x

Нэгдүгээр эмнэлгийн газарт 20 давхар орон сууц барьж буй ААН-д мэдэгдэл хүргүүлэхээр болжээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд олгосон газар олголтыг яаралтай цуцалж, барилга барих ажлыг зогсоох үүргийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн байна.

Тэгвэл өнөөдөр Хотын дарга тухайн байршилд ажиллаж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагатай уулзжээ. Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан аж.

Хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1,360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлсэн байна.

Энэ талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал "2005 онд тус барилгын суурийг цутгасан бөгөөд 2023 он хүртэл ямар ч ашиглалтгүй, балгас болсон байсан. 2023 оны зургаадугаар сараас “Мөргөл Уул” ХХК “Бид өөрсдийн газар дээрээ барилга барина” гэж манай эмнэлэгт амаар мэдэгдсэн.

Манай эмнэлэг 1000 гаруй ажилтан, албан хаагчтай. Амбулаториор өдөрт дунджаар 3,000 хүн, хэвтэн эмчлүүлэх 500 хүн үйлчлүүлдэг. Тэдгээр иргэдийн гэр бүл ирдэг. Мөн АШУҮИС-ийн оюутнуудын суурь бааз манай эмнэлэг дээр ажилладаг. Тэгэхээр өдөрт дунджаар 5,000-6,000 хүний хөдөлгөөний эрчим, машины урсгал явагддаг гэсэн үг.

Манай эмнэлгийн ажилчид эмнэлгийн зогсоолд автомашинаа тавьдаггүй хэдий ч иргэдэд зогсоол хүрэлцдэггүй" хэмээн мэдээлсэн байна. 

Харин Хотын дарга Х.Нямбаатар "Өдгөө эмнэлгийн авто зогсоолын хүчин чадал хэтэрчихсэн байхад дахиад 20 давхар контор, орон сууцны зориулалттай барилгын оршин суугчид авто машинаа хаана шингээх юм бэ. 

Гол нь эмнэлгийн хашаан дотроос газар эмтэлж аваад, орон сууц барих нь зохимжгүй зүйл. Хувийн аж ахуйн нэгжийг хохироож болохгүй тул дэд төвүүдийн хүрээнд газрыг нь нөхөж олгох зохицуулалт хийх боломжтой.

Нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж, захиргааны актыг цуцалж болно. Уг газрын эрхийг цуцалбал дахиж барилга барихгүй, авто машины зогсоол байгуулах хэрэгтэй" хэмээн ярив. 

Ийнхүү Нийслэлийн Засаг дарга тухайн газар эзэмшигч “Мөргөл Уул” ХХК-д мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулах, харилцан тохиролцох үүргийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн талаар НЗДТГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 10 цаг 3 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 11 цаг 5 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цаг 8 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 11 цаг 8 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 11 цаг 11 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 11 цаг 12 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 11 цаг 15 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 11 цаг 17 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 11 цаг 20 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 11 цаг 23 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 11 цаг 27 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 13 цаг 9 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 20 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 13 цаг 21 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 13 цаг 22 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 13 цаг 25 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 13 цаг 27 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 13 цаг 28 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 13 цаг 32 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 15 цаг 11 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top