x

Урт цагааны гудамжийг дахин төлөвлөхөд мэргэжлийн хүмүүс оролцуулахыг шаардав

Урт цагаан барилгыг нурааж, дахин төлөвлөх асуудлаар Нийслэлийн Захирагчийн албанаас иргэдийн дунд санал асуулга явуулж эхлээд байгаа. Тэгвэл энэ санал асуулгатай холбогдуулан архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Хот төлөвлөгчдийн нэгдсэн холбоо, Урбан иргэдийн форум, Хүрээ архитекторууд ТББ, Антитезиз ателье зэрэг ТББ-ууд, судлаачид нэгдэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан шаардлага хүргүүлэхээр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Ц.Уянга: 

-"Хотын төв буюу бага тойрууд Улаанбаатар хотын анхны архитектурын төлөвлөлт гарч байсан түүхтэй. Улаанбаатар хот үүссэн түүхийг арчиж хаях гэж байгаа нь хамгийн том аюул.

Нэгэнт иргэдийн дунд санал асуулга явуулах гэж байгаа бол хэлбэр төдий биш мэргэжлийн хүмүүсийн санал асуулгыг оролцуулдаг бусад өөр хувилбаруудыг гаргаж өгөхийг шаардаж байна. Урт цагааны гудамжийг үндсэн төлөвлөлт, агуулгаар нь хөгжүүлэн сэргээн засаж, анхнаасаа явсан жуулчны гудамж гэдгийг нь хадгалсан төлөвлөлтийг гаргах ёстой" гэв. 

"Монгол Улсын барилгын салбарт гавьяатай нэгэн болох Б.Дамбийнням гуайн гол сор бүтээлүүдийн нэг нь Урт цагааны барилга"

Урт цагааны барилга нь яагаад үнэ цэнтэй талаар архитектурч Б.Батзориг:

-"Урт цагааны барилгын архитектурч нь Монгол Улсын барилгын салбарт гавьяатай нэгэн болох Б.Дамбийнням юм. Түүний энэ хотыг байгуулахын тулд өөрийн ур мэдлэгээ дайчилж ажиллаж байсан цаг хугацааг өнөөдөр үгүйсгэж байна. Энэ хүний хийсэн нэлээд олон бүтээлүүдээс гол соруудын нэг нь Урт цагааны барилга юм. Барилгын салбар үүсэж хөгжсөнөөс хойш Урт цагаан гэдэг барилга барилгыг яаж барих урлаг, технологийг яаж ашиглах талаар сургаж ирсэн. Иймд гавьяат барилгачдынхаа хийсэн бүтээлүүдийг хамгаалж, үр хойчдоо өвлүүлэх бодлогыг илүү гаргадаг байгаасай гэж хүсэж байна" гэлээ.  

"Улаанбаатарын түүхэн төвд хотын уран барилга, төлөвлөлт, цогц байдлыг эвдсэн янз бүрийн объектуудыг барьж эхэлсэн" 

Ц.Дэмбэрэл: 

-"Өнөөдөр бид Улаанбаатар хотын түүхийн төгсгөлийн хэцүү цаг үеийг туулж байна. Бидний нүдэн дээр Улаанбаатар хотын ой санамжийг устгаж байна. Энэ үйл явц нэлээд олон жил үргэлжиллээ. Улаанбаатар хотын ерөнхий дүр төрх кино, ном зохиол, хүмүүсийн толгойд үлдэх байх. Гэхдээ эдгээрээс хамгийн бодитой нь барилгууд юм.

2000 он гарснаас хойш Улаанбаатар хотын түүхэн төв гэж нэрлээд байгаа хааш хаашаагаа 500-хан метр энэ орон зайд хотын уран барилга, төлөвлөлт, цогц байдлыг эвдсэн янз бүрийн объектуудыг нэг нэгээр барьж эхэлсэн. Нэг мэдэхэд л бид Улаанбаатар хотын түүхэн төвийг алдаж байна. Энэ барилгын эзэн нь Улаанбаатар хотын өмчийн харилцааны газар. Хувийнх нь өмч байсан бол тордоод, тоос ч хүргэхгүй үлээгээд зогсох байх. Энэ хүмүүсээс хариуцлага нэхэх хэрэгтэй. Нийтийн өмчийг тордолгүй ийм болтол нь явуулчхаад одоо муу муухайгаар нь дуудаж энэ барилгыг гутааж байгаа нь буруу" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 10 цаг 7 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 11 цаг 9 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цаг 12 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 11 цаг 13 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 11 цаг 15 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 11 цаг 17 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 11 цаг 19 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 11 цаг 22 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 11 цаг 24 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 11 цаг 27 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 11 цаг 31 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 13 цаг 13 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 24 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 13 цаг 25 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 13 цаг 27 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 13 цаг 29 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 13 цаг 31 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 13 цаг 32 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 13 цаг 37 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 15 цаг 16 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top