x

Х.Нямбаатар: Бэлэн мөнгө төлөх, орон сууцаар солих зэрэг зохицуулалтаар гэр хорооллын айл өрхүүдээс газрыг нь авна

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга танилцуулав.

Тэрээр "Нийслэлийн хэмжээнд 220,000 орчим айл гэр хороололд амьдарч байгаа гэх тоон мэдээлэл бий. Үүнээс гадна 8,000 гаруй айл агаарт утаа дэгдээхгүй байдлаар халаалтаа шийдэж, амьдарч байна. Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд Баянхошуу болон Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, барилга байгууламж, авто замууд бүрэн шийдэгдсэн.

Тухайлбал, Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд ирэх жилийн дөрөв, тавдугаар сард эхний 800 айлын орон сууц баригдаж дуусна. 

Ирэх жилээс их тойруугийн түгжрэлийг сааруулах зорилгоор Сэлбэ дэд төвийн төслийг эхлүүлэхээр зорьж байна. 

Долоон буудлын эцэс, Чингэлтэйн эхний буудлын нийт 158 га газар дээр 2,000 айлын нэгж талбар байгаа. Тэр хавьд амьдарч буй гэр хорооллын айл өрхийг гурван нөхцөлөөр газраа чөлөөлж өгөх зохицуулалтыг бидний өргөн барьсан хуульд оруулсан. Үүнд: 

  • Нэгдүгээрт бэлэн мөнгөөр газраа чөлөөлж өгөх

  • Хоёрдугаарт бэлэн орон сууцаар солих

  • Гуравдугаарт 24 сарын хугацаатай түрээсийн мөнгөө авч, эргээд тухайн байршилдаа буюу өөрийн газарт тохирсон байрыг нөхөн олговор болгож авах зохицуулалттай явах юм.

Ингэснээр эрх зүйн хүрээнд гацсан асуудлыг дээрх хуулиар шийдэх юм. 

Бид ирэх жилүүдэд 12,000 айлын орон сууц барьж чадвал 2,000 айлаа Сэлбэ дэд төвийн хэсэгт оруулаад, цаана нь 10,000 айлын орон сууц илүү гарна.

Тэгвэл Хайлааст, Таван буудал, Дарь эхийн авто замын баруун талын хэсэг буюу гол дагуу байдаг айлуудыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж оруулаад 700 га газрыг нийслэл өөрөө чөлөөлж, авах юм. Ингэж өөрийнхөө өмчлөлд бүртгэж авснаар буцаагаад ААН, байгууллагуудад худалдан борлуулж дээрх 12,000 айлын орон сууц барьж, бонд босгосон мөнгөө эргэн төлөх эхний ажлыг хийхээр төлөвлөж байгааг хэлье.

Ингэхдээ хэд хэдэн зүйлийг давхар шийдэх ёстой. Тухайлбал Сэлбэ голын үерийн усны тохируулгыг хийх шаардлагатай. Үер усны ямар ч тохируулгагүй хоёр гол хот дотор урсаж байгаа асуудлыг шийдэх нь чухал.

Бороо ихтэй жил нь усан сандаа хуримтлуулах систем үүсгээд, бороо багатай жилдээ урагш нь урсгах үер усны тохируулгатай болох юм. Тэр хавийн газрыг иргэн, ААН, байгууллагуудад дахин олгохгүйгээр нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байдлаар нь үлдээнэ.

Өөрөөр хэлбэл, 60 хувь нь орон сууц, 40 хувь нь ногоон байгууламж гэсэн зохицуулалттай орон сууцны хорооллыг барьж байгуулах төлөвлөлт хийж байгаа. Үүний бэлтгэл ажил гэр хорооллыг орон сууцжуулах хууль батлагдсаны дараа хэрэгжиж эхэлнэ.

Хуулиар нийслэлийн орон сууцны корпорац, энэ төслийг хэрэгжүүлэх, барилгын болон тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх гэх мэтчилэн олон тохируулгыг хийнэ. 

Тухайн 700 га газар дээр Монгол Улсын нийслэлийн Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц барих боломжийг гаргаж, худалдан борлуулах боломжит төслийг дээрх хуулийн хүрээнд шийдэх гэж байгаа" хэмээв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (197.211.63.7)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 06 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.7)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 12 цаг 43 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 13 цаг 46 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 13 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 13 цаг 49 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 13 цаг 51 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 13 цаг 53 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 13 цаг 55 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 13 цаг 58 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 14 цаг 0 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 14 цаг 3 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 14 цаг 7 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 15 цаг 49 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 0 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 16 цаг 1 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 16 цаг 3 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 16 цаг 5 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 16 цаг 8 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 16 цаг 8 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 16 цаг 13 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17 цаг 52 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top