x

Х.Нямбаатар: Төлбөртэй бүс байгуулахгүй, автобусаар үнэгүй зорчуулахгүй

Хотын дарга Х.Нямбаатар томилогдсоныхоо дараа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлогоо танилцуулахдаа "Хотын төвийг төлбөртэй бүс болгож, төлбөртэй бүсээс 800 м-ийн зайд төлбөргүй зогсоолууд байгуулна" хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан дууссаны дараа хотын дарга "Иргэд энэ шийдвэрийг дэмжээгүй учраас саналаа татсан" гэв.

Мөн иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах тухай асуудал огт яригдаагүй. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийн өдрийн 1000 төгрөгийн картаар зорчдог болно гэв.

Х.Нямбаатар:

-2014 онд НИТХ-аар баталсан "машинт цагийн тогтоол" гэж байгаа. Тухайн автобус үйлчилгээнд хэдэн цаг явснаар нь тооцож, нийслэлээс татаас өгдөг. Хүн тоолдоггүй. Үүнийг өөрчилье гэж ярьж байгаа. Цагдаагийн байгууллагын ажилтан, өндөр настан, хүүхдүүд, донорууд үнэ төлбөргүй зорчиж байгаа. Эдгээр иргэдийн картыг шинэчилж олгоно. Нэлээн том дүнтэй цахимын тендерийг НИТХ ирэх оны төсвийг баталсны маргааш залгах гэж байна. Тэр хүмүүсийг автобусаар зорчуулсных нь тоогоор санхүүжүүлэх шударга зарчмыг тогтооно. Өнөөдөр нийслэлийн иргэдийн 20 орчим хувь нь автобусаар зорчдог гэсэн тооцоо байна. Гэтэл бид нөгөө үнэгүй зорчдог хэсгийн мөнгийг жил болгон компаниудад өгөөд байгаа шүү дээ. Гэтэл зорчигчийн тоо ийм бага байна гэдэг чинь энэ хүмүүс өөр тээврийн хэрэгслийг сонгож байна гэсэн үг. Үүнийгээ тоолъё.

Үнэгүй зорчих тухай яриа байсан уу гэвэл байсан. Гэхдээ саналын хэмжээнд яригдаагүй. Харин эсрэгээрээ автобусаар нэг өдрийн турш 1000 төгрөгөөр картын системийг нэвтрүүлье, бүх төрлийн картын хэрэгсэл, төлбөр тооцооны бүх хэрэгслийг ашиглая гэдэг тооцоо судалгааг хийж байгаа. Үүн дээр үндэслээд нийтийн тээвэрт ажиллаж байгаа ажилтан ажиллагсад, жолооч нарын цалинг одоо байгаа түвшингээс нь ахиулах бодлого барьж байна.

-"Улаанбаатар смарт"-ын картыг ашиглах уу?

-Улаанбаатар смарт карт ямар ч тендергүйгээр нийслэлтэй гэрээ байгуулсан, бараг 30 жилийн хугацаатай байх шүү. Ийм юм дэлхий дээр байж болох уу?

Хоёрдугаарт нийслэлтэй нэг ч удаа тооцоо нийлээгүй. Гуравдугаарт бүх орж байгаа орлогын 10 хувийг ямар нэг болзол, нөхцөлгүйгээр авдаг. Дөрөвдүгээрт программ хөгжүүлэлт хийнэ гэсэн чиг үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. 

Тавдугаарт, төрийн байгууллагатай хамтарч байгаа ямар ч компани үндэсний аудитын байгууллагаар аудит хийлгэж байх ёстой. Аудит хийлгээгүй. Тийм учраас өнгөрсөн долоо хоногт би гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн. Илүү смарт, жинхэнэ ухаалаг нийтийн тээврийн төлбөр тооцооны системтэй болъё гэж байгаа. Нэг хүн нэг удаад 500 төгрөгөөр зорчдог байсан бол өдрийн 1000 төгрөгийн картын систем гаргая. 30 хоногийнх нь 30 мянган төгрөг, 1000 төгрөгөөр тухайн өдөртөө хэдэн ч удаа дамжиж сууж болно.

Мөн дээр нь нийтийн тээврийн тээвэр зохицуулалтыг өөрчилнө. Шинэ автобуснууд ороод ирэхээр өдрийн 1300-1350 автобус гаргана. Одоогоор 950-980 байгаа. Тэгээд богинын рейсүүдийг хийнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Энэ хооронд бид программ хангамжаа шийднэ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2 цаг 26 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 3 цаг 29 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 3 цаг 31 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 3 цаг 32 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 3 цаг 34 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 3 цаг 36 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 3 цаг 38 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 3 цаг 41 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 3 цаг 43 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 3 цаг 46 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 3 цаг 50 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 5 цаг 32 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 43 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 5 цаг 44 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 5 цаг 46 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 5 цаг 48 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 5 цаг 50 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 5 цаг 51 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 5 цаг 56 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 7 цаг 35 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top