x

Ж.Сүхбаатар: Би гэм буруугүй! Бүрэн эрхээс татгалзаж, шалгуулах шаардлага байхгүй

Өчигдөрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "400 автобус" гэх гарчигтай, эл хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгуулах тухай мэдээлэл хөвөрсөөр байна. 

Хотын шинэ дарга Х.Нямбаатар ажлаа аваад хамгийн эхний мэдээлэлдээ "2009 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн 400 автобусны шууд худалдан авалт нь хууль зөрчсөн" хэмээн мэдээлсэн. Цаг хугацааг нь хөөвөл энэхүү хэрэг тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт хамаарах аж. Нэг ёсондоо өчигдөрхөн болсон ногоон автобусны хулгайг биш 14 жилийн өмнөх автобус худалдан авалтыг сөхнө гэсэн үг юм. Мэдээж МАН-д АН-ын гишүүн байсан хэн нэгэн нүдэнд нь үзэгдэх нь шинэхэн зохиол бичихэд ашигтай байна. Энэ бол нэгэнтээ түмэнд түгсэн мартагдуулах технологи. 

Харин энэхүү өнгөрснийг ухаж гаргаж ирж, өөрсдийн хулгайгаа хаацайлах гэсэн мэдээллүүд нь Хотын сайд асан Ж.Сүхбаатарт хурдан үйлчлээд эхэлчихэж. Тэрээр өнөөдөр сэтгүүлчдээс зугтаж явахдаа хэд хэдэн үг хэлээд амжив. 

Тэрээр "Би тайлбар өгөөгүй. Би гэм буруутай биш юм чин юу гэж хариуцлага хүлээх юм. Би буруугүй. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, шалгуулах шаардлага байхгүй. Ногоон автобус гэмт хэрэг биш. Би ёс зүйн хариуцлагаа хүлээгээд сайдаас буусан" гэв. 

Ингээд Ногоон автобусны хэрэг замхрах зам руугаа нэгэнт орсоон гэхэд болохоор байна.

Аливаа хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтооход бүрэн эрх, гишүүний халдашгүй байдал нь саад болдог нь үнэн. Гэтэл хэдэн тэрбумаар хэмжигдэх хулгайн асуудалд сайдаас буугаад л хариуцлага хүлээчихдэг болжээ.

Гэхдээ эрх баригчдаа иргэд тэнэг биш болсон. "Ногоон автобус"-ны хэрэгт нэр холбогдсон Хотын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг бүрэн эрх, халдашгүй байдлынхаа татгалзаж, хариуцлага хүлээхийг шаардсан иргэд одоог хүртэл Төрийн ордны гадаа жагсаж байна. 

Дашрамд, одоогоор ногоон автобусны хэрэгт 25 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Энэ 25 дотор улстөрийн хариуцлага хүлээж түгжрэлийн сайд, хотын даргын албан тушаалаас буусан Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар багтаж байгаа эсэх нь тодорхойгүй байсаар байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.218.35)
    хуцдаг нохой вн
    2023 оны 11 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 33 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 12 цаг 35 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 12 цаг 38 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 12 цаг 38 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 12 цаг 41 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 12 цаг 42 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 12 цаг 45 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 12 цаг 47 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 12 цаг 50 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 12 цаг 53 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 12 цаг 57 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 14 цаг 39 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 50 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 14 цаг 51 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 14 цаг 52 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 14 цаг 55 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 14 цаг 57 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 14 цаг 58 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 15 цаг 2 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 16 цаг 41 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top