x

Улсын дээд шүүхийг 2024 онд Хангарди ордон луу нүүлгэнэ

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа шүүхийн байрны нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Б.Энхбаяр:

2024 оны УИХ-ын төсөвт сүүлийн 10 жилд анх удаа шүүхэд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн.

  1. Монгол Улсын Дээд шүүх Сүхбаатарын талбайд баруун талын Хангарди ордонд 2024 онд нүүж орно. Холбогдох зардлуудыг шийдвэрлэсэн.
  2. Шүүхийн системийн хэмжээнд шүүхийг бүрэн цахимжуулах төсвийг 2024 оны төсөвт суулгасан.
  3. Шүүх байгуулах тухай хууль хэрэгжихтэй холбоотой тооцоо судалгаа хийхэд нийт 350 тэрбум төгрөгийн төсөв гарсан. Үүний 275 орчим тэрбум төгрөг нь шүүхийн барилга байгууламжтай холбоотой. Улсын төсвөөр дангаар шийдвэрлэхэд төвөгтэй тул Шүүх байгуулах тухай хуулийг дагалдуулан УИХ-ын тогтоолын төсөл оруулж байгаа. Уг хуулиар шүүхийн байртай холбоотой асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэнэ. 

Түүнчлэн шүүхийн байртай холбоотой хэд хэдэн шилжилт хийнэ.

Гэр бүл, хүүхдийн шүүхийг олон улсын жишигт нийцсэн шүүхийн байртай болгоно. Яагаад гэвэл энэ нь ердийн шүүхээс өөр. Хүүхдэд айдас дарамт үүсэхээргүй цэлгэр уудам орчин талбайг бүрдүүлсэн байдлаар байгуулахад анхаарна. 

Шүүхэд жилд 100 гаруй мянган хэрэг шийдвэрлэгддэг. Үүний цаана 400-500 мянган иргэн шүүхээр үйлчлүүлж байна гэсэн үг. Шүүх бол үйлчилгээний байгууллага.

Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх шүүхийн байрнаас авхуулаад зөрчигдөж байгаа юм. Тиймээс энэ эрхийг хангах хүрээнд гурван жилийн дотор шүүхийн байртай холбоотой асуудлыг бүрэн шийднэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 59 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2 цаг 1 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цаг 3 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2 цаг 4 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2 цаг 6 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2 цаг 8 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 10 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2 цаг 13 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2 цаг 15 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2 цаг 18 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2 цаг 22 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 4 цаг 4 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 15 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 4 цаг 17 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 4 цаг 18 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 4 цаг 20 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 4 цаг 23 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 4 цаг 24 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 4 цаг 28 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 6 цаг 7 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top