x

Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замын 8,5 километрийг тавьж дуусгав

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус байгууллагын Байгаль орчны асуудал хариуцсан ажилтан Н.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар одоо Хөвсгөл аймагт Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил болох Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн авто зам барих ажлын явц, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн уялдааг хангах асуудлаар мэдээлэл солилцлоо.

Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэхдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг авто замын ажлыг энэ онд 12 км авто зам тавихаас 8,5 км-ийн гүйцэтгэлтэй байгаа нь бодит ажил болж буйг онцоллоо. Түүнчлэн аялал жуулчлалаас гадна байгаль орчны чиглэлд голлох төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа тул санал, зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сайд Б.Бат-Эрдэнэ “БОАЖЯ, Азийн хөгжлийн банктай нягт харилцаатай байдаг ба сайн болон сул хэрэгжиж буй төслүүд бий. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн хатуу хучилттай зам нь 7 дугаар сард ашиглалтад оруулах байсан ч хугацаандаа амжаагүй бөгөөд үлдсэн 3,5 км авто замыг 11 дүгээр сард хүлээн авахаар төлөвлөж байгаа. Иймд Суурин төлөөлөгч Хөвсгөл аймагт ажиллаж, уг ажлыг хүлээлцэхэд хамт байхыг хүсэж байна” гэлээ.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг эзлээд байгаа цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэгдсэн ажлууд болон хөв цөөрөм байгуулах ажилд манлайлан ажиллахыг хүсэв гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 49 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 14 цаг 51 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 14 цаг 53 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 14 цаг 54 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 14 цаг 56 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 14 цаг 58 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 15 цаг 0 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 15 цаг 3 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 15 цаг 5 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 15 цаг 8 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 15 цаг 12 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 16 цаг 54 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 5 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 17 цаг 7 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 17 цаг 8 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 17 цаг 10 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 17 цаг 13 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 17 цаг 14 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 17 цаг 18 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 18 цаг 57 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top