x

Т.Батболд: Цахим орчинд мэдээллээ оруулах тусам л та хувийн нууцаа алдаж байна гэсэн үг

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлого хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболдтой ярилцлаа.

-Монгол Улсад цахим хэрэглээ жилд хэдэн хувиар өсдөг тухай тооцоо судалгаа бий юу?

-Бид харилцаа холбооны салбарын статистик мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны зөвшөөрлөөр гаргадаг. Харилцаа холбоо хэрэглэгчийн өсөлт жил бүр арван хувьтай байдаг. Жишээлбэл, 2022 онд үүрэн холбооны хэрэглэгч 4.2 сая байсан бол 2023 онд 4.8 сая болсон. Нийт суурин интернэт хэрэглэгч 450 мянга буюу Монгол Улсын нийт өрхийн 50 хувь нь хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Нэг хүн дунджаар 12.8 Gb интернэт гар утсаараа хэрэглэдэг. Гаднаас 570 мянган Gb интернэтийн урсгал түрээслэдэг. Үүнээс хэрэглэж буй 200 мянган Gb гаруй байгаа. Монгол Улсын нийт хэрэглээ 500 мянган Gb. Дотоод урсгал 200 мянган Gb байна гэдэг статистик гарсан.

-Эдгээр хэрэглээний аюулгүй байдлыг хангаж чаддаг уу. Хэрэгцээ шаардлагад нийцсэн хамгаалалтын шинэ элементүүдийг нэвтрүүлдэг үү. Жишээ нь, фэйсбүүк л гэхэд хувь хүний мэдээллийг цааш нь зардаг гэдэг шүү дээ?

-Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль 2022 онд батлагдсан. Цахим багц таван хуулийн нэг нь.

Энэ хуульд хувь хүний мэдээллийг хадгалж боловсруулж болно. Гадагшаа дамжуулах, түгээх хориотой. Энэ хуулийн заалтаар бид гадаадын компаниудтай хамтран ажиллах боломжтой. Хоёрдугаарт, тухайн хувь хүний мэдээллийг хадгалсаныг чиг үүргийн хүрээнд кибер аюулгүй байдлын төвүүд хариуцаж ажиллах ёстой. 2023 онд Үндэсний кибер аюулгүйн төв байгуулагдсан. 2024 онд Нийтийн төв байгуулагдана. Тэгэхээр бид энэ чиглэл рүү олон улсын платформуудыг нэгтгэхээр хамтран ажиллана. Энэ нь хэрэглэгчийн датаг хамгаалахаар л хийгээд байгаа ажлууд шүү дээ. Нөгөө талаар иргэд, хэрэглэгчдийн эрх үүрэг гэж бий. Хүмүүс өөрсдийн хувийн мэдээллийг ашиглуулахгүй, хадгалуулахгүй, дамжуулахгүй байх боломжийг олгоосой. Тэр боломжийг хэрэглэгч өөрөө эрэлхийлж байх ёстой. Томоохон платформуудад заавал гэсэн улаан чагттай тэмдэглэгээнүүдийг л оруулаад бусдыг нь заавал оруулахгүй байж болно. Заавал дээр нь овог нэр, утасны дугаар, имэйл хаяг л байдаг шүү дээ. Бусад мэдээллийг заавал оруулаад байх шаардлагагүй. Тэгэхээр түүнийг оруулах эсэхээ хувь хүмүүс бодох ёстой. Мэдээллээ оруулах тусам л та хувийн мэдээллээ алдаж байна гэсэн үг. Гуравдугаарт, хувь хүний мэдээлэл гэхээр регистрийн дугаар, гар утасны дугаар, хаяг байршил гэдгээр мэдээллийн санд тодорхойлогдохгүй болчихлоо. Таны зан үйлдэл, цахим орчинд гаргаж байгаа мэдээллээр чинь судлаад их хэмжээний өгөгдөл үүсгэдэг. Үүнийг EI буюу хиймэл оюун ухаанаар тооцоолон судлаад, таныг тэр олон мянган хүн дундаас таних бололцоотой болчихсон. Нэг талаараа бид хүний мэдээллийг хамгаална гэж тэмцээд байхаас илүү тухайн хувь хүний мэдээллийг хамгаалж байгаа платформууддаа, ялангуяа үүнийг ашиглаж дижитал бизнес хийх гэж байгаа, дижитал үйлчилгээ үзүүлэх гэж байгаа үйлчилгээ эрхлэгчидтэй нягт хамтран ажиллах ёстой. Ингэхийн тулд олон улсын хамтын ажиллагаа маш чухал. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаад тухайн нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэний мэдээлэл хадгалагдсан платформууд дээрх хувь хүний мэдээллийг задруулахгүй байх гэдэг бүтцийг хийх ёстой юм билээ. Олон улсад яг энэ асуудлыг хурцаар ярьж байна. Жишээ нь, манай аль нэг аппликэйшний бизнес хөгжөөд хятадын хэрэглэгчдийг аваад эхэллээ. Тэгвэл Хятадын хуулиар тухайн хятад иргэний мэдээллийг хадгалах ёсгүй. Заавал хятад сервер дээр байршуулах ёстой. Хятад байршлыг үзүүлэх ёстой болж байгаа юм. Хэрэв бид хоёр талын эрх ашгийг бодоод дижитал трийдмэнт буюу дижитал худалдааны гэрээ байгуулаад цаашид нягт хамтран ажиллавал хялбар болох магадлалтай. Ингэж байж л Монгол Улсын дижитал үйлчилгээ эрхлэгчдийн бизнес гаднын зах зээл рүү тэлнэ ээ л гэсэн үг.

-Олон улсад энэ үйл ажиллагаа хэр амжилттай яваа вэ?

-Олон улс тэр чиглэл рүү аль хэдийнэ яваад эхэлсэн. Яагаад гэвэл хувь хүний мэдээллийг дотооддоо хадгалах асуудал яригддаг. Олон улсын хэмжээнд. Үүнийгээ их бариад эхэлсэн чинь нөгөө дижитал эдийн засгууд тус тусдаа салангид болоод цаашдын хөгжил нь боомилогдож эхэлж байна гэсэн асуудал яригдаад эхэлсэн. Үүнийг нээж өгөх ёстой. Ялангуяа бусад улс орны дижитал үйлчилгээ эрхлэгчид бусад улс орны зах зээлд нэвтрэхийн тулд олон улстай хамтарсан механизмыг бий болгохгүй бол хувь хүний мэдээлэл гэдэг асуудлаар бүгд боомилогдоод байх юм байна гэдэг зүйл яригдаж байгаа.

-Нэг үеэ бодвол дижитал үйлчилгээ эрхэлдэг, хувь хүний нууцыг хадгалдаг, хамгаалдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд, компаниуд олноор үйл ажиллагаа эрхэлдэг болжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос иргэдэд зориулсан ямар шинэ үйлчилгээ, технологиудыг нэвтрүүлж байгаа вэ?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос иргэдэд зориулж хоёр аргыг хэрэглэж байгаа. Нэгдүгээрт, Кибер аюулгүй байдлын тухай хуулиар кибер халдлага, довтолгоо, кибер цахим аюулгүй байдлыг хуулиар байгуулагдсан аюулгүй байдлын зөвлөл болон түүний доор байгаа холбогдох төвүүд хариуцаж ажиллана. ХХЗХ-ны хуулиар өгөгдсөн чиг үүрэг нь онлайн буюу цахим орчны аюулгүй байдал тэр дундаа цахим орчны хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх.

Хоёрдугаарт, бид интернэт үйлчилгээ эрхлэгч болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгодог. Тусгай зөвшөөрлийн хүрээнд нөхцөл шаардлагын дагуу тухайн интернэт үйлчилгээ эрхлэгч болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, кибер аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийх ёстой. Тэгэхээр бид энэ хүрээнд технологийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид жишээ нь, sms ирэх, спам мессэж ирэх, гадны дуудлага ирээд төлбөр их гарах зэрэг асуудлууд гардаг. Энэ асуудлыг шийдэж явна. Нөгөө талаас интернэтээр хортой линкүүдийг шидээд хувь хүмүүсийн мэдээллийг аваад залилдаг гэдэг асуудал байгаа. Бид үүн дээр аль болох хортой контентыг устгах асуудлыг үүрэг болгоод явж байна. Үүнийг технологийн хувьд шийдэх боломжгүй. Ялангуяа интернэт орчинд. Тэгэхээр үүнийг яаж шийдэх ёстой гэхээр олон улсын хамтын ажиллагаа, технологийн байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчид, иргэд, өрхүүд бүгдийн оролцоо чухал.

-Олон улсад твиттер, фэйсбүүк хэрэглээ болчихлоо. Хятадын хувьд өөрсдийн Wechat гэх үндэсний платформтой болчихсон. Монголын хувьд E-Mongolia-гаас өөр үндэсний хэмжээний томоохон платформ алга. Цахим орчинд оруулдаг мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх үндэсний хэмжээний платформ байгуулах боломж бий юу?

-Улсын төсөвт үйлдвэрийн газар E-Mongolia аппликэйшнийг хөгжүүлээд 1.6 сая хэрэглэгчтэй Монголын томоохон платформ болгочихлоо. Монголд хоёр л том аппликэйшн байгаа. E-Mongolia, E barimt гэсэн хоёр аппликэйшн бий. Худалдааны хувьд цахим төлбөр хийх, цахимаар мөнгө шилжүүлэх асуудал Монгол Улсад харин ч өндөр хөгжсөн гэж бодож байна. Яагаад гэхээр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг бүх банк цахим шийдлээ гаргачихсан. Цахим шийдлүүд нь маш амжилттай яваа. Мөн төлбөрийн картууд байна. Энэ асуудалд Монгол Улс хойгуур орно гэж бодохгүй байна. Харин ч дээгүүр явж байгаа. Pintek буюу төлбөр тооцооны системийн хувьд. Хятад өөрөө хаалттай орон. Тиймээс үндсэн хоёрхон платформыг зөвшөөрдөг. Нэг нь Alipay, нөгөө нь Wechat. Тэгэхээр бид тухайн орнуудтай хамтын ажиллагаа эхлүүлж байж хийнэ. Харин Монгол Улсын Hipay гэдэг үйлчилгээ эрхлэгч Alipay-тэй гэрээ байгуулаад Хятад улсад төлбөр тооцоо хийх боломжийг нээсэн. Энэ бол маш том давуу тал. Бид нөгөө улсын юм ярьж байна шүү дээ. Монгол Улс дотроо цахим төлбөр тооцооны систем хангалттай хөгжсөн гэж үздэг.

-Твиттер, фэйсбүүк бол гаднын платформ. Тэгэхээр бид түүнийг хэрэглэхээр гадагшаа л бидний мөнгө урсаад байгаа шүү дээ. Дотооддоо үлдэх төлбөр тооцоо, мэдээлэл солилцох, эдгээр платформ шиг цогц шийдлийг хийх боломж хэр байгаа бол?

-Хүмүүс фэйсбүүк, твиттер хэрэглээд гадагшаа мөнгө урсдаг гэдэг. Мэдээж бүүст хийх, сурталчилгаа хийхэд тухайн платформд хөрөнгө оруулж байгаа. Хоёрдугаарт, фэйсбүүк хэрэглэх тоолонд бид гадагшаа урсах интернэтийн урсгалд мөнгө төлж байна. Гэхдээ монголын интернэт үйлчилгээ эрхлэгчид дотроо фэйсбүүк, youtube, twitter, tik tok ч гэдэг юмуу томоохон платформуудын keyserver-ийг Монголдоо байгуулчихсан байдаг. Тэгэхээр ихэнх тохиолдолд эдгээр серверт үлдэх боломжтой. Дотооддоо интернэт урсгалыг хэрэглэнэ гэсэн үг. Гадагшаа нэмэлтээр авсан контентуудыг нийтэд нь татчихдаг. Өөрөөр хэлбэл шинэ контент авах болгонд тухайн keyserver цааш нь фэйсбүүк компанийн сервертэй холбогдоод тэр датаг пэйж дээрээ хадгалчихдаг. Жишээ нь, би нэг удаадаа шинэ контент руу орчихлоо.

Дараа нь та юмуу, эсвэл өөр хүн орлоо гэхэд тэрхүү keyserver дээр байгаа зүйлийг л татаад үзчихнэ. Нэмэлтээр гадагшаа дата урсгал гарахгүй гэсэн үг. Үүнийг бид нарийн тооцож гаргах ёстой юм билээ. Нөгөө талаар бид үндэсний хэмжээний мета ч байна уу, youtube ч юм уу, google шиг платформ байгуулна гэдэг хэцүү. Үүнийг хувийн аж ахуйн секторууд л урт хугацаанд хэрэгжүүлэх боломжтой л төсөл. Бидний хийж чадах зүйл гэвэл энэ компаниудтай хамтран ажиллах л юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 12 цаг 44 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 13 цаг 46 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 13 цаг 49 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 13 цаг 50 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 13 цаг 52 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 13 цаг 54 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 13 цаг 56 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 13 цаг 58 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 14 цаг 1 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 14 цаг 4 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 14 цаг 8 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 15 цаг 50 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 1 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 16 цаг 2 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 16 цаг 4 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 16 цаг 6 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 16 цаг 8 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 16 цаг 9 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 16 цаг 14 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17 цаг 53 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top