x

Kharkhorum Visual art & Music festival: Тавтай морил

Kharkhorum Visual art & Music festival-ийг ирэх баасан, бямба гариг буюу арваннэгдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд AIC Steppe Arena-Мөсөн Өргөөд SPIRITS сэдвийн дор зохион байгуулна.

Фестивалийг олон хүн электроник хөгжмийг визуал дүрслэлтэй хослуулан хөгжим сонирхогч залууст шинэлэг, содон зүйлс үзүүлэхээр зорьдог. Kharkhorum фестивалийг жилд хоёр удаа зохион байгуулдаг, энэ удаад хоёр дахь жилдээ гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм байна.

Фестивалийн Ерөнхий зохион байгуулагчаар AIC Steppe Arena, Ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком, Нэткапитал ажиллаж байна.

Турк гаралтай techno урсгалаар дагнан тоглодог DJ Len Faki нь 2007 онд гаргасан “Rainbow Delta / Mekong Delta” бүтээлүүд, мөн My Black Sheep болон Odyssee II зэрэг тракууд нь 2007-2008 онд хит болон цойлж хөгжмийн олон сэтгүүлд "Best Track", "Best Producer" гэхчлэн шагналуудыг хүртэж урьд өмнө хэн ч үзүүлж байгаагүй амжилт тогтоосон.

DJ Nastia бол Украйн гаралтай, techno, house урсгалаар дагнан тоглодог артист. Тэр тогтоож үл болох мэт хүчирхэг хэмнэл, давтамжит цохилт, өөрийнх нь эрч хүч илэрхийлэгдэх хөгжмөөрөө олны анхаарлыг татаж чадсан нэгэн. DJ Nastia нь Awakenings, Time Warp, London Printworks гэхчлэн түүнд тоглож үзээгүй томоохон фестиваль гэж үгүй, бөгөөд Mixmag болон DJ Mag зэрэг олон улсын хөгжмийн нэр хүндтэй сэтгүүлүүд онцолсоор байна.

Kollektiv Turmstrasse нэрт хөгжмийн нэгдлийг  “Sorry, I am late”,  ‘Last day’, ‘Ordinary’ зэрэг тракаар нь манайхан танина. Тэд бол дэлхийн techno, house урсгалд өөрсдийн хэв маягаар хүчтэй нөлөө үзүүлсээр буй уран бүтээлчид юм. Тэдний хөгжим breakbeat, indiedance, techno зэргээс гадна hiphop болон pop урсгалын сонирхолтой элементүүдийг хольсноороо ялгардаг.

Герман гаралтай deep house, techno урсгалаар тоглодог DJ Hosh нь 2004 оноос хойш тасралтгүй хөгжимтэй өөрийгөө холбож, одоо Европын орнуудад резидент артистаар ажиллаж байна. Hosh уран бүтээлийнхээ суурийг Испанид тавьсан, электроник хөгжмийн болон тус улсын соёлын онцлогоос шалтгаалан хөгжмөөрөө дамжуулан сэтгэл хөдлөлийн үелзлэлийг бүжгийн талбайд зориулан урлаж чаддаг гайхамшигтай артист.

Мөн энэ удаад, GERLEE MERLEE, Khukhjim, OG, Henza, Enkoolion, TMK, Giin, Jik, Tukso, Asuri, Soyol, PJ, Rush, Tuvshin, Itgel Yo, Soyol, Odissey, EID55558.555 гэх дотоодын Dj нар оролцоно. Олон улсын нөлөө бүхий артистуудыг Монголд амжилттай яваа DJ нарын хамтаар сонссоноор үзэгчид электроник хөгжмийн цаг үеийн хэв шинжийг ойлгох, уран бүтээлчдийн ур чадварыг таних, ялгарлыг нь олж харах боломжтой юм.

Электроник артистууд өөрийн харах өнцөг, мэдрэмжийг хөгжмийн дэд урсгалаар дагнан илэрхийлдэг. Энэ төрлийн хөгжмийн салбарт уран бүтээлч нар бие даан ажиллахаас илүүтэйгээр label компанид хамаарагдан, баг хамт олноороо хөгжиж, хамтран хөгжмийг түгээх нь элбэг. Иймд, Kharkhorum Visual art & Music festival дотоодын уран бүтээлч нарыг сонгохдоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л  label-ийг судалж,  өөрийн хэв маяг, өнгө төрхөөр салбартаа ялгарч чадсан DJ нарыг онцолдог.

Дүрслэх урлагийн биет болон хөдөлгөөнт илэрхийллийг технологитой хослуулан хүргэж байгаа учир Kharkhorum-ыг music and visual art festival хэмээн тодорхойлдог. Kharkhorum Visual art & Music festival chapter 3: Spirits нь 2000 мкв, 360 градус хэмжээст инсталляци дэлгэцээр дамжуулан визуал шоу хүргэхээр болжээ. Ингэснээр үзэгчдэд хөгжим тухайн хүнийг бүхэлд нь нөмрөн авч буй мэт мэдрэмж төрүүлнэ.

Kharkhorum фестиваль нь  зөвхөн сонсох, харах бус тухайн хөгжмөөр амьсгалах, визуал урлаг сэтгэл зүрхийг эзэмдэхийг мэдрэх, хөгжмийн өнгө төрх сэтгэл санаанд хувилан, бодол эргэцүүлэлд нөлөөлж чадах зэрэг олон талын мэдрэхүйд зориулсан эрин үеийн шинэлэг хэлбэр бүхий фестиваль юм. Тус фестивалийг сонгосноор үзэгч урлагийг олон талаас нь мэдрэх боломж бүрдэж цаашлаад мэдлэг, мэдрэмжээ холин чагнаж чаддаг чанартай үзэгчдийн нэгдэл юм.

Электроник хөгжмийн тоглолтууд rave, industrial, free party гэх мэт түгээмэл тав орчим төрлийн хэв маягт хуваагддаг. Манай оронд, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй клубт хөгжмийн хэмнэлд эрх чөлөөтэйгөөр бүжиглэх боломжтой, ‘free party’ хэв маяг илүү дэлгэрсэн. Дээр дурдсанчлан Kharkhorum фестиваль нь чанартай үзэгчдийг төлөвшүүлэх зорилготой тул электроник хөгжмийн rave хэв магт тулгуурлан зохиогддог. Rave хэв маяг нь зохион байгуулагдаж байгаа орчны онцлогт тулгуурлан хөгжмийг олон талаас нь мэдрэх боломж олгодог.

Хөгжмийн хэмнэлийг тодоор мэдрэх тусам үзэгч хөгжмийн хэв маягт автаж, өөрийн эрхгүй бүжиг болон илэрхийлэгдэнэ. Тиймээс Kharkhorum фестиваль аль болох том орон зай бүхий бүжиглэх талбайг бэлтгэн өгч байгаагаараа ялгарна. Үзэгчид өөрийн стресс ядаргааг бүжгээр тайлахын сацуу сонирхолтой, шинэлэг визуал шоу үзэж сэтгэхүйн хүрээлэл, мэдрэмжийг нэмэх гээд олон талаар шинэлэг байх болно.

Тасалбар худалдан авах:

steppearena.mn

shoppy.mn

ticket.mn

Фестивалийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 1 цаг 43 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 2 цаг 6 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 2 цаг 22 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 2 цаг 36 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 2 цаг 53 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 4 цаг 50 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 5 цаг 39 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 6 цаг 21 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 6 цаг 30 мин Цастай өдрийн Даланзадгад 7 цаг 7 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 7 цаг 31 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 7 цаг 49 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 8 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 8 цаг 19 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top