x

М.Тулгат: Энэ бол улс төрийн захиалгат ял!

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад дөрвөн жил, эдийн засагч Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт хоёр жилийн ял оноожээ.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат бухимдаж, байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Уур минь хүрч байна! “Гэм хийгээгүй юм чинь санаа зоволтгүй ээ, үнэн мөн ялна” гээд явж байсан залуус өчигдөр өргөст торны цаана хайр найргүй шидэгдлээ. Ч.Отгочулуу, Н.Мөнхбат. Нэг нь Германд, нөгөө нь Австрид эдийн засаг, санхүүгийн чиглэлээр өндөр боловсрол олсон залуус. Ажил хийж, ачаа үүрэлцэж явсанаас биш одоогийн Ардын намынхан шиг хуйгаар нь идэж ууж, хулгайлж хумслаж явсангүй. Тийм сэдэлгүй, ёс зүйтэй залуус. Отгочулуу бол манайдаа ховорхон сайн эдийн засагч. Хааяа пиво ууж хөгжилдөх, маазрахаас өөр хорхойд гэмгүй, цайлган, шулуухан. Мөнхбат бас цөөн тохиох банк санхүүгийн мэргэжилтэн. Төлөв даруухан, үг цөөтэй, ажилд махруу, ноён нуруутай эр хүн. Хөгжлийн банкийг хөлд ороогүй байхаас нь хүлээж аваад, ажлаа хүлээлгэж өгөх үедээ Монголын хамгийн том банк болгосон.

Үнэндээ бол АН-ын зурвасхан жилүүдэд Хөгжлийн банк утгаараа ажилласан. Ардын намын жилүүдэд замаа алдсан. Өчигдөр тэдэнд тус банкны барилгыг худалдаж авах шийдвэрт гарын үсэг зурсан, улсад 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж ял өгөв.

Өөрөө авсан, идсэн, завшсан гэсэнгүй. “Шинжээч” нэртэй “1 дээр нэмэх 1 тэнцүү хэд гаргамаар байна” гэх төрлийн хүмүүс улсад учирсан хохирол тэд гээд тогтоочихсон. Гэтэл яг адилхан барилгын өөр давхраас худалдан авалт хийсэн хувийн хэвшил түүнээс ч илүү үнээр авсан байдаг. Энэ бол улс төрийн захиалгат ял. Өөр юу ч биш. Хуулийг буруу хэрэглэсэн, процессийн алдаа гаргасан энэ тэр нь бүр замаа алдсан. 2015 оны асуудлыг 2022 оны өөрчлөлтөөр хүндрүүлж шийдсэн. Яаж ийгээд АН-ын гэсэн тамгатай бол ял өг. Үр дүнд нь АН ч адилхан, МАН ч адилхан гэдэг нөгөөх л харлуулалтаа зогсоо зайгүй сэв. Өөрсдийн нам доторх өрсөлдөгч хэдэн хүнээрээ туг тахиж харуулна. Гадагш бол шударга ёсны төлөө тэмцэж байна гэдэг хэзээ ч дуусдаггүй үлгэрээ дахин үргэлжлүүлнэ. Тэмцээд л байдаг, кино үзүүлээд л байдаг, амьдралын чанар унаад л байдаг, хөргөгч хоосроод л байдаг.

Хэдэн жил сонгогчдыг хуурч, хэчнээн залуу боловсон хүчнийг золиослох юм, бүү мэд! Өнөөдөр 7-8 жилийн турш хилийн хориг тавиулж, дансаа хаалгаж, ажилд ч орох боломжгүй болж, гэр бүлдээ хаягдаж, шүүх цагдаагийн хаалга сахихаас өөр ажилгүй, дээвэргүй шоронд амьдаараа залхаан цээрлүүлэлт эдэлж байгаа АН-ын хэдэн арван залуу бий. Ардын намын шургуулган дотроос гарч ирэх тэдний нэрс тасрахгүй юм гэдэг нь өчигдөр батлагдлаа. Үндсэн хуулинд хүний гэм бурууг зөвхөн шүүх тогтооно гэж байхад, прокурорын байгууллага хэрэг нээж, хааж, түр хойш нь тавьж, хэрэгтэй үедээ гаргаж ирэн тоглож байна. Гэм буруугийн шүүх хурлын шийдвэр нь нэг тусдаа, ялын дүгнэлт нь нэг тусдаа гардаг дэлхийн туршлага манайд хэрэгждэггүй. Өмгөөлөгчдөд ижил тэнцүү эрх мэдэл өгч, яллах тал, өмгөөлөх тал хоёрт ижил боломж олгодог практик манайд үйлчилдэггүй. Шударга шийдвэр гаргахын төлөөх биш, хүнийг яллахын төлөөх Сталинч тогтолцооны сүнс өдгөө хэр тэнүүчилсээр, тэр нь улс төрийн багаж зэвсэг болсоор.

Хууль тогтоогчид оо, нам үл харгалзан наад хууль шүүхийнхээ системийг өөрчил, сайжруул! Өнөөдөр танд хамаагүй мэт боловч, маргааш хоолойнд чинь тулна. Тэгээд шударга ёс тогтдог бол хамаа алга. Шударга ёс тогтох биш, эздэдээ үйлчилдэг АТГ, тагнуул, цагдаа, тэдэнд гогдуулан дарамтлуулдаг шүүхийн хонгил гүнзгийрэх нь хатуу үнэн. Юун хөгжил дэвшил! Тамын тогоо, чөтгөрийн тойрог…

Ид хэлмэгдүүлэлтийн үед монголын удирдагчдыг, боловсролтой сэхээтнүүдийг баярын өдрөөр хяддаг байсан. Өчигдрийнх ч “Октябрийн баярын” өдөр тохиосон нь гашуун түүхийг зориуд сануулна бишүү!" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 6 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 9 цаг 8 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 9 цаг 11 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 9 цаг 12 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 9 цаг 14 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 9 цаг 16 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 9 цаг 18 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 9 цаг 20 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 9 цаг 23 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 9 цаг 26 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 9 цаг 30 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 11 цаг 12 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 23 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 11 цаг 24 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 11 цаг 26 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 11 цаг 28 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 11 цаг 30 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 11 цаг 31 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 11 цаг 36 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 13 цаг 14 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top