x

Д.Амартүвшин: Либертари нам яаж үзэл санаандаа тууштай байдгийг зааж өгнө 

Либертари намын дарга Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө танай нам анхдугаар их хурлаа хийлээ. Энэ хурлаар ямар асуудлууд шийдэв?

-Манай нам анхны хурлаараа намынхаа дүрмийг баталлаа. Туг, далбаа болон намынхаа удирдах багийг сонгож баталгаажуулсан байгаа.

-Ингэхэд Либертари нам ямар бүтэц, зохион байгуулалтаар ажиллах вэ?

-Манай намын бүтэц бол маш цомхон ойлгомжтой, авсаархан. Бага зардалтай бүтэц бий болгосон. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо цөөн. Бидэнд генсек гэж байхгүй. Харин менежэртэй байна. Энэ мэтчилэн манай нам бусад улс төрийн намуудаас ялгарах шинэлэг бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулна. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр шиг нүсэр, данхайсан масс гишүүнчлэлийн бүтцээс манай нам татгалзаж байгаа.

-Танай нам ямар бодлого баримтлах вэ?

-Хэт их төвлөрсөн, данхайсан төрийн эрх мэдлийг бид аль болох өөрийнхөө чадах чинээгээр багасгах зорилготой бодлого хэрэгжүүлнэ. Жишээлбэл, хавтгайрсан халамжийг танах ёстой.

Төрөөс бүх төрлийн үнийг хянаж байгаа хяналтуудыг тодорхой шат дараатайгаар байхгүй болгох хэрэгтэй байна. Мөн ард түмний нуруунд хүнд дарамт болж байгаа хэт өндөр татваруудыг аль болох минимум хэмжээнд аваачих бодлого баримтална. Ер нь төрийн данхар бүтцийг хумья гэвэл төрийн албан хаагчдын болон яамдын тоог багасгах зайлшгүй шаардлагатай.

-Либертари нам хэдэн гишүүнтэй вэ. Ямар боловсролтой залуусын нэгдэл болов?

-Манай нам 1050 гишүүнтэй. Гишүүдийн маань 94 хувь нь 18-38 насны залуучууд байгаа. Боловсролын хувьд хувиараа бизнес эрхэлдэг, ажил олгогчид голдуу байна. Бизнесийн салбарт хүчээ сорьж байгаа залуусаас гадна тодорхой албан тушаал эрхэлдэг, яг өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явдаг дундаж давхаргынхан, жирийн иргэд маань ч Либертари намд итгэл үнэмшлээрээ нэгдээд байна.

-Жижиг намуудыг МАН-ын халаасны нам гэж нийгэм шүүмжилдэг тал бий. Ялангуяа сонгуулийн жил ойртсонтой холбоотой улс төрийн намууд шинээр мэндэлж байгаа нь санал хуваах зорилготой гэх нь ч бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс бол олон намын тогтолцоотой. Өнөөдөр манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй нам байна. Тэгвэл эдгээр намууд сонгуульд санал хуваадаггүй юм уу. Яагаад шинээр байгуулагдсан намууд санал хуваана гэж. Харин ч эсэргээрээ манай нам бол Монголын анхны үзэл санааны нам болох зорилготой. Тэгэхээр санал хуваах, үгүй гэхээсээ илүү нам ер нь ямар байх ёстой юм. Үзэл санаа гэж юу юм. Яаж үзэл санаандаа тууштай байдаг юм бэ гэдгийг зааж өгөхийн тулд бид Либертари намыг байгуулсан юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 17 цаг 13 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 18 цаг 15 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 18 цаг 18 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 18 цаг 18 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 18 цаг 21 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 18 цаг 22 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 18 цаг 25 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 18 цаг 27 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 18 цаг 30 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 18 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 18 цаг 37 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 20 цаг 19 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 20 цаг 30 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 20 цаг 31 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 20 цаг 32 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 20 цаг 35 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 20 цаг 37 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 20 цаг 38 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 20 цаг 42 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 22 цаг 21 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top