x

Т.Батцогт: Хотын асуудлуудын шийдэл бол "хориг" биш

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод өрнөж байгаа асуудлуудаар таны байр суурь ямар байгаа вэ? Тэр дундаа хотын даргын томилгоо, маш богино хугацаанд гаргаж байгаа шийдвэрүүд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Маш ноцтой асуудлууд Улаанбаатар хотод өрнөж байна. Үнэндээ бол Улаанбаатар хот засаглалын хямралд орлоо гэж хувьдаа үзэж байна. Асуудлыг ул суурьтайгаар авч үзвэл МАНам Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалаар баталгаажсан Үндсэн хуулийн 3 дугаар зүйл “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт, иргэд энэхүү эрхээ төрийн анхан, дунд шатанд хэрэгжүүлэх эрхийг олгосон Үндсэн хуулийн 59-р зүйл тэр дундаа 59-ийн 2 дахь заалтаар баталгаажсан нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрөө  удирдах байгууллагын чадамжийг баллуурдсан ажиллагаанууд явагдаж байна. Энэ бол маш харамсалтай явдал юм.

-Тэгэхээр та хотын даргын томилгоо үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна уу?

-Одоогийн байдлаар Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудын хүрээнд Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлэх процесстой. Гэтэл одоо бол МАН –ийн улс төрийн зөвлөл гэх субъект дээр хэлэлцэгдэж, шийдвэр гарсны дараагаар НИТХ дахь МАН-аар дамжин НИТХ-д танилцуулагдан орж ирж байгаа нь та бидэнд ил тод явагдсан процесс. Энэ бол өнөөгийн эрх баригч нам Монгол Улсын хууль, тогтоомжийг хэлбэр төдий хэрэгжүүлж, цаашлаад Улаанбаатар хотын нэг сая сонгогчдын төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө дамжуулан болон шууд оролцох эрхийг боомилж, үгүйсгэж гэж байгаа бодит үйлдэл юм.

-Иргэдийн эрх гэхээр өчигдөрхөн шинэхэн хотын дарга Улаанбаатар хотын нягтаршил, түгжрэлийг бууруулах үүднээс газар олголтын асуудлыг хязгаарлах, зогсоох, анхан шатны төрийн байгууллагууд дээр газар олгохгүй байх хуулийн  төсөл өргөн барих талаараа олон нийтэд танилцуулсан. Энэ шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, хотын шийдэл бол хориг, хязгаарлалт бол биш. Аливаа хориглолт, хязгаарлалт хийх шийдвэрүүд цаад утгаараа иргэдийн эрхийг зөрчиж байдаг. Яг үүний нэг илрэл бол өчигдөрхөн хотын дарга Улаанбаатар хотын төдийгүй, Монгол Улсын иргэд үндсэн хуулиар олгогдсон газар эзэмших эрхэд халдаж хязгаарлалт хийлээ.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод олон асуудлууд байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүх асуудалд ул суурьтай судалгаатай, ОУ-ын туршлага, мэргэжлийн байгууллага, салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан оновчтой шийдэл дэвшүүлэн шийдэл гаргаж ажиллах ёстой. Гэтэл хотын шинэ дарга нэг өглөө л сэрэнгүүтээ хориг, хязгаарлалт тавина, хууль батлуулна зэрэг асуудалд хандаж байгаа нь тухайн хүний чадваргүйг илэрхийлж байна гэж харж байна.

-Газар олголттой холбоотой асуудлаар хууль өргөн барих асуудлаараа НИТХ-д танилцуулсан уу? Хуулийн дагуу бол эхний байдлаар Засаг даргыг дэмжсэн НИТХ-д танилцуулагдах ёстой байгаа.

-НИТХ-д танилцуулсан, НИТХ-ыг хуралдуулсан процесс бол болоогүй. Мөн л адил одоогоор хэрэгжиж байгаа Монгол Улсын хууль, тогтоомжуудын хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг нь тухайн шатны ИТХ-аас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэг ёсондоо гүйцэтгэх засаглал юм. Гэтэл хотын даргын сүүлийн өдрүүдэд гаргаж байгаа шийдвэр, мэдэгдлүүд шууд Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдтай яриад шийдсэн байдалтай харагдаж, явж байна. Энэ мэтчилэн иргэдийн анхан, дунд шатанд төлөөллөөрөө дамжуулан засгийн эрх барих эрх рүү халдсан эрх баригч МАН-ын бодлого, шийдвэрүүдийг эсэргүүцэн хатуу байр сууриа илэрхийлэн ажиллах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 16 цаг 23 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 17 цаг 26 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 17 цаг 28 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 17 цаг 29 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 17 цаг 31 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 17 цаг 33 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 17 цаг 35 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 17 цаг 40 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 17 цаг 43 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 17 цаг 47 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 19 цаг 29 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 19 цаг 40 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 19 цаг 41 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 19 цаг 43 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 19 цаг 45 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 19 цаг 47 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 19 цаг 48 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 19 цаг 53 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 21 цаг 32 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top