x

Барилгын суурийг хэтрүүлж ухсан компанид хашаагаа эргүүлэн татах үүрэг өглөө

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй “Фүжи Девелопмент” ХХК архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн барилгын суурь ухсан зөрчил гаргасан.

Уг асуудалтай холбогдуулан өчигдөр /2023.11.21/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллалаа.

“Фүжи Девелопмент” ХХК нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, 5, 6А, 6В байрыг ашиглалтад оруулаад буй. Өдгөө Нэхмэлийн шарын долдугаар байр буюу гурван давхар хуучин орон сууцны дахин төлөвлөлт дээр ажиллаж байгаа. Тус байр нь 33 оршин суугчтай байснаас 22–ыг нь өмнө нь ашиглалтад оруулсан барилгуудад оруулжээ. Үлдсэн 11 оршин суугч нь нэг давхартаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа эрхэлдэг байв.

"УРСДАГ ШАТ, ЛИФТ ХИЙХИЙН ТУЛД ЗААВАЛ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ"

зураг

"Фүжи Девелопмент" ХХК-ийн захирал Н.Мөнхбаяр “Хуучин байр нь 64 метр урттай, өргөтгөлтэйгөө нийлээд 15 метр өргөнтэй, гурван давхар барилга байсан. Бид тус барилгыг буулгаж, хоёр давхар 292 машины далд зогсоол, 70 машины ил  зогсоолтой, дөрвөн давхар үйлчилгээний зориулалттай барилга болгохоор төлөвлөсөн. Энэ 15 метрийн өргөнтэй байранд гарааш төлөвлөх боломжгүй. Мөн урсдаг шат, лифт хийхийн тулд заавал нийтийн эзэмшлийн талбай гаргах шаардлагатай.

Гэтэл 64 метр урттай байрыг 44 метр болгож богиносгох үүрэг өгсөн. Хэрэв ингэж богиносговол нийтийн эзэмшлийн талбай, автомашины зогсоол, гарааш, лифтгүй болно гэсэн үг. 15 метрийн өргөнтэй байранд гарааш хийвэл 12 метр нь зорчих хэсэг болно. Тиймээс машин зогсох боломжгүй. Бид нийтийн эзэмшлийн талбай, лифт, аваарын шатны хонгил хийхийн тулд өргөнийг нь таван метрээр сунгах хүсэлт гаргасан. Гэтэл одоо болтол холбогдох байгууллагуудаас шийдвэр, хариу өгөхгүй байгаа” гэв.

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Фүжи Девелопмент” ХХК-ийн хариуцаж байгаа дахин төлөвлөлтийн барилгад инженерийн дэд бүтцийн шугам өртөж байгаа тул барилгын уртаас 20 метр хасах шаардлага үүссэн. Тус компани барилгажих төслийн дагуу барилгын тухайлсан зургийг хийхдээ заасан хэмжээнд тохируулан хийх ёстой. Компанийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай гаргана гэж байгаа боловч анх батлагдсан барилгажилтын төсөлтэй уялдахгүй байгаа тул Хот байгуулалт хөгжлийн газраас тухайлсан зөвшөөрлийг олгоогүй” хэмээлээ.

Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагуудаас тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байна.

Тодруулбал, шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан. Мөн тус компанид Хотын стандарт, хяналтын газраас болон Хан-Уул дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй хэмээн удирдлагууд хэлэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Уг барилгыг буулгаж, шинээр дахин төлөвлө гэж танай компанид хүчээр тулгаагүй. Тиймээс нийслэлийн бодлого, шийдвэртэй уялдах ёстой. Хан-Уул дүүргийн ЗДТГ, НИТХ-ын төлөөлөгчид, Хот байгуулалт, хөгжлийн газар болон "Фүжи Девелопмент" ХХК-ийн төлөөллүүд зураг төслөө дахин хэлэлцэж, зөвшилцөх хэрэгтэй. Зөвшилцсөний үндсэн дээр хууль ёсны дагуу ажлаа эхлүүлэх ёстой. “Барилга барьчхаад дараа нь зөвшөөрлөө гаргуулчихна” гэсэн ёс бус ойлголтоо аж ахуйн нэгжүүд болих хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс "Фүжи Девелопмент" ХХК-ийг нэн даруй илүү татсан хашаагаа эргүүлэн татаж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2 цаг 28 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 3 цаг 30 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 3 цаг 33 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 3 цаг 33 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 3 цаг 36 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 3 цаг 37 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 3 цаг 40 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 3 цаг 42 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 3 цаг 45 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 3 цаг 48 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 3 цаг 52 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 5 цаг 34 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 45 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 5 цаг 46 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 5 цаг 47 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 5 цаг 49 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 5 цаг 52 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 5 цаг 53 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 5 цаг 57 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 7 цаг 36 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top