x

“Урт цагаан” үйлчилгээний төвийг яаралтай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүлжээ

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал авч буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өчигдөр тус байранд үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.

2019 онд “Урт цагаан” үйлчилгээний төвд 24 хуулийн этгээд, зургаан иргэн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2020 онд Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай А/216 дугаар захирамж гарснаас хойш эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй  түрээсийн гэрээ байгуулаагүй байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус төвд түрээсийн гэрээгээр албан ёсоор үйл ажиллагаа явуулж байсан 22 хуулийн этгээд, гурван иргэнээс 2020-2023 оны аравдугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг аравдугаар сарын 10-ны дотор төлөхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн. Гэвч дээрх иргэд, аж ахуйн нэгжүүд тус хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тул байр, талбайг аравдугаар сарын 20-ны дотор чөлөөлж өгөхийг мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн өмчийн байрыг иргэдэд дамжуулан түрээсэлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул өнөөдөр тэдэнд дахин байр, талбайг яаралтай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүллээ. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “2009, 2011, 2014 онд тус барилгыг ашиглах боломжгүй, барилгын хийц бүтээц нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлтүүд гарсан. 

Иймд “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус буюу спорт заал талаас нь нурааж эхэлсэн. Тус 25 этгээдтэй байгуулсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”, “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний 3.11-т “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслэх, хамтран түрээслэх бол Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авна” гэж заасан. Гэтэл эдгээр этгээдүүд иргэдэд зөвшөөрөлгүй дамжуулан түрээсэлснээс үүдэн өнөөдөр энд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд түрээслэгчээ ч мэдэхгүй байна. Ийм эрсдэл өндөртэй барилга нураад унавал хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Тиймээс тус барилгыг хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу нураана.

Энэ талаар 25 түрээслэгчид албан ёсоор мэдэгдэж, хэд хэдэн удаагийн шаардах хуудас хүргүүлсэн. 2020 оны нэгдүгээр сараас хойш улсын төсөвт нэг ч төгрөг ороогүй. Энэ бол төрийн өмч, орон нутгийн өмч. Орон нутгийн өмчийг 3-4 жил ямар ч үр ашиггүй ашиглуулж болохгүй. Тиймээс хууль тогтоомжийн дагуу нурааж, дахин төлөвлөнө” гэв.

НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн зүгээс арваннэгдүгээр сарын 8-ны 09:00 цагт түрээслэгч нартай уулзалт хийхээр урьсан боловч ганц ч аж ахуйн нэгж, иргэн ирээгүй юм. Ийнхүү Хотын даргын орлогч өөрийн биеэр Урт цагаан үйлчилгээний төвд ажиллан, өдгөө үйл ажиллагаа явуулж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 12 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 9 цаг 14 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 9 цаг 17 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 9 цаг 18 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 9 цаг 20 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 9 цаг 22 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 9 цаг 24 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 9 цаг 26 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 9 цаг 29 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 9 цаг 32 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 9 цаг 36 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 11 цаг 18 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 29 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 11 цаг 30 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 11 цаг 32 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 11 цаг 34 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 11 цаг 36 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 11 цаг 37 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 11 цаг 42 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 13 цаг 21 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top