x

1008 айлын орон сууцны төслийн үндсэн бүтээцийн ажил дуусжээ

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууцны төсөл 2019 оноос эхэлсэн. Хотын дарга Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон холбогдох албаныхан тус төслийн явцтай танилцлаа.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК, туслан гүйцэтгэгчээр монгол аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах аж.

Тус төслийг БНХАУ-ын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтөд зориулах шаардлага тавьсан. Иймд нийслэлийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, БХБЯ-нд уг орон сууцны хотхоныг гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар чөлөөлөлтөд зориулах санал хүргүүлээд буй.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Хууль батлагдвал ирэх жилээс хэрэгжих гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн зүгээс нэгдүгээр ээлжид нам давхрын, 12 мянган айлын орон сууцны төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс төслийн хүрээнд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэгч шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлана. Уг тендер, сонгон шалгаруулалтад БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой” хэмээв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “Таны хувьд Хотын даргаар томилогдоод удаагүй байгаа ч маш чухал шийдвэрүүдийг гаргаж байгаа. Элчин сайдын яам болон БНХАУ-ын компаниудын зүгээс Монгол Улсад хэрэгжиж буй барилга, бүтээн байгуулалтын ажлыг ямагт дэмжиж ажиллахад бэлэн байна” гэв.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууцны төсөлд ойролцоогоор 300 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн 50-60 орчим инженер, техникийн ажилчид мэргэжлийн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Найман блок барилгын үндсэн бүтээцийн ажил дуусаж, 21 давхартаа хүрсэн аж. Цаг агаар хүйтэрч байгаа тул дулаалгын арга хэмжээ авч, техникийн давхрууд болон хуурай маягийн гадна фасад, цонх угсралт, дотор сантехникийн ажлуудаа үргэлжлүүлнэ гэдгийг төслийн нэгжээс онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 10 цаг 7 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 11 цаг 10 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цаг 12 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 11 цаг 13 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 11 цаг 15 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 11 цаг 17 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 11 цаг 19 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 11 цаг 22 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 11 цаг 24 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 11 цаг 27 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 11 цаг 31 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 13 цаг 13 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 24 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 13 цаг 25 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 13 цаг 27 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 13 цаг 29 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 13 цаг 31 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 13 цаг 32 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 13 цаг 37 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 15 цаг 16 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top