x

Ж.Ганбаатар: Шатахууны тасралт, нөөцийн асуудлыг шийдэхийн тулд Монгол Улс өөрөө энэ хэрэглээгээ хангадаг болох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас түлш, шатахууны асуудлаар тодрууллаа.

-Шатахуун борлуулалт, түгээлтийн асуудал үе үе гарч ирэх боллоо. Одоо зарим түгээгүүрүүд шатахуун өгөхгүй байна. Яагаад ийм асуудал болоод байдаг юм бэ. Нөөц хангалттай байгаа гэж мэдээлдэг шүү дээ?

-Энэ удаагийн үүсээд байгаа асуудал нөөцөөс шалтгаалаагүй. Ер нь шатахууны асуудал нөөцөөс огт болдоггүй. Шатахууны нөөцийг зургаан сар эсвэл бүр жилээр нь хадгалах боломжгүй. Учир нь бүтээгдэхүүний чанараас хамаарч хоёр сараас илүү хугацаанд хадгалах боломж байдаггүй. Урт хугацаанд хадгалах цаашлаад нөөцийн асуудал үүсгэхгүйн тулд Монгол Улс өөрөө шатахуунаа үйлдвэрлэх, боловсруулах шаардлагатай.

-Зарим колонкууд шатахуун өгөхгүй байхад зарим нь өгөөд байгаа нь ямар учиртай юм бэ?

-ОХУ-ын Засгийн газрын тогтоол сая гарсан, та бүхэн мэдэж байгаа байх. Тэр үеэр манай улс руу бараг хорь хоног ачилт огт хийгдээгүй байсан. Үүнээс болоод түлш, шатахууны салбарт үнэхээр шок үүссэн нь үнэн. Гэхдээ бид үүнд эмзэглээд байх хэрэггүй. Ганцхан Монгол Улс энэхүү хоригт орчихоогүй шүү дээ. Харин ч бид энэ шокноос бага багаар гарч байгаа. Өнгөрсөн сарын эхээр ОХУ хориг тавьсан. Тэр цагаас хойш өдийг хүртэл Монгол Улс АИ-92 бензинийг 36 мянган тонныг импортоор авчихаад байна. Манай улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ гэхэд 53 мянган тонн байдаг. Сарын хэрэглээ гэсэн үг. Тэгэхээр 36 мянган тонн ороод ирчихсэн байгаа. Тэгэхээр хойноос бензин түлшний хувьд байнга ачигдан импортлогдож байна. Тийм учраас ойрын өдрүүдэд бензиний асуудал 100 хувь жигдэрчихнэ гэж баттай хэлье. Колонк болгон яагаад адилгүй байгааг би мэдэхгүй байна. Ямартай ч нийлүүлэлтэд асуудал огт байхгүй. Харин баруун талаар орж ирдэг бензин, шатахууны урсгал түр хугацаанд хаагдчихсан байгаа. Тэр утгаараа энэ бас ерөнхийдөө нөлөөлж байх шиг байна. Хаагдчихсан гээд бидний хувьд ямартай ч зүгээр суугаагүй. Ажиллаж байгаа. Бидний хувьд баруун талын урсгалыг нээж өгөх хүсэлтийг ОХУ-ын талд байнга л тавьж байна. Удахгүй нааштай шийдэл гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа

-Бензин гэхээс илүү түлшний хомсдол манай улсад хаа сайгүй үргэлжилж байх шиг байна. Газар тариалангийн бүсэд ч дутагдалтай байгааг тариаланчид хэлж байна. Түлшний хомсдолыг яаж зохицуулахаар байгаа вэ?

-түлшний хувьд охУ хориг тавьснаас хойш өдийг хүртэл 44 мянган тонн манай улсад орж ирчихээд байгаа. тэгэхээр мөн адил нийлүүлэлтийн хувьд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ нэг асуудал байгаа юм. Тэр нь энэ арав, арваннэгдүгээр саруудад түлшний шилжилт хийгддэг. Өөрөөр хэлбэл зуны түлшнээс өвлийнх рүү шилждэг гэсэн үг. энэ шилжилтийн процесс нь өөрөө олон асуудлыг үүсгэдэг. Учир түлшийг нөөцлөж болдоггүй. эсвэл өвлийн түлшийг урьдчилаад оруулаад ирэх боломжгүй байдаг. тэгэхээр яг өдийд нийлүүлэлтээс бус шилжилтийн хөдөлгөөнөөс хамаараад асуудал бий болоод байгаа юм. Гэх мэт олон бэрхшээл бий. Гэхдээ ирэх жилээс төр ядаж өөрөө хадгалаад авчихдаг савтай болох шаардлагатай байгаа юм. Ядаж бид түлш, шатахуунаа гуч биш тавь хоног хадгалдаг болчихмоор байна.

-Түлшний үнийн хувьд харьцангуй өндөр байгаа. Энэ нь мэдээж эдийн засагт том дарамт болж байна. Иргэдийн амьжиргаа, үнийн өсөлтөд ч нөлөөлж байна. Түлшний үнийг бууруулах боломж юу байна. Уг нь энэ сард тодорхой хэмжээгээр буурна гэж байсан шүү дээ?

-Үнийн хувьд саяхнаас колонкууд 200 төгрөгөөр л нэмсэн байна лээ. Бөөнөөр нь авч байгаа газрууд, салбарууд бас бий. Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарынхан бөөнөөр нь шууд авчихдаг. үүнээс болоод үнийн хөөрөгдөл явж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнд бид оролцох ямар ч боломжгүй. Учир нь энэ бол хувийн хэвшил. Хувийн хэвшлүүдийн хоорондох харилцаанд төр оролцох нь өөрөө хууль бус. тиймээс бид өөр гарц шийдэл л хайх шаардлагатай гэж бодож байна. үнэ буурах асуудлыг та бүхэн өөрсдөө нэг хараарай. Есдүгээр сард дэлхийд биржийн үнэ ямар байж гэдгийг хар. одоо үнэнд нөлөөлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид түлшнийг зах зээлийнх нь үнээр л авч байгаа. Аи-92 шиг гэрээ байгуулсан зүйл байхгүй. Аи-92-ын үнийн гэрээ ирэх жил дуусна.

-Шатахуун түгээж байгаа компаниуд үгсэн нийлж, зориуд үнээ өсгөхийн тулд хомсдол бий болгож байгаа юу. Ийм байх боломжтой юу?

-Тэгэх ямар ч боломжгүй. тийм зүйл байхгүй. зарим колонкуудын өдрийн хангалтаа авахын тулд хоёр удаагийн таталт хийгддэг. Уг нь өмнө нэг удаагийн таталтаар өдрийнхөө хангалтыг болгочихдог байсан. харин одоо хоёроос дээш удаа таталтаа хийж байна. тэгэхээр ингэж ажиллах колонк тийм ч их биш. нэг удаагийн таталт хийгдэнэ гэдэг цаанаа тухайн колонкод асар их зардалтай байгааг бид ойлгох хэрэгтэй. иймэрхүү асуудлаас болоод колонк болгоны түгээлт борлуулалт өөр өөр байгаа юм.

-Шатахуун түлшний хомсдол бий болгохгүйн тулд Монгол Улс өөрөө дотоодынхоо хэрэглээг хангах шаардлагатай гэж хэллээ. Тэр утгаараа нөгөө газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил юу болж байгаа вэ. Энэ асуудал дээр салбар хариуцсан сайдын хувьд та ямар тайлбар өгөх вэ?

-Төлөвлөгөөгөөрөө бол 2027 он гэхэд монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэж байгаа. миний хувьд энэ төлөвлөгөөт хугацаандаа багтчих болов уу гэж ойлгож байна. Газрын тосны үйлдвэрлэлийн хувьд “эрдэнэс таван толгой” ххК-д харьяалагдах болсон. Тэгэхээр энэ асуудал дээр төрийн зүгээс бүх бодлогын шийдвэрүүдээ гаргачихсан гэж ойлгох хэрэгтэй. зөвхөн бизнесийн ажил л үлдэж байгаа юм. уг асуудлыг “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагуудаас л сайн асуух шаардлагатай болов уу.

Яамны хувьд бизнесийн ажилд учиргүй оролцох нь хаашаа юм, тийм үү. Энэ бол цэвэр компанийн удирдлагын ажил байгаа шүү. бодлогыг нь төр хангалттай гаргачихсан, шийдчихсэн.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 42 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 2 цаг 3 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 2 цаг 57 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 3 цаг 3 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 3 цаг 6 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 3 цаг 8 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 5 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 6 цаг 10 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 6 цаг 18 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 6 цаг 50 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 6 цаг 52 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 6 цаг 54 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 6 цаг 57 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 7 цаг 0 мин Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? 7 цаг 7 мин У.Хүрэлсүх: ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллаж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байна 20 цаг 50 мин ШХАБ-ын гишүүн орнууд Тяньжины Тунхаглалыг баталлаа 21 цаг 30 мин Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл сул байна 22 цаг 0 мин Хүүхдийн төлөө сангийн төсвийг эрүүл мэнд, эмнэлэг, спортын дэд бүтцэд зарцуулна 22 цаг 1 мин Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 22 цаг 3 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийд...
Top