x

Ч.Сосормаа: Татварын дарамтаа багасгая гэж байгаа бол НӨАТ-ыг шууд таван хувь болгоод бууруулчих

Судлаач Ч.Сосормаатай ярилцлаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэх санаачилга гаргаж, D.Parliament хуудсанд цахим санал асуулга эхлүүлээд байна. Нэлээд эрчимтэй ч дэмжигдэж байх шиг байна. Харин та өөр саналтай байгаа гэв үү?

-УИХ-ын даргын санаачилгыг олон хүн дэмжиж байх шиг байна. Харин миний хувьд эсэргүүцэж байна. Зарчмын асуудлаас эхэлье.

Улсын Их хурлын тухай хуулийн 39.1 зүйлд зааснаар хуулийн төслийн саналыг иргэн гаргах эрхтэй. Энэ бол Үндсэн хуульд заасан Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, мөн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасны дагуу УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд иргэдэд зориулсан платформ шүү дээ.

Харин УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрхтэй. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрсдөд нь зориулсан бүхэл бүтэн хууль байсаар байтал яагаад иргэнд зориулсан орон зайг булааж аваад байна вэ. Тэгэхээр УИХ-ын даргын энэ үйлдэл бол хууль зөрчсөн үйлдэл.

-Харин эсрэгээрээ юм биш үү. УИХ-ын чуулганы саяхны хуралдаанаар Сангийн сайд Жавхлангийн зүгээс төсөв өргөн барьсны дараа гэнэт тооцоо судалгаагүй санаачилга гаргаж ирлээ. НӨАТ-ын таван хувийг буцаан олгох боломжгүй гэсэн үг хэлсэн. Харин УИХ-ын даргын зүгээс УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдах ёсгүй гэх агуулгатай тайлбар хийнэ лээ?

-Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар “Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана” гээд заасан байгаа.

УИХ-ын хууль тогтоох онцгой бүрэн эрхийг хэн ч булааж аваагүй байна. Харин УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хуулийн санаачилга гаргах иргэний эрхийг УИХ-ын дарга өөрөө булааж аваад буруу тийш нь залуурдаж байна. Энэ нь нэгд, УИХ-ын гишүүд D.Parliament цахим хуудсыг ашиглаж попорч болдог юм шүү гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байна. Гишүүддээ, ялангуяа сонгуулийн өмнө иргэдийн саналыг татах поп саналуудыг ар араас нь гаргах боломжтой шүү гэдгийг харуулчихлаа. Бусад улс оронд төсөв, татвар, цалин, халамжийн асуудлаар хуулийн төслийн санаачилга гаргах иргэдийн эрхийг хязгаарладаг жишиг бий. Манайх шиг судалгаа шинжилгээгээр биш сэтгэлийн хөдөлгөөнөөр удирдуулдаг улс оронд үүнийг бодолцох учиртай.

Хоёрт, иргэний оролцооны нэр хүндийг унагаж байна. Аливаа санаачилга гаргахдаа тооцоо судалгаатай байх, улс төрөөс ангид, нийтийн эрх ашгийг хамгаалсан байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн зарчмуудыг зөрчиж байна. D.Parliament цахим хуудас бол иргэдийн оролцооны үндсэн талбар байх атал улс төрийн нөлөө, ашиг сонирхлын зөрчлийн талбар болгож хувиргалаа.

-НӨАТ-ын татварын хувьд?

-НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх тухай асуудал ч гэсэн эргэлзээтэй. Үнэхээр иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье, татварын дарамтаа буулгая гэж байгаа бол НӨАТ-ын таван хувийг буцаан өгөх бус харин НӨАТ-ыг шууд таван хувь болгоод бууруулчих л даа. Ийм хувилбар байж болно биз дээ. Гэтэл ямар ч бодлогын хувилбар гаргахгүй, мэргэжлийн хүмүүсийг ч сонсохгүй, тэр тусмаа Засгийн газрынхаа саналыг ч авахгүй, нэг шөнө бодож хоноод шууд иргэдийн санаа сэтгэлийг үймүүлээд сууж байж болохгүй.

-Нэг ёсондоо иргэдийн цахим санал асуулга нэрээр иргэдийн оролцоог гуйвуулаад байна гэж хэлээд байна уу?

-Г.Занданшатар дарга иргэдийн оролцооны утга учир, мөн чанарыг огт ойлгодоггүй хүн. Үүний тод жишээ нь Зөвлөлдөх ардчилал гэсэн дэлхийд танигдаагүй туршилтын загварыг авчраад хууль болгон баталсан. Үүнийхээ шагналд ч УИХ-ын даргын албан тушаалд очсон байх. Зөвлөлдөх санал асуулга нэрээр түрий барьж иргэдийн саналыг хутган үймүүлээд Үндсэн хуульд гурван удаагийн өөрчлөлт дараалан оруулсан. Үр дүнд нь дарга нарын эрх мэдэл хэтийдсэн харин иргэдийн эрх мэдэл хуруун чинээ ч нэмэгдээгүй.

УИХ-ын гишүүдийн тоо 126 болсон. Бүгд давхар дээл нөмрөх эрхтэй болсон. Үр дагаварт нь хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэртэй байдал алдагдаж, Засгийн газраа ч хянаж чадахаа больсон. Харин одоо иргэдийн хууль санаачлах эрхийг хүртэл булааж аваад сууж байна. Эрх мэдлээ нэмэгдүүлэхийн төлөө иргэдийн нэрийг барьж, эрхийг нь зөрчихдөө мэргэшиж байна гэж л харагдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    Үнэн шүү !!!
    2023 оны 10 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 16 цаг 23 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 17 цаг 26 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 17 цаг 28 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 17 цаг 29 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 17 цаг 31 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 17 цаг 33 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 17 цаг 35 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 17 цаг 40 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 17 цаг 43 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 17 цаг 47 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 19 цаг 29 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 19 цаг 40 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 19 цаг 41 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 19 цаг 43 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 19 цаг 45 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 19 цаг 48 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 19 цаг 48 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 19 цаг 53 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 21 цаг 32 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top