x

Д.Ганбат: Хяналтаа тавих чадваргүй УИХ тарах хэрэгтэй. Засгийн газар ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудалд улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой чухал хуулиудыг оруулж чадсан эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?

-Намрын отгон чуулган нээлтээ хийлээ. Үндсэн хуульд манай улс парламентын засаглалтай байна гэж заасан. Иргэд парламентаа сонгож, парламентад олонх болсон нь Засгийн газраа бүрдүүлж ажилладаг. Энэ парламент иргэд сонгогчдоор ажлаа дүгнүүлэхэд найман сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд олонх болсон нам мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадсан уу. Тэрхүү биелэлтийг сөрөг хүчин хянаж, шахаж ажиллаж чадав уу гэдэг чухал. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд, иргэдийн амьдралыг сайжруулахад, хэрэгжүүлээгүй ажлаа биелүүлэхэд цаг хугацаа бага үлдсэн байна.

-Тэгээд чадав уу. Та ямар дүгнэлттэй байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд олон хууль батлагдлаа. Засгийн газар ч нэлээд тогтвортой ажиллалаа. Ямар байгааг өнөөдрийн Монголын ард түмний амьдралаар дүгнэнэ шүү дээ. Эрх баригчдын яриад байгаа зүйл иргэдийн амьдралын байдал хоёр газар тэнгэр шиг ялгаатай байна. Эрх баригчид “Манай намын мөрийн хөтөлбөр 80 хувьтай биелэгдсэн” гэж мэдээлсэн. Миний хувьд 10 хувь хүрэхтэй үгүйтэй биелсэн гэж үзэж байна.

-Намрын чуулганаар иргэдийн амьдралд дарамт болж байгаа үнийн хөөрөгдлийг хязгаарлах, ам.долларын ханшийг хазаарлахад түлхэц болсон ямар хууль хэлэлцэгдэх вэ?

-Эрх баригчид өмнөх ярьдаг зүйлээ ахиад л ярих гэж байна. Инфляци буюу бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг арилгана гэж тэд хэлдэг. Энэ долоо хоногоос эхлэн 2024 оны төсвийг хэлэлцэнэ. Энэ парламентаар хэлэлцэх сүүлийн төсвийн хууль л даа. Мөн 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ. 2024 оны төсөв мэдээж сонгуулийн төсөв болох байх. Тиймээс хэрэгжих боломжгүй төсвийн хууль батлагдах байх. Хий хоосон зүйлүүдийг тусгаад батлаад л өнгөрнө. Дараагийн сонгогдсон УИХ долдугаар сард төсвийн тодотгол хийх байх.

-Үүнд сөрөг хүчний ач холбогдол гарна биз дээ. Амлачихаад мартчихсан мөрөөдлийн жагсаалтаа хэрэгжүүлж байгаа мэтээр дүр эсгэсэн сонгуулийн өмнөх төсвийг бодит болгоход танай бүлэг яг яаж шахаж, хэрхэн ажиллах вэ?

-Парламентад суудалтай нам, бүлэг яаж ажиллахыг иргэд ажиглаж байгаа. Ардын нам ч, Ардчилсан намын нэртэй Ардын намын нөхөд ч тэнэгтэж эхэлнэ.

Үүнийг ойлгох иргэд ч байгаа. Ойлгохгүй нь ч бий. Өнөөх попролт, баахан пиараараа иргэдэд горьдлого төрүүлдэг.

Шинээр үйлдвэрүүд бий болж, иргэдийн худалдан авах чадвар дээшилж, үнийн хөөрөгдөл арилж, банк санхүүгийн байгууллагын зээлийн хүү боломжийн болж байна уу гэвэл үгүй. Өнөөдөр төр оролцохгүй зүйлгүй боллоо. Улсын төсвийг сүүлийн таван жил дандаа алдагдалтай баталлаа. Өр зээлийн хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Нэг хүнд ногдох өрийн хэмжээ 35 сая төгрөг болсон.

-УИХ-ын сонгуулийн хууль батлагдсантай холбоотойгоор сонгуулийн тойргийн асуудлыг энэ чуулганаар эцэслэн батална. Том, эсвэл жижиг тойрог байхын аль нь иргэдэд үр ашигтай байдаг вэ?

-Хаврын чуулганаар холимог тогтолцоог оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмлээ. Дэлхийн геополитикийн өөрчлөлтийн энэ үед хэрэгтэй өөрчлөлт байх. Энэ өөрчлөлт цаашид ямар нөлөө үзүүлэхийг иргэд харж байх шиг байна. Намууд төлөвшиж бодлогын нам болоход чиглэсэн өөрчлөлт болсон эсэх нь амьдрал дээр харагдана.

Нөгөө талаас хариуцлагын асуудал хаа сайгүй алдагдсан. Татвар төлөгчдийн мөнгө буюу улсын төсвийн 30 хувь нь үр дүнтэй зүйлд зарцуулагддаг уу үгүй юү. Үлдсэн хувь нь цавчаа гэдэг зүйл л явчихлаа. Үүнийг хянадаг хяналтын байгууллагууд нь ажиллахгүй байна. Тухайлбал, УИХ Засгийн газраа хянаж чадахгүй байна. Засгийн газар нь хариуцлагаа үүрч чадахгүй байна. Наад захын жишээ, өнөөдрийн шуугиан болж байгаа ногоон автобус.

Эдний зохион байгуулсан, хийсэн ажил ямар ч үр дүнгүй боллоо. Монголын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэд өнөөдөр горыг нь амсах болчихоод байна. Энэ асуудалд эрх барьж байгаа МАН яаж хандаж байна вэ. Бусад намууд буюу дагуул намын тавиул дарга нар яаж хандаж байна вэ. Би түрүүн хэллээ шүү дээ, МАН, АН, дагуул намууд яаж тэнэгтэхийг иргэд хараад сууж байна гэж. Түгжрэл хэвээр үлдэх нь. Энэ өвөл дулаахан тохь тухтай хүртээмжтэй автобусны үйлчилгээг иргэд авч чадахгүй нь. Mercedes-Benz загварын автобусны үнэ хүрэх мөнгийг юу ч үгүй болголоо. Цаг хугацаа үлдсэнгүй. Дараагийн шинэ автобус хэдэн сард орж ирэх юм бүү мэд. Уг нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийтийн тээвэр, түгжрэлтэй холбоотой асуудлаа шийдсэн байх ёстой байсан. 420 тэрбум төгрөг бага мөнгө биш. Үүн дээр нэмээд Улаанбаатарын бонд гаргаж байна. Тэр бондын мөнгийг цоорхой саванд хийгээд хаашаа яаж зарцуулах юм.

Энэ их боломжийг үгүй хийсэн Засгийн газар огцрох ёстой.

Хэн нэгэн хүнийг туг тахих маягаар иргэдийн сэтгэл зүй дээр тоглож, улс төр хийж байна гэж попорсон хэдэн дагуул намын алиа салбадай тавиул улстөрчдийг гаргаж ирээд асуудал замхарч байна. Зохиолыг нь биччихээд тоглож байна. Үүнд ХҮН нам ч, Ардчилсан нам ч алиа салбадай мэтээр оролцож байна.

-Тангараг өргөөд хариуцаж авсан салбарын асуудлаа шийдэж чадахгүй зугтдаг жишиг тогтох нь. Үүнийгээ “Хариуцлагаа хүлээж огцорлоо, сайн жишиг” гэхчилэн сайхан пиараар халхавчилдаг боллоо. Нэг талаас сайн жишиг байж болох ч энэ үнэхээр бодитоор хариуцлага мөн үү?

-Бодит хариуцлагыг тооцох газар нь Засгийн газар. Засгийн газрын тэргүүн өөрөө тэрхүү улстөрчийг сайдын суудалд томилсон. Асуудал хариуцсан сайд огцрох ёстой. Гэхдээ огцорсноор хариуцлага хүлээж байна уу гэвэл үгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлагатай ажиллах ёстой байсан. Анхнаасаа л асуудлаа хянаж ийм хэмжээнд хүргэхгүйгээр ажиллах ёстой байсан. Тиймээс ажлаа хийх чадамжгүй Засгийн газар огцрох ёстой. Энэ бол бодит хариуцлага. МАН-ынхан намынхаа байрыг зараад ч болтугай иргэдэд учруулсан хохирлыг барагдуулах хэрэгтэй.

Ийм их мөнгийг Засгийн газарт хариуцуулж өгснөөрөө УИХ хариуцлага тооцох ёстой. Хэрвээ тооцож чадахгүй бол хяналтаа тавих чадваргүй УИХ тарах хэрэгтэй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Маш богино хугацаанд ахин сонгууль явуулах ёстой. Тэгж байж бодит хариуцлага болно.

-Ер нь улс орны ирээдүйн хувь заяаг шийдэх энэхүү албан тушаалын босгыг яаж өндөр болгох вэ?

-Энэ чиглэлд олон хууль баталсан л даа. Харамсалтай нь хууль хэрэгжихгүй байна. Дүр эсгэсэн ардчилалтай улс орон болчихоод байна. Хууль нь байгаа ч хэн ч хуулийг дээдэлж ажилладаггүй. Засгийн газар хуулийг биелүүлж байх ёстой. Үүнд УИХ хяналт тавих ёстой. Гэтэл аль аль нь ажлаа хийхгүй байна. Нөгөө талаар иргэд өөрсдөө сонголтоо хийж чадахгүй байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага ч хангалттай хэмжээнд дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж чадахгүй байна. Нөгөө талаар хэвлэлийн эдийн засгийн эрх чөлөөг төрийн нэрээр эрх барьж байгаа нам боомилоод байгаатай ч холбоотой.

МАН-ын мянга мянган гишүүдийг би хүндэтгэж байна. Гэхдээ тэднийг хэдхэн хүн баллаж байна шүү дээ. Сонгогчдыг үнэн бодит мэдээллээр хангаж, сонгогчид зөв зүйтэй ойлгомоор байна.

-Сонгуулийн тойргийн асуудалд та тодорхой хариулт хэлсэнгүй?

-Сонгуулийн тойргийн асуудал чухал зүйл биш гэж бодож байна. Одоо хамгийн гол асуудал нь бодлого ярьдаг, бодлогоо хэрэгжүүлдэг, хууль дээдэлдэг нам, улстөрчдийг сонгодог болмоор байна. Үүнийг сонгогчдод ойлгуулмаар байна. Ийм хүмүүсээ нам нь дэвшүүлдэг баймаар байна. Гэхдээ өнөөдрийн Монголын туулж байгаа замыг дэлхийн ардчилсан улс орнууд туулсан. Өнөөдөр хэн ч Иран, Хойд Солонгост очиж ажиллаж, амьдаръя гэж бодохгүй. Япон, Солонгос, АНУ, Англид амьдарч, ажиллах, сурах хүсэлтэй иргэд олон бий.

-Саяхан ОХУ-ын Төрийн Думын дарга манайд айлчилсан. Айлчлалын үеэр хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдаж, хуралдсан нь, мөн Думын дарга Ерөнхийлөгч нарын түвшинд ойлголцсон асуудлыг ажил хэрэг болгохын тулд танайх хуулиа манайхаас асууна шүү гэх маягийн үг хэллээ хэмээн нийгэм шүүмжилж байна. Сөрөг хүчний гишүүний хувьд та үүнд ямар дүгнэлттэй байна?

-Монголын ард түмэн 1990 онд сонголтоо хийсэн. Тиймээс тэр сонголт руу бид явж байна гэж ойлгож байгаа. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэж Үндсэн хуульд заасан шүү дээ.

Гэтэл Думтай зөвшилцөж хуулиа батална гэдэг бол манай улс 1990 оноос өмнөх цаг үедээ очих нь. Монголын ард түмнийг Кремлийн, Цагаан хэрмийн цаанаас, Цагаан ордноос удирддаг байж болохгүй. Монголын парламент бүх улс оронтой хамтарсан комисс байгуулж, хуралдах хэрэг үү. Монгол Улсын гадаад бодлого бүх улс оронтой эрх тэгш харилцаж байх ёстой. Тиймээс энэ буруу. Энэ УИХ Монголын гурван сая 500 мянган иргэнийг илэрхийлж байгаа тусгал нь биз дээ. Гэтэл зөвхөн МАН-ынхан цугларчихсан, МАН-аас гарсан УИХ-ын дарга нь тийм юм яриад зогсож болохгүй. Өмнө нь манайх “Энэ асуудал Монголын эрх ашигт нийцэж байгаа эсэхийг УИХ-аас асууя. Манайх ардчилсан төр засагтай улс. Иргэд сонголтоо хийдэг. Чөлөөт хэвлэлтэй улс” гэдэг байлаа. Үүгээрээ Евро Ази тивдээ ялгардаг, ялгарсан цорын ганц улс. Тиймээс ч эрх чөлөөний арал гэж нэрлэгддэг. Гэтэл энэ имижийг МАН-ынхан дангаараа шийдэж болохгүй. Энэ бол маш буруу зүйл. Энэ талаар өнөөгийн парламентын гишүүн болох надаас лав асуугаагүй. Эрх баригч нам дангаараа шийдсэн.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 42 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 2 цаг 2 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 2 цаг 56 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 3 цаг 2 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 3 цаг 5 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 3 цаг 7 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 5 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 6 цаг 10 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 6 цаг 17 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 6 цаг 49 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 6 цаг 51 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 6 цаг 53 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 6 цаг 56 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 6 цаг 59 мин Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? 7 цаг 6 мин У.Хүрэлсүх: ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллаж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байна 20 цаг 49 мин ШХАБ-ын гишүүн орнууд Тяньжины Тунхаглалыг баталлаа 21 цаг 29 мин Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл сул байна 21 цаг 59 мин Хүүхдийн төлөө сангийн төсвийг эрүүл мэнд, эмнэлэг, спортын дэд бүтцэд зарцуулна 22 цаг 0 мин Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 22 цаг 2 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийд...
Top