x

Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг биечлэн дуудаж групп сунгадгийг болиулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийн загварыг бий болгох ажлыг өнгөрсөн тавдугаар сараас хойш эхлүүлсэн. Энэ ажлыг хэрэгжүүлэх баг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд үр дүнгээ танилцууллаа. Процессын дахин инженерчлэл гэдэг нь төр үйлчилгээний байгууллагууд шиг иргэндээ хүрч үйлчилдэг болох явдал. Арилжааны банк, томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өнөөдөр хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцэх хэмжээнд хүрсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, нийгмийн даатгалын салбарыг сонгон авч иргэддээ түргэн шуурхайн үйлдэг болгоно. 

Нийгмийн даатгалын сан дотор таван төрлийн сан харьяалагдаж байдаг. Арилжааны банкууд дээр тэдгээр таван сан нийт дүнгээрээ 2650 данстай байна. Мөн төрийн сан дээр 750 данстай үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг явуулахын тулд яагаад 3,400 гаруй данс шаардлагатай байгаа юм бэ гэх асуудал үүсэж буй. Үүнийг арилжааны банк тус бүр дээр нь нэг данстай, төрийн сан дээр нэг л данстай болгож өөрчилнө.

Ямар нэгэн байдлаар механикаар хүнд суртал үүсгэж байгаа асуудлыг илрүүлэн, төр өөрөө өөрийгөө толинд харж авлаа гэсэн үг. Нэгэнт толинд хараад авсан болохоор алдаа дутагдлуудаа засаж, залруулж богино хугацаанд шийдвэрлэх нь бидний үүрэг юм.

Хоёр дахь жишээг дурдвал Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ тусдаа байсан. Нэг төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой хоёр байгууллага хоорондоо 1.5 километрийн зайтай оршиж байдаг. Нэгнээс нь үйлчилгээ авах гэхээр нөгөө байгууллагаас бичиг авсан байх шаардлагыг тавьдаг. Иргэд энэ хоёр байгууллагын хооронд цаг алддаг, хүнд сурталд автдаг. Бидний өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнгээр төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд бүгд ижил төрлийн үйлчилгээг иргэнд үзүүлж чаддаг болох тогтолцоонд оруулах юм. Тухайлбал, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр жил тутамд заавал биечлэн очиж халамжийн тэтгэвэр авах эрхээ сунгуулдаг. Үүнийг болиулна. 

Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох энэхүү процессын дахин инженерчлэлийг судалгааг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн хамт олон хийсэн. Эхний ээлжид хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийг хийж байгаа бол дараагийн удаа эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлнэ" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 31 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 12 цаг 34 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 12 цаг 36 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 12 цаг 37 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 12 цаг 39 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 12 цаг 41 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 12 цаг 43 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 12 цаг 46 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 12 цаг 48 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 12 цаг 51 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 12 цаг 55 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 14 цаг 37 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 14 цаг 48 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 14 цаг 50 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 14 цаг 51 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 14 цаг 53 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 14 цаг 56 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 14 цаг 57 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 15 цаг 1 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 16 цаг 40 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top