x

Ц.Уянга: Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар хоёр зуузай холбосон морьд шиг л явсан. Өмнө нь гаргасан алдааг дахиад гаргаж байна

Ардчилсан намаас "Ногоон автобус"-тай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн дарга Ц.Уянга "Ногоон автобустай холбоотой асуудал дарагдаж дуусаагүй байтал ахиад парк шинэчлэлтийн асуудлыг шинээр томилогдож ирсэн Х.Нямбаатар танилцуулж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгчид, иргэдийн асуултад нэг ч хариулт байхгүйгээр дараагийн худалдан авалтыг нэн яаралтайгаар явуулж байгаа нь асар том гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэх хардлагыг дагуулж байна. 

КОВИД-19-ийн төсвөөр 22 их наяд төгрөг хаашаа явсныг тайлагнаж чадахгүй байгаа одоогийн эрх баригчид эхнийхээ асуудлуудыг замхруулдагтайгаа адил бодож байгаа бол эндүүрчээ. 

Дараагийн 700 автобусыг урьд өмнө хийсэн бусармаг аргаараа тулгаж худалдан авалт хийх гэж байгаа юм шиг байна. 

Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар нарыг албан тушаалаас нь огцруулаад энэ асуудлыг замхруулах тийшээ хандуулчихлаа. Хамгийн сүүлд явж байгаа мэдээллээр биднээр илэрхий тохуурхаж захиалагч, нийлүүлэгч нь олдохоо байгаад Монголбанкны хяналтгүйгээр эхний багц болсон 100 автобусны 100 сая ам.доллартой тэнцэх хэмжээний өндөр дүнтэй гүйлгээг Засгийн газрын тэргүүн өөрөө мэдэхгүйгээр даалгавар батлаад түүнийг нь Монголбанк анзаарахгүйгээр шилжүүлээд явдаг асуудал байхгүй. Үүний цаана Монгол Ардын Нам(МАН)-ын бүлэг эдийн засгийн луйвар хийж байна гэдэг нь тодорхой байна. 

Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар хоёр зуузай холбосон морьд шиг л хамтарсан улс төр хийж явсан. Х.Нямбаатар Хууль зүйн сайд хийж байхдаа парк шинэчлэлтийн 600 автобусыг Засгийн газраар батлуулаад явж байхад хараагүй, хянаагүй, ойлгоогүй өнөөдөр гэнэт сэрж байгаа юм шиг ярьж болохгүй. Авлигатай Тэмцэх Газар(АТГ) шалгаж байгаа гэх нэрийдлээр иргэдийг төөрөгдүүлж байна" гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр өмнө нь гаргасан алдааг дахиад гаргах гэж байна хэмээгээд дараах асуудлуудыг онцлон хэлэв. 

  • Парк шинэчлэх гэж байгаа юм бол тооцоо судалгаа нь хэнээр гарсан, хаана батлагдсан юм бэ? 

  • Эхнийхээ алдагдсан 318 тэрбум төгрөгийнхөө асуудлыг шийдвэрлээгүй байж, хаанаас мөнгө гаргаад хэнээр батлуулах гэж байгаа юм бэ? 

  • Өмнөх нууцын зэрэгт оруулсан гэрээ нь худлаа гэдэг нь мэдэгдчихээд байхад ийм гэрээ байгуулсан байна эрх бүхий гэрээ байгуулсан хүмүүс нь энэ байсан байна гээд хотын иргэдэд ил тод аудит оруулах ёстой хүн нь Х.Нямбаатар өөрөө байсаар байтал АТГ-т шалгуулж байгаа нэрийн дээр хулгайгаа дарах гэж байна" гэлээ. 

Мөн АН-ын зүгээс дараах гурван шаардлагыг хотын дарга Х.Нямбаатарт хүргүүлнэ. 

  1. Өмнө нь хийсэн 600 автобусны гэрээг ил тод болгох, 

  2. Эхний 100 автобусны төлбөрийн даалгавар, мөнгөн гүйлгээг ямар журмаар хаашаа шилжүүлснийг ил тод болгох, 

  3. Өмнө оруулж ирсэн автобуснуудын гаалийн бүрдүүлэлтийг ил болгохыг шаардаж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 12 цаг 41 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 13 цаг 44 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 13 цаг 46 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 13 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 13 цаг 49 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 13 цаг 51 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 13 цаг 53 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 13 цаг 56 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 13 цаг 58 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 14 цаг 1 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 14 цаг 5 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 15 цаг 58 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 15 цаг 59 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 16 цаг 1 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 16 цаг 3 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 16 цаг 5 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 16 цаг 6 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 16 цаг 11 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17 цаг 50 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top