x

Нийслэлийн 2023 оны Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг баасан гаригт хийнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан энэ сарын 13-нд болж, Нийслэлийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Төсвийн тодотголын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаалж, ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэхээр шийдвэрлээд байсан. Улмаар Нийслэлийн ИТХ-аас холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 429.1 тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж, үе шаттайгаар арилжаалан санхүүжүүлэх тогтоолыг өнгөрсөн наймдугаар сард баталсан. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбоотойгоор төсвийн орлого буурч, төсөв алдагдалтай болох нөхцөл байдал үүссэн нь тодотгол хийх үндсэн шалтгаан болж байна.

Нийслэлийн төсөвт 2023 онд 1,943.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэлээр 1,653.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Энэ нь төсвийн орлого 24.9 тэрбум төгрөгөөр давж төвлөрсөн гэсэн үг. Тодотголын хувьд төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцсон байна. Үүнд, нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлын хэмнэлтээр 7.1 тэрбум, Нийслэлийн үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангах зардлыг 1.1 тэрбум, нийслэлд хэрэгжиж буй 9 нэр төрлийн төсөл, арга хэмжээний зардлыг нийт 7.8 тэрбум, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ оны төсвийн жилд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, рейс, цагийг нэмэгдүүлэхээр тооцсон тээврийн үйлчилгээний машин цагийн зардлыг 10.8 тэрбум, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу шилжин байрлахаар тооцон төлөвлөсөн 0.8 тэрбум төгрөгийн хэмнэлтийг тус тус хийхээр болж байна.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын бодит гүйцэтгэл, санхүүжилттэй уялдуулан нийт 9.2 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх юм. Мөн шинээр эхлэх төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулагдаагүй төсөл, арга хэмжээний нийт 6 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Ингэснээр нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал:

  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрт 27,6 тэрбум
  • Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм 14,4 тэрбум
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд 0,8 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр тусгажээ.
  • Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэллээ.

Төлөөлөгч Б.Мөнхцэцэг: Аливаа техник тоног төхөөрөмж авахдаа үнийн асуудлыг харахаас гадна чанарыг анхаарах хэрэгтэй байна.

Төлөөлөгч Б.Сүхбаатар: Баянзүрх дүүрэг, Монелын замд бага, сургууль цэцэрлэгийн цогцолборыг барихдаа орц гарцыг зөв тооцоолоогүй. Үүнээс улбаатай осол их гарч байгаа. Тиймээс тэнд зогсоол хийж, хүүхдүүд аюулгүй зорчих эрх зөрчигдөж байгааг шийдвэрлэх хэрэгтэй байна. Нийслэлийн төсвт зогсоол барих санхүүжилт нь шийдэгдээд, компани нь шалгарсан. Одоо газар чөлөөлөх 408 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэх саналыг гаргаж байна.

Төлөөлөгч М.Говьсайхан: Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа доголдоход газар чөлөөлөлтийн асуудал удааширдаг. Хоёрдугаарт, хэрэгжилтийн явцад алдаа гарах буюу төлөвлөсөн сургууль, цэцэрлэг болон бусад нийгмийн дэд бүтцийн асуудал баригдахаа больдог. Мөн төсөл хэрэгжүүлэх компанийн санхүүгийн чадамжгүй байдал нь төслийг удаашрах, зогсох нөхцөл болж байна. Эцэст нь дэд бүтцийн асуудал үүсдэг. Тиймээс Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэж гэр хорооллыг хөгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс 158 га гаруй талбайд хэрэгжүүлэх Сэлбэ дэд төв төслийн ТЭЗҮ болон зураг төслийг боловсруулах 3.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгаж өгнө үү.

Төлөөлөгч Ү.Оюунзул: Бид хүүхдийн автобусны зардлыг дараа жилийн төсөвт тусгаад, автобус оруулж иртэл сурагчид, хүүхдүүд маань энэ өвөл даарна. Тиймээс энэ асуудлыг бид яаралтай шийдвэрлэхийн хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлэг дээр хүүхдийн автобусны судалгааг холбогдох газраас авахыг хүсэж байна. Улмаар үүн дээр яаралтай арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Түүнчлэн НИТХ-ын тогтоолоор зарим хороодыг хуваасан. Хуваасан хороодын байр, өрхийн эмнэлэг зэрэг төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх нөхцөл боломжийг хэрхэн хүргэх вэ.

Төлөөлөгч Б.Өнөбат: Яармаг орчмын бүсийн айл өрхүүдийн зэвтэй усны асуудал сүүлийн 2.5 жил ярьж байна. Төв магистрал шугамыг нь солиход шаардлагатай 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж өгөөрэй. Мөн Яармагт 2011 оноос хойш нэг ч сургууль, цэцэрлэг барьж байгаагүй. Одоо л нэг сургууль, хэд хэдэн цэцэрлэг барьж байгаа. Эдгээр ажлыг хурдтай урагшлуулахад Хотын дарга анхаараарай.

Төлөөлөгч Ж.Сандагсүрэн: Улаанбаатар бонд гаргаж, Сэлбэ сэргэлт төсөл болон утаагүй түлшний асаагуурын асуудлыг шийдвэрлэх үүргийг Засгийн газраас нийслэлд өгсөн. Бид хүлээсэн үүргээ биелүүлсэн шүү гэдгийг Засгийн газрын түвшинд хотын дарга хэлэх хэрэгтэй. Олон улсын бонд гаргана гэдэг хэцүү. Хэрэв олон улсад бонд гаргахаар шийдэж байгаа бол эртнээс төлөвлөж, бэлдээрэй гэж хэлмээр байна. Шинэ түлшний хувьд дангаараа асуудал шийдэхгүй. Давхар зуухаа шинэчлэх шаардлага үүснэ. Тиймээс хэсэг хэсэг газарт нэг мөр түлш, зуухтай нь шийдэх саналыг гаргаж байна. Сэлбэ сэргэлт төслийн хувьд богино хугацаанд, үр дүнгээ өгөх төсөл байсан. Тиймээс энэ төслийг татаж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаарай гэж хэлье.

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 17 буюу ирэх баасан гаригт хийнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 5 цаг 20 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 6 цаг 22 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 6 цаг 25 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 6 цаг 25 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 6 цаг 28 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 6 цаг 29 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 6 цаг 32 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 6 цаг 34 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 6 цаг 37 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 6 цаг 40 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 6 цаг 44 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 8 цаг 26 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 37 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 8 цаг 38 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 8 цаг 39 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 8 цаг 41 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 8 цаг 44 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 8 цаг 45 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 8 цаг 49 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 10 цаг 28 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top