x

"Шинэ Хархорум" хотын суурьшлын бүсийн газар нутгийн 50 хувийг ногоон байгууламж байхаар төлөвлөжээ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан "Шинэ Хархорум" хотын Бүтээн байгуулалтын үндэсний хороо өчигдөр хуралдаж, “Шинэ Хархорум” хот байгуулах газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах ажлын хүрээнд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн дотор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ирүүлэхийг тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидад даалгасан байна. 

Мөн газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах дүгнэлт, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нарт даалгасан бөгөөд хотын бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, барилга байгууламжийн зураг төсөлд гэрээний үндсэн дээр захиалагчийн хяналт хийх ажлыг “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаагаар гүйцэтгүүлэх, арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж нарт даалгасан юм. 

Тэгвэл өнөөдөр "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын төсөл, макет танилцуулах уулзалт боллоо. 


Энэ үеэр "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан Захиргааны дарга Н.Нацагдоржоос дараах асуултад хариулт авлаа. 

-"Шинэ Хархорум" хотыг хаана байгуулах вэ?

-Хархорум хотыг сэргээн байгуулах газар нь Улаанбаатар хотоос 360 км зайтай Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумын нутаг дэвсгэр Орхоны хөндийд байрлана. Орхоны хөндий бол эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол Улсын Хархорум хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. 

Монгол Улсын түүхийн өлгий Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар зарлиг гарсан. Уг зарлиг нь түүх археологийн биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, улмаар аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлж боломжийг бүрдүүлэх төдийгүй Улаанбаатар хотын өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нэн тустай юм.

-Хот байгуулахаар төлөвлөсөн газар говь, хангай хосолсон сайхан нутаг байна. Энэ бүтээн байгуулалтыг нутгийн иргэд хэрхэн хүлээн авч байна вэ?

-Тийм ээ. Тэнд нийт таван хотын туурь байгаа. Төвхөн хийд, Улаан цутгалан, Өгий нуур, Хүннүгийн үеийн Луут хотын олдвор зэрэг гол горхитой, байгалийн үзэмжтэй, говь, хангай хосолсон нутаг. Хотын төлөвлөлтөд иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн, сулаачдын санал, зөвлөмжийг авах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулж байна. Нутгийн иргэдийн 100 гаруй мянган гарын үсэг цугларч, хот байгуулахыг дэмжиж байна. Хархорин бол хүндэтгэлийн үг юм. Манайхан гадны хүмүүс ирээд хот төлөвлөлтийг хийх юм шиг санадаг. Хаана ч тийм зүйл байдаггүй. Жишээ нь, би Дорнодод очоод Чойбалсан хотыг төлөвлөж чадахгүй. Би тэнд дор хаяж 5-10 жил амьдарч байж уур амьсгал, ёс заншлыг нь мэдэж байж төлөвлөнө. Тэгэхээр асар их хугацаа хэрэгтэй. 

Одоогоор Орхоны хөндийд хийгдсэн түүх, археологи, ус, хөрс, ургамлын судалгаа, газар олголт зэрэг суурь судалгааны материалуудыг нэгтгэж, 10 ангиллын 105201 мэдээлэлтэй хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн санг бий болгоод байна. 

-"Шинэ Хархорум" хотыг байгуулахдаа инженерийн дэд бүтцийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Нийслэл хотыг нүүлгэн шилжүүлэх асуудлууд нь ихэвчлэн тухайн улсын улс төр, эдийн засаг, газар зүйн онцлогтой шууд хамааралтай. Дэлхий дээр 52 улс нийслэлээ шилжүүлсэн байдаг. Улаанбаатар хотын хувьд тулгамдсан асуудлууд маш их учраас шилжүүлэх шаардлагатай гэж үзнэ. 

-"Шинэ Хархорум" хотын төлөвлөлт анхаарал татаж байна л даа. Тухайлбал, ногоон байгууламж хэдэн хувийг эзлэх бол? 

-Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа эртний түүхэн хотуудын туурийг сэргээн засварлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын суурьшлын бүсийн газар нутгийн 50 хувь нь ногоон байгууламж байлгахыг зорьж байна. Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах, байгаль орчинд ээлтэй, хүн амьдрахад таатай, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээг дэмжсэн, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой хот байгуулахаар төлөвлөлтийн концепцыг боловсруулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 49 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 14 цаг 52 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 14 цаг 54 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 14 цаг 55 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 14 цаг 57 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 14 цаг 59 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 15 цаг 1 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 15 цаг 4 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 15 цаг 6 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 15 цаг 9 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 15 цаг 13 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 16 цаг 55 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 6 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 17 цаг 7 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 17 цаг 9 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 17 цаг 11 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 17 цаг 13 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 17 цаг 14 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 17 цаг 19 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 18 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top