x

Эцэг эхчүүд хүүхдэдээ томуугийн вакцин хийлгэхээс татгалзаж байгаа нь буруу!

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байгаа. Иймээс улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 10-наас эхлэн бүх өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-өөр томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийж эхэлсэн.

ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй иргэдийн 72 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмчилгээ, зөвлөгөө авч байна. Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх нийт 815 ор байгаа бөгөөд нэмэлтээр 140 ор дэлгээд буй. Одоогийн байдлаар орны ачаалал 86 хувьтай байна.

Томуугийн өвчлөлийн 70-80 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлдэг. Ялангуяа 0-5 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх хандлагатай байдаг тул  хүүхдүүдээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатайг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас онцоллоо.

НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа “Дархлаажуулалтыг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийж байгаа бөгөөд уг бүлэгт 2-5 насны хүүхдүүд, 65-аас дээш насныхан, архаг, хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, эмнэлгийн ажилчид багтдаг.

Одоогоор зорилтот бүлгийнхний 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна.

Гэвч 2-5 насны хүүхдүүдийн дархлаажуулалтын хамрагдалт бага байгаа. Учир нь 2-5 насныхныг вакцинжуулалтад хамруулах зөвшөөрлийг эцэг эхчүүдээс нь авдаг.

Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулахаас татгалзаж байна. Мөн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 1.6 хувь нь л дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд бусад хүүхэд нь дархлаажуулалтад хамрагдаагүй гэсэн үг. Дархлаажуулалтад хамрагдсанаар нэг жилийн хугацаанд томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дархлаатай болж байгаа юм. Тийм болохоор хүүхдүүдээ томуугийн вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатай” гэв.

НЭМГ-аас АШУҮИС-ийн багш нартай хамтран улирлын амралт эхлэхээс өмнө ачаалал өндөртэй ерөнхий боловсролын сургуулиудад сургалт зохион байгуулжээ. Тодруулбал томуугийн тухай ойлголт, томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, дархлаажуулалт, вакцины тухай мэдээлэл болон хоолойгоо зөв зайлж, гар угаах дадалд сургах тухай мэдлэг олгосон байна.

Мөн 307 цэцэрлэгт томуугаас сэргийлэх аян зохион байгуулан, цэцэрлэгийн багш, эмч, ажилчдад халдварт өвчний талаарх ойлголт өгч, томуу туссан хүүхдэд авах арга хэмжээ, анги танхимын агаар сэлгэлт, халдваргүйжүүлэлтийн талаар сургалт орж буй.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв л гэхэд хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 80 ортой бөгөөд нэмэлтээр ор дэлгэж 130 болгоод байна. Тус төвийн халдвар судлаач А.Буянжаргал “Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор одоогоор манай эмнэлэгт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шаардлагатай тохиолдолд дахин ор нэмж дэлгэх боломжтой.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ өвдсөн тохиолдолд дураараа эм, тариа хэрэглэх хандлагатай байна. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхэд огцом өндөр халуурвал яаралтай түргэн тусламж дуудах ёстой.

Томуугаас урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдүүддээ тавих анхаарлаа дээшлүүлж, амны хаалт зүүлгэх, амин дэмтэй хоол тэжээл өгөх, дулаан хувцаслах, гарын ариун цэврийг сайтар сахиулах, цэгэн массаж хийж өгөх шаардлагатай” гэлээ.

Томуу, томуу төст өвчний идэвхжилийг гурав хуваадаг. Тодруулбал идэвхжилийн үе шат, алаг цоог үе, дэгдэлтийн үе гэж ангилдаг байна. ХӨСҮТ-ийн Тандалтын албаны зүгээс одоогийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжилийн үе шатандаа байгааг тодорхойлжээ.

Иймд иргэд дулаан хувцаслаж, шим тэжээл сайтай халуун хоол идэж, сайтар унтаж амрах, томуугийн вакцинд сайн дураар хамрагдан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 10 цаг 6 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 11 цаг 8 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цаг 11 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 11 цаг 12 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 11 цаг 14 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 11 цаг 16 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 11 цаг 18 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 11 цаг 20 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 11 цаг 23 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 11 цаг 26 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 11 цаг 30 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 13 цаг 12 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 23 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 13 цаг 24 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 13 цаг 26 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 13 цаг 28 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 13 цаг 30 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 13 цаг 31 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 13 цаг 36 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 15 цаг 15 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top