x

С.Баярцогт: Өөрсдийн алдаа дутагдлыг хаацайлахын тулд ийм увайгүй арга хэрэглэж болохгүй

Өчигдөрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "400 автобус" гэх гарчигтай, эл хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгуулах тухай мэдээлэл хөвөрсөөр байна. 

Хотын шинэ дарга Х.Нямбаатар ажлаа аваад хамгийн эхний мэдээлэлдээ "2009 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн 400 автобусны шууд худалдан авалт нь хууль зөрчсөн" хэмээн мэдээлсэн. Цаг хугацааг нь хөөвөл энэхүү хэрэг тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт хамаарах юм. 

Тэгвэл өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт 15 жилийн өмнөх энэхүү худалдан авалтын талаар тайлбар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Шинээр томилогдсон Хотын дарга Х.Нямбаатар 2009 онд шууд гэрээгээр тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт сайд Х.Баттулгад зөвшөөрөл олгож, улс орныг хохироосон, 35 тэрбум төгрөгийн хохирол гаргасан гэх мэдээллийг гаргалаа. 400 хуудас баримт бичиг дундаас ганцыг нь сугалж гаргаад, нийгмийн сүлжээгээр тараалаа. Энэ бол дутуу мэдээллийг зориуд гаргаж, олон түмнийг төөрөгдүүлсэн, эрх баригчдын увайгүй үйлдэл учраас тайлбарлах зайлшгүй шаардлага гарлаа. 

2008 оны арваннэгдүгээр сарын 5-нд Засгийн газар хуралдаж, нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Үүнд "Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх, авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх автомашин худалдаж авахад шаардагдах нийт 38.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай" гэсэн байгаа.

Мөн энэ өдөр 63 дугаар тэмдэглэл гарч, өвлийн улиралд эхлэхээс өмнө нийтийн тээврийн 400 автобусыг богино хугацаанд нийлүүлэх хязгаарлагдмал тендерийг зохион байгуулахыг Х.Баттулга сайдад даалгасан. Засгийн газрын шийдвэр ингэж гарсан. Тэр үед төрийн болон орон нутгийн өмчөөр бараа худалдан авах хуулийн зохицуулалт нь төрийн захиргааны төв байгууллага, яам, агентлаг бүгдээрээ захиалагч болоод, өөрсдөө тендерийн хороогоо байгуулж, тендерийн үйл ажиллагааг явуулдаг байсан.

Харин нэг тэрбумаас дээш төгрөгийн бараа худалдан авах юм уу, гурван тэрбумаас дээш төгрөгийн ажил үйлчилгээ хийлгэх бол Сангийн яамаар хянуулж, зөвшөөрөл авдаг байв.

Засгийн газрын шийдвэр гарснаас хоёр хоногийн дараа Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн даргаас зөвшөөрөл хүссэн албан бичиг ирүүлсний хариуд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосноор олон улсын хязгаарлагдмал тендер зарлагдсан. Ингээд Япон улсын Nissan Motors, Hino Motors, БНСУ-ын Hyundai Motors, Daewoo Bus Global компаниудад тендерийн баримт бичгийг хүргүүлсэн. Тухайн үед нийслэлд үйлчилгээнд явж байсан автобуснууд нь эдгээр компанид үйлдвэрлэгдсэн тул тэдэнд хандсан. Тендерийг явуулахад зөвхөн Daewoo Bus Global санал ирүүлсэн ч Үнэлгээний хороо нь шаардлага хангаагүй гэж үзсэн тул татгалзсан. Гэхдээ тус компаниас ирүүлсэн техникийн шаардлага, үнэ нь бидний шаардлагад нийцсэн, төсөвлөгдсөн хөрөнгөд багтахаар байгаа гээд хуулийн дагуу шууд гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг ЗТБХБЯ-наас Сангийн яаманд хүсэлт ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хязгаарлагдмал тендер зарлахад нэг ч компани тэнцээгүй бол тухайн хуулийн 30 дугаар зүйлийн дагуу шууд гэрээ хийх эрх нээгддэг. Иймд Сангийн яам зөвшөөрөл өгсөн.

Бүх зүйл хуулийн дагуу, тогтоол шийдвэрийн хүрээнд явагдсан. Мөнгөнүүд нь яаж шилжсэн, хэн баталгаа гаргасан, ирэхэд нь хэн хүлээж авсан гээд бүх материал нь Сангийн яамны архивт бий.

Одоо болсон, нууцад авч байгаад шууд гэрээгээр хийсэн тендерүүдээ халхлахын тулд хууль номоор явсан анхны тендертэй холбоотой бичиг баримт дээр миний биеийг болон АН-ыг холбох гэж байгаа үйлдэл дээр нь эсэргүүцэл илэрхийлж байна. Өөрсдийн алдаа дутагдлыг хаацайлахын тулд ийм увайгүй арга хэрэглэж болохгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 34 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 12 цаг 37 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 12 цаг 39 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 12 цаг 40 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 12 цаг 42 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 12 цаг 44 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 12 цаг 46 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 12 цаг 49 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 12 цаг 51 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 12 цаг 54 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 12 цаг 58 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 14 цаг 40 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 51 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 14 цаг 52 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 14 цаг 54 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 14 цаг 56 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 14 цаг 58 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 14 цаг 59 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 15 цаг 4 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 16 цаг 43 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top