x

Л.Уртнасан: Төрийн өмчийн 400 компани, 40 орчим стратегийн ордыг иргэдэд өмчлүүлнэ

АН-ын гишүүн Л.Уртнасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН-ын зүгээс "Иргэдийн алтан хувь” гээд яриад эхэлсэн байна лээ. Энэ ямар утгатай бодлого болох тухай тайлбарлаач?

-Төр орон нутгийн өмч, компани, стратегийн ордуудыг Монгол Улсын иргэдэд хувьцаа хэлбэрээр олгож, жил бүр ногдол ашиг хүртээдэг болъё гэж байгаа юм. Учир нь төр нийтийн баялгийг хамгаалах, нийтийн эрх ашгийн төлөө үр ашигтай зарцуулах үүргээ биелүүлж чадахгүй гэдгээ өнгөрсөн 33 жилд хангалттай нотоллоо гэж үзэж байна. Хамгийн сүүлийн муу жишээ Ногоон автобус, 44 их наядын хулгай боллоо. Газрын доор, дээргүй үндэсний баялаг бол ард иргэдийн өмч, төр түүнийг нь “зөвхөн хамгаална” гэж бид Үндсэн хуулиндаа зааж өгсөн байдаг. Хүний эрх, хувийн өмч, хувь хүний сайн сайхан амьдралыг чухалчилсан чөлөөт Ардчилсан нийгмийг цогцлоохоор зорьж буй улс.

Өнгөрсөн 33 жилийн хугацаанд 33 хөрөнгөтөн төрж, 3.5 сая иргэд уланд очсон. Өмч төрд байхаар хулгай, луйвар, шахаа л болж байгааг бид нийтээрээ харж ойлгож байгаа шүү дээ. 21 зууны амжилттай орнууд болох Скандинав, Арабын орнууд болон Сингапур зэрэг улс ийм л жишгээр хөгжиж иргэд нь хангалуун, сэтгэл амар сайхан амьдарч байна. Нийгэм, эдийн засгийн олон үзүүлэлтээр эдгээр орнууд дэлхий нийтийг тэргүүлж байна. Хэдхэн компанийг бүхий л талаар дэмжиж, эдийн засгаа чирж явдаг тогтолцоо 20-р зууны сүүлийн хагаст Япон, Солонгос зэрэг орнуудад амжилттай хэрэгжсэн ч зарим талаар алдаа дутагдалтай, баян хоосны ялгааг гааруулдаг хоцрогдсон тогтолцоо болох нь харагдаж байна. Ардчилсан нам 1990 онд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, улсынхаа тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь баталгаажуулсан Ардчилсан хувьсгалыг манлайлсан бол энэ удаад Өмчийн хувьсгалыг өрнүүлж иргэдээ өмчтэй, орлоготой болгож, төрийн ухаалаг цомхон болгохоор зорьж байна. Энэ хүрээнд төр, орон нутгийн өмчтэй 400 орчим компани, аж ахуйн нэгж, байгууллага 40 орчим стратери ордуудыг иргэддээ өмчлүүлж, үйл ажиллагааг нь ухаалаг, үр ашигтай болгож иргэддээ жил бүр ногдол ашиг хүртээх ажлыг улс орон даяар зохион байгуулна. Компани, ордуудын үр ашиг дээшлэхээр улсад төлөх татварын орлого ч нэмэгдэнэ. Төр зөвхөн хууль, эрх зүйн оновчтой тогтолцоо бүрдүүлэх, нийтийн эрх ашигт нийцсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг л хариуцах ёстой.

-Төрийн хулгай луйвар хэрээс хэтэрч, иргэдийн амьжиргаа доройтсон энэ цаг үед сайхан л сонсогдож байна. Гэхдээ энэ “Алтан хувь” үнэхээр бодит ажил болж чадах болов уу? "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа шиг нэр төдий болчих юм биш биз?

-Тиймээ. Энэ талаар бас бодолцож байна. Иргэдийн “Алтан хувь” нэртэй хувьцаа зарагдахгүй байх ёстой. Мөн хувьцааны ногдол ашгийг бэлнээр биш зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны урьдчилгаа, жижиг дунд бизнесийн санхүүжилт гэсэн хэлбэрээр олгоё гэж тооцож байна. Ямар ч хүн хөдөлмөр эрхэлж идэх хоол, хувцас хэрэглээний мөнгө олж байх нь нийгмийн амьдралын зохистой зарчим. Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнууд ногдол ашгаа ахуй амьдралдаа зарцуулж болох бол хүүхэд багачууд ирээдүйдээ хуримтлал үүсгэж болох юм. Мөн хувьцаа эзэмшигч насанд хүрсэн иргэд компанийхаа удирдлага, удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл гэсэн хяналтын байгууллагуудын гишүүдийг сонгоход оролцох ёстой. Түүнээс төр, эрх баригчид зэрэг ямар нэг улс төрийн намын төлөөлөл үүнд оролцохгүй байхаар зохицуулах нь зүйтэй.

Хувьцааны тухайд яваандаа нийгэм эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, хувьцаа эзэмшигчдийн хөгжил төлөвшил тодорхой төвшинд хүрсэн үед хувьцааг барьцаалах, худалдаалах зэргээр эдийн засгийн эргэлтэнд оруулж болох юм. Ингэж байж эдийн засаг улам бүр өсөж хөгжих бас нэг нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Иргэдэд “Алтан хувь” олгох талаар иргэдийн саналыг авах, судалгаа шинжилгээний ажил зохион байгуулж, энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх шийдэл, төлөвлөгөө боловсруулах, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт оруулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулж байна.

-Үүнээс өөр шийдэл байхгүй гэж үү? 

-Иргэдэд “Алтан хувь” олгохоос өөр шийдэлгүй гэдгийг нотлох олон тайлбар байна даа. Тухайлбал МАН төрийн хулгайтай тэмцэж байна гэж нэг хулгайчийг барьсан дүр үзүүлж хамгийн шударга гишүүнийг томилж ажиллуулсан ч нөгөөх нь НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙ-тай холбогдчихлоо. Тэд аргаа барж байна. Төрийг хулгайлах өмч хөрөнгө, бизнесгүй болгохгүй л бол төрийн нэртэй эзэнгүй өмчийн хулгай зогсохгүй. Тогтолцоо өөрчлөхгүйгээр хүн солиод нэмэр арга. Дээрээс нь намын тамга удирдлага авах гэж, төрийн аль нэг төвшний сонгуульд ялах гэж ямар их дайн тулаан, өрсөлдөөн тэмцэл болж байгааг бид бүгдээрээ л харж байна. Энэ юуны төлөө вэ? Бүгд л аймаг, дүүрэг, улс орноо хөгжүүлэх гээд үхэн хатан тэмцэлдээд байна уу гэвэл үгүй л байгаад байна. Төрөөс өмч, бизнесийг салгаад иргэддээ өгчихвөл энэ их улстөржилт, нам төрлүү дайрсан тэмцэл өрсөлдөөн ч үгүй болно. Жинхэнэ бодлого, хөгжил тойрсон нийгмийн идэвхитэй цөөн хэсэг хүмүүс л нам, төрийн ажил дээр үлдэнэ. Энэ утгаараа “Алтан хувь” олон талын үр дүнтэй энэ цаг үеийн хамаг л болохгүй асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой шийдэл болно. Сүүлийн үед нэг ийм мэдээлэл их явдаг болсоныг та бүхэн анзаарсан байх. Скандинавын орнууд тухайлбал Финляндад залуу бүсгүй Ерөнхий сайд боллоо, эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал сайн байна, Европын орнуудад маш залуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрлөө, Канадад хотын захиргаанд нь гадаадын иргэд очиж ажиллаж байна гээд л. Тэнд иргэд нь улс төр сонирхдоггүй. Хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийж байгааг мэддэггүй гэх мэт яриа байдаг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр? Тэнд төр лүү зүтгэсэн, тэнд байгаа өмч хөрөнгийг хулгайлах гэсэн өрслдөөн тэмцэл алга гэдгийг харуулж байгаа нэг хэлбэр.

Манайд нэг ийм яриа байдаг. Манай төр 3.5 хан сая иргэнээ ядуу амьдруулж байна. Ийм их баялагтай оронд арай ч дээ гэж. Энэ ч үнэн. Нэгэнт чадахгүй байгаа төрийг харж суухаар иргэд өөрсдөө өмч, баялагаа эзэмшээд, удирдаад явъя л гэж байгаа юм. Дэлхийн амжилттай улс орнууд ингэж л хөгжиж байна. Манайд ч гэсэн хувийн хэвшилд ажилладаг иргэд маань ажил бизнесээ амжилттай явуулаад, татвараа төлөөд, аятайхан амьдарч чадаж байгаашдээ. Тэд төр бидний ажилд оролцохгүй байж тус болбол их сайн байна гэдэг. Монголдоо төдийгүй олон улс, дэлхийн зах зээл дээр амжилттай бизнес эрхэлж байгаа иргэд маань өөрсдөө оролцоод үндэснийхээ том компани, ордуудыг амжилттай аваад явж чадна гэж бид үзээд байгаа юм. Гэхдээ хэнээр компани, ордуудаа удирдуулахаа насанд хүрсэн иргэд өөрсдөө шийдэг. Улстөрчид түүнд нь оролцохоо л больё.

-Халамж болчихгүй байгаа. АН бол баруун төвийн үзэлтэй нам. Намын үзэл баримтлалтай зөрчилдөхгүй гэж үү?

-Иргэд эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээ авах, ая тухтай орчинд амьдрах, ажил, бизнес эрхлэх боломжоор хангагдах нь хүний үндсэн эрхийн асуудал бөгөөд Баруун төвийн улстөрийн үзэл санааны амин чухал хэсэг. Үүн дээр хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний түүх соёлын үнэт зүйлийг Баруун төвийн улстөрийн үзэл санааны суурь бүрэн болж байгаа юм. Бид ямар нэг бэлэн мөнгө тараа иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, амьдрах чадваргүй болгох тухай бус өмчтэй, орлоготой, өөртөө итгэлтэй, ажилч хөдөлмөрч иргэд, ая тухтай, амар амгалан амьдралын тухай ярьж байгаа юм. 

Эрүүл, боловсролтой, ая тухтай орон байртай, ажил бизнес эрхлэх боломж, нөөцтэй иргэд идэх хоол, өмсөх хувцас, хэрэглээгээ хангахын тулд урам зоригтойгоор хөдөлмөрлөнө шүү дээ. Бизнесийн зарчмаар ямар нэг шахаа, хулгай, тендерийн луйваргүй, нээлттэй ажилладаг Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөг гэх мэт олон компаниудад ажлын байр, ЖДҮ эрхлэгчдийн ханган нийлүүлэлтийн боломжууд ч олноороо гарна. Өөр олон төсөл, орд, компаниуд байгаа. Төр, орон нутгийн өмчтэй 400 гаруй, 40 орчим том ордууд яг үнэндээ иргэдийн өмч шүү дээ. Төр тэднийг ашигтай, иргэдэд өгөөжтэй ажиллуулж чадахгүй байна. Баялаг тэгш бус хуваарилагдаж, хулгай луйвар хэрээс хэтэрч, баян хоосны ялгаа туйлдаа хүрчихлээ. Нийгмийн тогтворгүй байдал гэж аюул хаалга тогшиж байна!

-Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Дархан төмөрлөг, Хөтөл зэрэг иргэдийн өмчийн томоохон компаниуд хөгжөөд ирвэл 33 жил бойжсон хувийн хэвшил, үндэсний компаниудаа татаж унагаах биш үү? Тэдгээр компаниудыг зах зээлээс шахах эрсдэл бий юу?

-Харин ч тэднийг цэвэр өрсөлдөөнд оруулж хөгжүүлнэ. ОТ, ТТ, Эрдэнэтэд олны танил улстөрчид хүртэл хүүхдээрээ дамжуулан шахаа хийдэг гэж иргэд дургүйцдэг. Иргэдээс сонгогдсон удирдлага, хяналтын байгууллага тухайн компаниудыг удирдаад ирэхээр энэ бүх шахаа, хулгай, луйвар шахагдаж, олон нийтэд нээлттэй ханган нийлүүлэлтүүд хийгдэж эхэлнэ. Жирийн иргэдийн хувийн хэвшлийн компаниуд энэ бүх том төслүүдийн ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэл рүү орж ажиллах, өсөх, хөгжих боломж харин ч нээгдэнэ. Уул уурхай болон бусад чиглэлээр чадавхижсан хувийн хэвшлийн томоохон компаниуд ч иргэдийн өмчлөлийн компаниудын Удирдлага, менежментийн нээлттэй сонгон шалгаруулалтанд орж, тухайн төслүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлж, ашгийн хувиа хүртэх зарчмаар хөгжих боломжууд нээгдэнэ гэж харж байна.

-Сонгууль дөхлөө. Сүүлийн үед ШИНЭ нам "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд тараана гэж байна. МАН бас юу гэж амлах бол? Нөгөө 2008 оны сонгуулийн “Эрдэнийн хувь”, “Эрдэнийн хишиг” гэдэг шиг популист амлалтын уралдаан болчих юм биш үү?

-ШИНЭ намын зөв, гэхдээ дутуу байна. Зөвхөн ЭТТ ХК-ийн хувьцааг биш төр, орон нутгийн өмчит 400 орчим компани, аж ахуйн нэгж, байгууллага, 40 орчим стратегийн орд баялгийг бүгдийг нь иргэдэд “Алтан хувь” болгон эзэмшүүлэх ёстой. Төрд өмч, бизнес хэрэггүй. Хулгай, луйвар л гарна. Орчин үеийн төр иргэдийн сайн сайханд л үйлчлэх үүрэгтэй. Өмчтэй, бизнестэй төр Хаант засаглал, дарангуйлалтай, коммунист нийгэмд л байдаг. МАН-ын тухайд энэ бүхнийг хийх эрх мэдэл, боломж нь байна. Гэхдээ тэд өнгөрсөн 7 жилд хулгай, луйвар л их хийлээ. Өөр зүйл хийсэнгүй. Өөр зүйл хийж чадахгүйгээ нотоллоо. Тэд худал амлаж сонгуульд ялахдаа л гайгүй юм. Харамсалтай нь амлалтаасаа ухарч буцахдаа сайн юм. Татвар огт нэмэхгүй гэсэн хэдэн удаа ч нэмэв. Ядуурал, үнэ, ам.доллар, түлшний үнэ өслөө. Одоо иргэд МАН-д итгэхгүй байна. Тэд иргэдийн итгэлийг алдсан. Уг нь уралдаж амлаад ч хамаагүй иргэдэд “Алтан хувь” өгөх нь чухал. Улстөрийн намын хувьд ялалт чухал ч иргэдийн сайн сайхан илүү чухал. Хөгжил дэвшил бол Улс төрийн намын эрхэм чухал зорилго.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 2 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 2 цаг 33 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 2 цаг 40 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 3 цаг 12 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 3 цаг 14 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 3 цаг 16 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 3 цаг 19 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 3 цаг 22 мин Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? 3 цаг 29 мин У.Хүрэлсүх: ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллаж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байна 17 цаг 12 мин ШХАБ-ын гишүүн орнууд Тяньжины Тунхаглалыг баталлаа 17 цаг 52 мин Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл сул байна 18 цаг 22 мин Хүүхдийн төлөө сангийн төсвийг эрүүл мэнд, эмнэлэг, спортын дэд бүтцэд зарцуулна 18 цаг 23 мин Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 18 цаг 25 мин Албан тушаалын болон авлигын шинжтэй хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэв 18 цаг 28 мин Банкны хар жагсаалтыг халлаа 18 цаг 29 мин 'Хүннү 2222’–‘Ривер гарден’-ийг холбосон замын ажил эхэллээ 18 цаг 30 мин Шинэ Зеландын парламентын төлөөлөгчид Монголын түүх, соёлтой танилцлаа 18 цаг 31 мин Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь гарлаа 21 цаг 21 мин Улаанбаатар хотын авто замын 80 гаруй хувь шинэчлэгдэж байна 21 цаг 25 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно Банкны хар жагсаалтыг халлаа
Top