x

Н.Тэгшбаяр: Монголын нийгэм өрөнд баригдаж, авлигын өтөнд идэгдээд байна. Авлигагүй, өрийн дарамтгүй болгох ёстой

АН-ын даргын зөвлөх, доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Таныг физикийн ухааны докторын хувьд хоёулаа ярилцаж байсан. Энэ удаад эрхзүйч, Олон улсын арбитрчийн хувьд ярилцъя. Сүүлийн үед хотод үүсээд байгаа асуудлуудыг бүгд харж байгаа байх. Автобус, нүүрс гээд л баахан асуудал гарлаа. Та эдгээр асуудлуудыг эрхзүйч хүнийхээ хувьд хэрхэн харж байна вэ?

-Ардын намын авлигачид арай дэндэж байна. Гудамжны цас цэвэрлэх гээд агуулахын тоос сорогчийг автобусны мөнгөөр авчихаж байна. Шинэ автобусны мөнгөөр хуучин ногоон сэг чирч ирлээ. Улаанбаатар ямар хуучин автобусны оршуулгын газар юм уу. Ер нь ардын нам сүүлийн 100 жилээс бараг 96 жилд нь эрх барьж, олонхи байлаа. Өнөөдрийн авлига хээл хахуулийн автор нь ардын намын үе үеийн цүнх баригчид бөгөөд тэд дарга нарынхаа ялыг үүрсээр өнөөг хүрсэн. Ийм авлигын гинжин хэлхээг тасалж, ардын намыг чөдөрлөх нийгмийн шаардлага үүсээд байна. Сүүлдээ авлига хээл хахуулиа далдлахын тулд гэмт хэргээр олон нийтийн санаа бодол тархийг угааж, шударга ёсны жагсаалын өмнөөс жагсаалаар цурам хийж байна. Цаг хугацааг эргэн сануулахад, авлигачдыг ажлаа хий гэж жагсдаг галзуу өвчин шиг эргүү жагсаал Монголоос өөр хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл, огцор гэж жагсдаг болохоос ажлаа хий гэж жагсдаггүй юмаа. Ардын нам авлигын мөнгөөр жагсаалыг хүртэл худалдаж авч монголыг мөхөөх зам руу явуулж байна. Эрдэнэт мэт томоохон газруудад Бүрэн эрхэт төлөөлөгч гээд Монголд өнгөтэй өөдтэй бүх газар үндсэн хууль зөрчсөн томилгоо хийж далд, нууцын тамгаар их наяд, их наядын худалдан авалт хийж байгаа нь олон нийтийн дургүйцлийг өдөөж байна. Эмч нар цалингаа нэмүүлэх гэж жагссаны төлөө байцаагддаг, дайныг эсэргүүцсний төлөө залуус цахим гав зүүдэг цадиггүй эрхзүйн болон үндсэн хуулийн зөрчил ил цагаандаа гарлаа. Аймаг нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхэд халдаж Ардын нам аймаг нийслэлийн засаг даргыг шууд томилж нийслэл, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн эрхэд бүдүүлгээр халдаж байна. Ардын намын алдаа дутагдлыг хэлсэн иргэд, сөрөг хүчинг нийгмийн сүлжээгээр дамжуулж эр зориг, шударга тэмцлийг нь мохоодог үзэгдэл газар авлаа.

-Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш энэ байдал эхэлсэн гэх хүмүүс бий. Зах зээлийн үндсэн зарчим яг юу вэ?

-Сая би дээр дурдсан. Энэ бол Ардын намын бий болгосон 100 жилийн зовлон. Социалист, коммунист маягийн сэтгэлгээтэй хүмүүс баян байх дуртай боловч баян хүнд дургүй байх нь элбэг. Шударгаар баяжсан хүмүүсийг хүндлэх. Худал хулгайгаар баяжсан хүмүүстэй тэмцэх ёстой. Зах зээл бол үг хэлэх эрх чөлөө, хувийн өмчтэй байх эрх чөлөө. Баялаг бүтээх эрх чөлөө юм. Сүүлийн жилүүдэд зах зээлийн бус төрийн ноёрхол улам ихээр тогтож буйд харамсаж явдаг. Угтаа бол зах зээл гэдэг ёс суртахуун юм. Гэвч бид тийм ёс суртахуунлаг нийгмийг бүтээж чадахгүй байна.

-Хөдөө хотгүй аль болох илүү л авахыг боддог болж. Энэ юутай холбоотой гэж та бодож байна вэ?

-Илүү авах биш бүтээсний хэрээр, үйлчилгээ үзүүлснийхээ хэмжээнд цалин хөлсөө авах ёстой. Гэтэл дээр дооргүй шударга бус байна гэж шүүмжлэх боловч жишээлбэл, таксины жолооч шударга байх ёстой гэж төр засгаа харааж явсаар яг өөрөө төлбөр авах болохоор илүүг нэхдэг. Ийм сэтгэлгээнээс салах цаг болжээ. Өөрөөр хэлбэл нийтээрээ гэгээрч, сэхээрч байж бузар булай худал хулгайч улстөрийг сонгуулийн замаар ордноос түлхэн гаргаж чадна. Нийгмийн халамж хэрэгтэй хүмүүст очих ёстой. Гэтэл ардын намаас сонгогдсон хорооны дарга, хэсгийн ахлагч нарт таалагдсан айлуудад очдог явдал хавтгайрсан талаар гэр хорооллын иргэд гомдол мэдүүлцгээж шивэр авир хийж байна. Иргэн бүр өрийн дарамтанд амьдарч байна. Нэг иргэнд 30 гаруй сая төгрөгийн өр ногдож байна. Мөн иргэдийн халаас хоосон байна. Тиймээс улсаа, иргэдээ өрийн дарамтгүй болгох нь нийгмийн шаардлага болжээ.

-Та АН-ын даргын зөвлөхийн хувьд өнгөрсөн долоо хоногт эхэлсэн чуулганыг харсан байх. Ирэх жилийн төсвийг хэрхэн хэлэлцэхийг харж байна уу?

-Үлгэрийн төсөв 2024 гэж хэлмээр байна. Нүүрсний экспорт 60 сая тн төлөвлөсөн нь энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэл түүхэн экспорт 50 сая тн хэмжээг 20 хувь нэмэгдүүлсэн байна. Би хувьдаа 2024 оны төсвийг үрэлгэн, үлгэрийн, сонгуулийн төсөв болсон гэж дүгнэнэ. Энэ бол их бүдүүлэг ирээдүйн орлогоо бодит бусаар нэмэгдүүлж тооцсон төсөв юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 17 цаг 11 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 18 цаг 14 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 18 цаг 16 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 18 цаг 17 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 18 цаг 19 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 18 цаг 21 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 18 цаг 23 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 18 цаг 26 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 18 цаг 28 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 18 цаг 31 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 18 цаг 35 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 20 цаг 17 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 20 цаг 28 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 20 цаг 29 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 20 цаг 31 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 20 цаг 33 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 20 цаг 36 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 20 цаг 36 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 20 цаг 41 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 22 цаг 20 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top