөн мөнгө хөөсөн ноход байдаг Очоод уулзахаар танай хүүхэд сайн гээд цаасан малгай өмсүүлдэг юм билээ
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    Улсын сургууль ч ийм байдаг. Миний охиныг бас чи аавгүй, ээж чинь хөгшин хаг гэж доромжилсон байдаг. Чиний аав чинь хэзээ байхгүй болохыг чи мэдэхгүй шүү. Маргааш ч байхгүй болж, чи бас аавгүй болох ч юм бил үү гэж хэл гэж хэлээд явуулсан. Дахин тэгж доромжлохгүй гэсэн.
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Chamin chuluun (172.69.45.145)
    Tiimvv hvvhedeesee asuuj vzii hvvheseeshee asuuj bgai ym bna
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • Цэцэг (172.69.252.157)
    Орчлон сургуулийн сургалт маш муу шүү. Хятал хэл 00. Ер нь маш муу сургууль. Багш нар нь хүүхдүүдээсээ айдаг ийм тэнэг сургууль
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.69.252.154)
    Худ худ
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • Би (172.69.252.155)
    Ер нь яах гэж орчлон сургуульд оруулсан юм бэ .!зөвхөн амбиц хөөсөн эцэг эхчүүдийн золиос болсон хүүхдүүд тэнд бдаг гэж ярьдөг шдэ. Хүүхдээ жирийн сургуульд оруулаад сайн багш гэрээр хөлсөл хүүхдэд чинь л хэрэгтэй
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
    • Улсын сургуульд булли ихтэй.Манай хүүхэд хичээлдээ их сайн.Тэгсэн чинь чи ганцаараа даалгавар хийж үзүүллээ,чамаас болж бид нар F авлаа, даалгавар хичээлээс өөр юм мэддэггүй бот гэж юм болгон дээр доош дарах гэж үздэг бсан.Бүр зураг бичлэгэнд ч оруулахгүй аньдаг бсан даа.Тэгээд хувийнх руу шилжсэн.Одоо дажгүй байгаа
      2023 оны 11 сарын 24
  • З (172.69.252.154)
    Орчлон сургуульд хүүхдээ битгий оруул. Ёс зүйн хүмүүуил заадаггүй юм бна. Хойшид анхаармаар юм бна шүү.
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • үнэн (172.69.252.157)
    Нараа мэтийн нэг их мундаг санаатай авгай нар хэдэн эрэгтэй хүүхдийг "Гомо" болгож санаагаа амраах санаатай, хүүхэд нь эр хүн шиг мөртлөө "эмэгтэй" зан ааштай ,сайхан Гомо гарч ирэх юм шиг байгаан
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
    • Үнэнээ ч хат даа
      Ухаан муутайгаа бусдаас нууж амьдрах хэцүү байдаг байхдаа. Ингээд ч болтугай эргүү гэдгээ илэрхийлж тайвширдаг байхдаа өрөвдөлтэй амьтан
      2023 оны 11 сарын 24
    • Мал минь зайлаач өөрөө арай тэр хүүхдүүдийнхэн эцэг эх ах эгч юм биш бизээ.Нүүрээ ил гаргаж чадахгүй чам мэтийн юмнууд өсгөсөн үр хүүхэд нь хүчирхийлэгч болж бгам шүү дээ.
      2023 оны 11 сарын 24
    • зочин
      тэнэгтээрэй алуурчин яргачин бснаас гомо бсан нь дээр
      2023 оны 11 сарын 24
    • Би
      Чи л тийм байхдаа
      2023 оны 11 сарын 24
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 0 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2 цаг 2 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цаг 4 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2 цаг 5 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2 цаг 7 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2 цаг 9 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 11 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2 цаг 14 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2 цаг 16 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2 цаг 19 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2 цаг 23 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 4 цаг 5 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 16 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 4 цаг 18 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 4 цаг 19 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 4 цаг 21 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 4 цаг 24 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 4 цаг 25 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 4 цаг 29 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 6 цаг 8 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top