x

Байлдагчийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай оюутан нас баржээ. Хүүгийн ар гэр рүү цэргийн ангийн захирагч утсаар ярьж, “Хүү чинь унтаад сэрсэнгүй” хэмээн харамсалтай мэдээ дуулгажээ.

Өнөөдөр талийгаачийн гэр бүлийнхэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн гадаа очсон бөгөөд тэдний сэтгэл санаа, нөхцөл байдал хүнд байна. Тэд цэргийн ангид нэвтэрч захирагч болон хамт алба хааж байгаа байлдагчидтай уулзаж, камерийн бичлэг үзэхийг хүсч байгаа юм. Харин харамсалтай хэрэг гарсан цэргийн ангийн захирагч одоог хүртэл утас нь холбогдохгүй, талийгаачийн ар гэртэй уулзаагүй байна. 

Энэ харамсалтай хэргийн талаар Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас мэдээлэл өгөхөөр 22:00 цагт хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр Зэвсэгт хүчний хуурай замын ерөнхий командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал "Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид харамсалтай хэрэг явдал гарлаа. Цэргийн албаа хааж байсан нэг байлдагч маань амь насаа алдлаа. Байлдагчийнхаа ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Гарсан хэрэг явдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтынхан ажиллаж, албаны хүрээнд энэ процессын талаар үнэн мөнийг тогтоохоор хичээж байна.

Өнөөдөр өглөө 06:30 цаг орчим командлалын жижүүр над руу ярьж, ийм харамсалтай явдал болсныг надад мэдэгдсэн. Өглөө бослогын команд өгөхөд талийгаач босохгүй байсан тул очиж үзлэг хийн, эмч, жижүүрийн бүрэлдэхүүн очиход амь насаа алдсан байдалтай байсан байна. Иймд дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаа, бусад холбогдох албан тушаалтанд дуудлага мэдээлэл өгснөө хэлсэн. Тухайн үед шуурхай бүлэг томилсон. 

Одоогоор мэдэгдэж буйгаар байлдагч маань бусдынхаа адилаар амрах дохио өгөхөд амарсан байна. Өглөө 06:00 цагт бослого эхэлдэг. Харин бослогын дохиогоор босохгүй байсан тул байлдагчийг амь насаа алдсаныг манай үүрэг гүйцэтгэгч, алба хаагч нар мэдсэн байна.

Зэвсэгт хүчний зүгээс талийгаачийн ар гэртэй холбогдсон. Үзлэг шалгалт тухайн анги дээр хийгдэж байгаа тул тийшээ оруулах боломжгүй байгаа.

Албаны шалгалтаар одоогийн байдлаар буруу зөрүүтэй харьцаа, хөндлөнгийн нөлөөтэй гэдэг нь тогтоогдоогүй байна. Хоол унд гээд бүхий л зүйлийг шалгаж байгаа. Хяналтын камер бүрэн ажилладаг. Энэ баримтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа.  Бүх зүйл хуулийн дагуу шалгагдаж, Цагдаагийн байгууллага ба Шүүх шинжилгээний газраас эцсийн дүгнэлтийг гаргана" гэв.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс өнөө өглөө дуудсаны дагуу хүүгийн аав, ээж хоёр очиж, задлан шинжилгээ хийхийг зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд хүүгийнх нь үхэлд гадны нөлөө орсон хэмээн хардаж буйгаа илэрхийлэн тусламж хүсэж ZARIG.MN сайтад хандсан байна. 

Талийгаач хүүгийн аав хэвлэлд дараах зүйлсийг тодотгон ярьсан байна.

Тэрээр, "Миний хүү аравдугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдсан. Цэрэгт татагдаад 22-хон хоногийн дараа эрүүл саруул, сайхан бие бялдартай хүү маань нас барлаа. Бид цэргийн ангид маш их гомдолтой байна. Цэрэгт татагдаад хэд хоносны дараа ээж нь хүүтэйгээ уулзахаар ирэхэд уулзуулаагүй. Хүүдээ хэрэгтэй зүйлсийг аваад, ямар цэрэг болж вэ гэж харахаар ирсэн юм. Хүү минь энэ жил төгсөх курсын оюутан тул “Сургуулиа төгсөөд цэрэгт явна” гэж ярьдаг байсан. Тийм ч учир сургуулиас нь бичиг авч очсон боловч шууд албанд татаж, үсийг нь хүчээр хуссан гэж хүү минь ярьсан. Өнгөрсөн жил цэргийн зарлан дуудах хуудас ирсэн боловч сургуулиас нь бичиг гаргаж өгөөд татагдаагүй. Гэтэл энэ жил хүчээр цэрэгт татсан" гэсэн юм.

Харин Цагдаагийн ерөнхий газраас "Прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж байна" хэмээн мэдээллээ. 

Мэдээлэлд, Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байранд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06:21 минутад хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар зэрэг холбогдох алба, нэгжээс Прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж байна.

Хугацаат цэргийн алба хаагч "Д" нь 2023 оны 02 дугаар ээлжээр цэрэгт татагдсан бөгөөд түүний амь хохирсон шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай, мөн хуульд нийцүүлэн гаргасан Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 дугаар тушаал зэрэг эрх зүйн баримт бичгийг үндэслэн Прокурорын байгууллагын шууд хяналтад мэргэжлийн байгууллагаас шинжилгээ хийж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Яг одоо 23:10 минутын байдлаар Талийгаачийн ар гэрийнхэн болон тус цэргийн ангид алба хааж байгаа байлдагчдын гэр бүл, иргэд Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн гадаа цуглан зул өргөж, эмгэнэл илэрхийлэн, албаныхан ирж уулзахыг хүлээсээр байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 6 цаг 48 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 7 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 7 цаг 53 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 7 цаг 53 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 7 цаг 56 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 7 цаг 57 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 8 цаг 0 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 8 цаг 2 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 8 цаг 5 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 8 цаг 8 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 8 цаг 12 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 9 цаг 54 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 5 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 10 цаг 6 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 10 цаг 7 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 10 цаг 10 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 10 цаг 12 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 10 цаг 13 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 10 цаг 17 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 11 цаг 56 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top