x

Өчигдөр шөнө найман иргэн гэртээ угаартжээ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн гурван хүн /57-58 насны хоёр хүн, бага насны нэг хүүхэд/, Сүхбаатар дүүрэгт 43-60 насны тав, нийт найман хүн угаартсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээлэл бүрд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ажиллаж эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор үнс, шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байгаа гэв.

Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч дараах зөвлөгөөг мөрдөхийн санууллаа.

  • Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
  • Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
  • Яндангаа хөөлөх
  • Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх (галлагааны дараалал нь таны мэддэг уламжлалт галлагаанаас өөр)
  • Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
  • Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшин шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
  • Автомашины гарааш зэрэг битүү орчинд автомашины хөдөлгүүр асаалттай орхихгүй байх, хажууд нь унтахгүй байх

Гэртээ гал түлсэн л бол яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байх юм байна.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?

  1. Угаартай орчноос яаралтай гаргах
  2. Унтуулахгүй байх
  3. Ам, хамар, залгиурыг чөлөөлж, цэвэрлэх (шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх)
  4. Эмчид яаралтай хандах.

Эх сурвалж: ЦЕГ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 11 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 9 цаг 13 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 9 цаг 16 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 9 цаг 16 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 9 цаг 19 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 9 цаг 20 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 9 цаг 23 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 9 цаг 25 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 9 цаг 28 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 9 цаг 31 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 9 цаг 35 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 11 цаг 17 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 28 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 11 цаг 29 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 11 цаг 30 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 11 цаг 32 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 11 цаг 35 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 11 цаг 36 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 11 цаг 40 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 13 цаг 19 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top