x

Б.Пүрэвдорж: Эрдэнэтийн 20 хувийг олон нийтэд эзэмшүүлснээр төрийн өмчит компаниудын хяналт чангарч, улам шилэн, ил тод болно

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын хувьцааг олон нийтэд тараах асуудлаар тодрууллаа.

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ж.Батсуурь та бүхэн Эрдэнэт үйлдвэрийн 20 хувийг иргэдэд тараах тухай УИХ-ын тогтоолыг санаачлан өргөн барьсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Төрийн өмчит компаниуд Монголын эдийн засагт маш том үүрэгтэй оролцож байгаа. Гэвч тус компаниуд дээр УИХ-ын гишүүдийн болон сайд дарга нарыг дагасан “цүнх баригчид” очиж тонон дээрэмддэг, хулгайлдаг. Улмаар тус компанийг ямар ч үр ашиггүй ажиллуулдаг болсон. Зарим нь өөрсдийнхөө хувийн өмчөөс долоон дор сэтгэлгүй ажилладаг. Үүний үр дүнд маш олон хулгай өнөөгийн нийгэмд гарч, гаарч байна. Улсынх нь ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс 40 их наядын нүүрсний хулгай гарсан гэдгийг ил тод ярьсан.

Тэгэхээр ТӨҮГ дээр гарч байгаа хулгайг хэдийгээр эрх баригчид гаргаж ирж байгаа ч яаж тэмцэх арга технологио огт танилцуулахгүй байна. Тиймээс төрийн өмчит компаниудад гарч буй хулгайгаас сэргийлэхийн тулд хувийг нь олон нийт болон аж ахуйн нэгжийн хяналтад оруулах юм.

-Тэр утгаараа хулгай гарахаас сэргийлэхийн тулд Эрдэнэтийн 20 хувийг олон нийтэд өгье гэдэг тогтоолыг санаачилсан гэж үү?

-Хулгайтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол энэ. Санаачилсан тогтоолын төсөл ч үүн рүү бүхэлдээ чиглэсэн. Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн 20 хувийг Монголын нийт ард иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, дахиад 20 хувийг нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилтантай үндэсний аж ахуйн нэгжид тодорхой үнэ төлбөртэйгөөр борлуулж эзэмшүүлэх тухай тогтоол байгаа.

-Хулгайгаас сэргийлэх арга гэж байна. Өөр ямар ач холбогдолтой юм бэ?

-Компанийн тухай хуулиар компанийн 40 хувийг эзэмшиж байгаа тал тус компанийн гүйцэтгэх удирдлагад оролцох эрхтэй гэж заасан байдаг. Тэр утгаараа үйлдвэрийн 40 хувь олон нийтэд очсоноороо иргэд, аж ахуйн нэгжүүд Эрдэнэтийн бодлогод оролцох боломжтой болно гэсэн үг. Ингэснээр цүнх барьдаг нөхөд хулгай хийх боломжийг хааж өгч байгаа юм. Улмаар иргэд, аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл хамтарсан удирдах зөвлөлийн нарийн шүүлтүүрээр тухайн компанийн үйл ажиллагаа, бодлого төлөвлөлт явна гэсэн үг. Ингэсний үр дүнд тухайн компанийн засаглал, үйл ажиллагаа ил тод шилэн болно. Эцсийн үр дүндээ ТӨК-иүд илүү үр ашигтай ажиллах боломж нээгдэнэ. Хэрэв миний өргөн барьсан энэхүү тогтоолын төсөл үр дүнтэй болж чадвал шүү дээ. Тэгвэл дараа дараагийн компаниудад ард иргэдийн хяналтыг оруулах боломж бас нээгдэнэ. Ингэснээрээ бид хулгайтай бодитой тэмцэж эхэлнэ.

-Эрдэнэт үйлдвэр бол Монголын эдийн засагт асар том үүрэг гүйцэтгэж байгаа компани. Тиймээс ямар нэгэн хулгайгаас хол байлгахыг хэн хүнгүй л хүсч байгаа байх л даа. Энэ тэгээд бодит тэмцэл гэж ойлгох уу?

-Энэ жилийн тухайд Эрдэнэт үйлдвэр 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа. Үүний 20 хувь гэхээр 260 тэрбум төгрөг болно. Мөнгийг 3.4 сая иргэндээ хувааж өгвөл нэг иргэнд 80 мянган төгрөг ногдоно. Тэгэхээр таван бүлтэй айл 400 мянган төгрөг ногдоно гэсэн үг. Ингэж иргэн болгон хувь эзэмшиж ногдол авсанаараа иргэдийн тухайн компанийн үйл ажиллагааг анхаарах, хяналт тавих тогтолцоо илүү чанаржина, сайжирна. Улмаар тухайн төрийн өмчит компани илүү шударга ажиллах боломж нээгдэнэ гэж үзсэн.

-Танаас Ардчилсан намын бүтцийн талаар асуумаар байна. Саяхан орон нутгийн намын дарга нарыг сонголоо. Зарим нь АН-ын лидерүүдийн цүнх баригчид сонгогдлоо гэж шүүмжилж байна л даа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Орон нутгийн намын дарга нарыг сонгосон. Гарч ирж байгаа дарга нарын ихэнх нь 1980-аад оны залуучууд байна лээ. Үүнийг би Ардчилсан намын шинэ үе доороос түрэн гарч ирж байгаа гэж баяртай хүлээн авч байна. Нөгөөтэйгүүр төрд олон жил хувалз шиг гүн шигдэж, ард түмнийхээ эсрэг бодлого гарган явж ирсэн нөхдийг төрөөс зайлуулах, холдуулах энэ шинэчлэлийг шинээр сонгогдсон намын дарга нараас олж харлаа. Тиймээс Ардчилсан нам цаашдаа залуучуудад чиглэсэн бодлогыг түлхүү явуулна. Залуучуудын бизнес эрхлэх боломжийг бид бүх талаар нь нээж өгнө. Бидний хувьд бол залуучуудыг бүх талаар аятай таатай орчинд амьдруулах боломжийг нээж өгөхөд чиглэсэн улс төрийг л хийх шаардлагатай байгаа.

-Ардчилсан намын шат шатны дарга нарын зөвлөгөөн болох уу. Хэзээ болох бол?

-Мэдээж дарга нараа сонгочихлоо. Бүтцээ бие болгочихлоо. Одоо нэгдэж аваад уулзах, намынхаа бодлогыг бүгдээрээ нийлж байгаад тодорхойлох ёстой. Тиймээс удахгүй шат шатны намын удирдлагуудын зөвлөгөөн зохион байгуулагдах байх. Хэзээ хаана болох вэ гэдгийг намын байгууллага удахгүй олон нийтэд зарлах байлгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 47 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 14 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 14 цаг 52 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 14 цаг 53 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 14 цаг 55 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 14 цаг 57 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 14 цаг 59 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 15 цаг 2 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 15 цаг 4 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 15 цаг 7 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 15 цаг 11 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 16 цаг 53 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 4 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 17 цаг 5 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 17 цаг 7 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 17 цаг 9 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 17 цаг 12 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 17 цаг 12 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 17 цаг 17 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 18 цаг 56 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top