"ХАНЖОУ 2022" Азийн пара спортын IV наадам өндөрлөлөө.
Энэ наадамд 44 улсын тамирчид оролцсоноос Монгол Улсаас спортын 14 төрөлд 68 тамирчин, нийт дасгалжуулагч, албаны хүмүүс гээд 108 хүнтэй баг оролцлоо. Манай улсын тамирчид таэквондо, жүдо, пауэрлифтинг, хөнгөн атлетикийн төрөлд хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар медаль хүртсэн улсуудын жагсаалтын 20-р байрт бичигдлээ.
Мөн тус наадамд оролцсон 44 улсын багаас 33 улсын тамирчид ямар нэгэн медаль хүртсэн амжилт үзүүлжээ.