x

Нийтийн тээврийн компаниудад олгодог хөнгөлөлтүүдийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болно

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Энэ удаагийн төсвийн тодотголд орон нутгийн төсвийн урсгал болон гүйцэтгээгүй хөрөнгө оруулалтын ажлуудыг дахин тодотголоо. Түүнчлэн нийслэлд барьж байгаа 37 сургууль, цэцэрлэгийн ажлыг энэ онд гүйцэтгэлийн дүнгээр нь санхүүжүүлэх, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээн байгуулалтад шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг санхүүжүүлэх зэрэг чиглэлийг тусган төсвийн тодотголын үндсэн агуулгыг боловсруулсан. Эх үүсвэрийн тухайд урсгал зардлыг хэмнэж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад чиг үүрэг, мандатын шинжилгээ хийн, бүтцэд нь шинэчлэл хийж байна” хэмээв.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Төсвийн төлөвлөгөө бус тодотгол учраас цаг алдахгүйн тулд зөвлөлийн хурлыг яаралтай хийн, Төсвийн хороо өргөтгөн хуралдаж, НИТХ-ын чуулганыг ойрын хугацаанд зохион байгуулах болно” гэлээ.

НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу төсвийн хэлэлцүүлгийг хоёр шаттай хийх юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбогдуулан төсвийн орлого буурч, төсөв алдагдалтай болох нөхцөл байдал үүссэн тул төсөвт тодотгол хийх шаардлага бий болсон. Мөн нийслэлийн 2023 оны төсвийн бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг хангуулахад анхаарч төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.

Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, төсөвт тусгасан үр ашиггүй, тооцоо судалгаагүй урсгал зардлыг танаж, түүний эх үүсвэрийг нийгмийн шинж чанартай арга хэмжээнд хуваарилах зорилгоор тодотголд

  • Ажлын байрны дүн шинжилгээ хийж, давхардсан орон тоог нэгтгэх замаар зардал хэмнэх,

  • Хөрөнгө оруулалтын зардлаас гэрээ байгуулагдаагүй төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх,

  • Нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн компаниудад олгодог машин цагийн зөрүү болон бусад хөнгөлөлтүүдийг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг байх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Хэмнэсэн зардлыг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Сэлбэ дэд төвийн ТЭЗҮ болон зураг төсөл, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 13 цаг 19 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 13 цаг 22 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 13 цаг 25 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 13 цаг 27 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 13 цаг 30 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 13 цаг 33 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 18 цаг 40 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 18 цаг 41 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 18 цаг 43 мин ЛУИЗ 18 цаг 44 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 18 цаг 46 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 18 цаг 58 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 18 цаг 59 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 19 цаг 0 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 19 цаг 1 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 19 цаг 2 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 19 цаг 4 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 22 цаг 34 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 22 цаг 36 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 22 цаг 37 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top