x

НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран төсөл хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг хариуцсан шинжээч Лорензо Пиачентинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, тус байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн талаар санал солилцлоо.

Төслийн хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх, авлигатай тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх, ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан эхлүүлж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд тодорхой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох бүрэлдэхүүн хэсгийг Дотоод хэргийн их сургуультай хамтран хэрэгжүүлэх бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлнэ.

Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны салбарыг мөн Монгол Улсад байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь Монгол Улсын хууль сахиулах салбарын чадавхийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой бөгөөд авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг болох юм.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо төслийн ач холбогдлыг тэмдэглэж, тус төсөл нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болохыг онцолж, цаашид тус байгууллагатай нягт, идэвхтэй хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 13 цаг 13 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 13 цаг 16 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 13 цаг 19 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 13 цаг 21 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 13 цаг 24 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 13 цаг 26 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 18 цаг 34 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 18 цаг 35 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 18 цаг 37 мин ЛУИЗ 18 цаг 38 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 18 цаг 39 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 18 цаг 52 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 18 цаг 53 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 18 цаг 54 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 18 цаг 55 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 18 цаг 56 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 18 цаг 57 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 22 цаг 28 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 22 цаг 30 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 22 цаг 31 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top