x

Харүмафүжи "Токио" их сургуулийн Хүндэт доктор боллоо

“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Д.Бямбадорж Харүмафүжид Токио Олон Улсын их сургуулийн Хүндэт докторын цол зэргийг олгох ёслол боллоо.

Токио Олон Улсын их сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Күрата Нобүясү “Япон соёлын мөн чанар орших сумогийн ертөнцөд, 70 дахь ёкозүнагаар тодрон гялалзсан Харүмафүжи сумогийн дэвжээн дээр, өдөр дутмын амьдралдаа ч сайн үлгэр дууриаллыг үзүүлсэн хувь хүн болохыг би харж мэдэрч хайрлан хүндэтгэдэг болсон юм. Японы бүшидотой холбоотой дэг жаяг, ёс заншил, итгэл үнэмшлийн амин сүнс сүмод байдаг гэж хэлж болно. Бүшидод орших өв уламжлалт соёл, ёс заншлын төлөө үлгэрлэн зүтгэсэн ёкозүна Харүмафүжигийн сумогийн замнал гаргасан амжилт, мөн түүнчлэн тэрээр 2018 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг үндэслэн байгуулж, хоёр орны боловсролын харилцааг шинэ шатанд ахиулан хөгжүүлэх үйлсэд хичээн ажиллаж буй бодит үйлсийг нь үндэслэн, бид өөрийн их сургуулийн Хүндэт докторын зэрэг олгохоор шийдсэн юм. Манай их сургуульд одоогоор гадаадын 100 гаруй улсын оюутан суралцаж байна. Тэдний дотор “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг төгссөн оюутан бий. Манай их сургуулийг төгссөн монгол оюутны тоо 60 давж байна. Монгол оюутнууд сурах мэдэх эрмэлзлэл дүүрэн, итгэл үнэмшилээр бялхсан, ирээдүйн зорилго нь өндөр байдгийг бид мэднэ. Хоёр орны боловсрол, соёл, эдийн засаг ард түмний найрсаг харьцаа улам өргөжин дэлгэрэхийг хүсэн ерөөе” гэв.

Харин Харүмафүжи Д.Бямбадорж “Би 16 насандаа сүмо барилдах сонирхолдоо хөтлөгдөн Япон орныг зорьж ирсэн. Дэвжээний багш Исэгэхама ояката, оками сан ба дэвжээний ах сүмочид, дэмжигч түмэн олны хайр ивээл түшиг дэмжилгээр ёкозүна цолонд хүрсэн. Сүмогийн ертөнцөд ачийг хариулах гэдэг үг байдаг билээ. Энэ утгаараа би сүмод ачийг нь яаж хариулах вэ гэж барилдаж байх үедээ боддог байсан. “Улс бол хүн, хүн бол боловсрол” гэдэг итгэлээр хоёр орны боловсролын байгууллагыг сонгосон билээ. “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн тэргүүлэгч Ж.Галбадрах багштай хамтран “Шинэ монгол Харүмафүжи” сургуулийг үүсгэн байгуулаад, энэ жил 5 дахь жилтэйгээ золгоод байна. Цэцэрлэгийн наснаас эхлээд, ахлах ангийн сурагч хүртэл нийт 1800 гаруй хүүхдэд эрдэм мэдлэг  боловсрол олгохоор бид бүгд ажиллаж байна. Хүй тасран хөлд орсон Монгол эх орноо би ээж минь гэж, хүч нэмж ухаан тэлсэн Япон орныг аав минь гэж бодож явдаг юм. Өнөөдрийн энэ хүндтэй эрдмийн цол зэрэг манай сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч ажилтан хамт олонд минь үзүүлсэн хүндэтгэл хэмээн ойлгон хүлээн авч байна. Та бүгдэд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Манай хамт олон цаашид ч хичээн ажллах болно” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 32 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 12 цаг 34 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 12 цаг 37 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 12 цаг 38 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 12 цаг 40 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 12 цаг 42 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 12 цаг 44 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 12 цаг 47 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 12 цаг 49 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 12 цаг 52 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 12 цаг 56 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 14 цаг 38 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 49 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 14 цаг 50 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 14 цаг 52 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 14 цаг 54 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 14 цаг 56 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 14 цаг 57 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 15 цаг 2 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 16 цаг 41 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top