x

150 гаруй сургуулийн багш, ажилчид ирэх сарын 5-наас ажил хаяна

"Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны гишүүн, 150 гаруй сургуулийн багш, ажилчид аравдугаар сарын 5-нд ажил хаялт зарлах болсон талаар өнөөдөр мэдээлэв. Ажил хаялт зарлах болсон шалтгааныг багш нар багшийн цалингаар амьдрах боломжгүй байгаатай холбон тайлбарлав. 

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар:

-Бид есдүгээр сарын 11-нд Боловсролын, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Хөдөлмөрийн хуулийн дагуу мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд Монголын багш нар улс орны хэмжээнд ажил хаялт зарлана. Ажил хаялтад холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлсэн.

Бид дараах үндсэн санал, шаардлага хүргүүлж байна. 

  • Багшийн цалинг ойрын гурван жилийн дотор 1,000 долларт хүргэе. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалинг доллартой харьцуулбал огт өсөөгүй. Ердөө 300 долларт эргэлдэж ирсэн. Салбарын сайдын хэлээд байгаа 2.5 саяыг багш нар авдаггүй. 
  • Багш нар энэ сараас 1,273,000 төгрөг авна. Татвар суутгагдсанаар 800-900 мянгын цалингаар багшийн ажил хийх ямар ч боломжгүй. Монголоос ядуу эдийн засагтай Вьетнамд хүртэл багшийн цалин 800 долларт хүрсэн байх жишээний.

Багш нар дараах шаардлагыг дэвшүүлж байна. 

  • 2024 оны нэгдүгээр сараас багшийн цалинг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Ингэж нэмэгдвэл хоёр сая төгрөгийн босго давна.
  • Боловсролын салбарын ачааны хүндийг үүрч явдаг, цэвэрхэн тохилог байдлыг хангахын төлөө ажилладаг үйлчлэгч, жижүүр, манаач, тогооч зэрэг үйлчилгээний ажилчид 750,000 төгрөгийн цалин авдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасанчлан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч өөрийгөө болон гэр бүлээ хүний зэрэгтээ авч явахуйц цалин хөлс авах эрхтэй. Гэвч боловсролын байгууллагын үйлчилгээний ажилчид 750,000 төгрөгөөр хүн шиг амьдрах ямар ч боломжгүй болоод байна. 
  • Ерөнхий Боловсролын Сургуулиудын багш нар анги удирдсаны нэмэгдэл гэж 10-хан хувийг авдаг. Өөрөөр хэлбэл 100 орчим мянган төгрөг авч байна. Гэтэл анги удирдсан багш нар маш ачаалалттай ажиллаж, сургууль дээр таны хүүхдийн гол асран хамгаалагч болдог. Үүнийг хүүхдийн тоотой уялдуулж, сурагч тутамд нэг хувиар олгодог байх шаардлагыг хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 20 хүүхэдтэй ангийн багш 20 хувь, 30 хүүхэдтэй ангийн багш 30 хувийн нэмэгдэл авдаг, шударга, зөв зарчим руу явъя.
  • Цэцэрлэгийн багш нарт анги удирдсан буюу бүлэг удирдсаны нэмэгдэл гэж байдаггүй. Хүүхдийг тань өдөржин харж, анхаарч, асарч бөөцийлж амьдралынх нь зөв дадал хэвшлийг олгож байгаа цэцэрлэгийн багш нарт бүлэг удирдсаны нэмэгдэл олгодог болгох хэрэгтэй.

Багш нар ажил хаялтыг өнөөдрөөс эхлэн зарлаж байгаа. Манай гишүүн сургуулиуд болон бусад сургууль өнөөдрөөс хурлаа хийж эхэлнэ. Хөдөлмөрийн хуулийн дагуу тав хоногийн өмнө мэдэгдлээ өгөх ёстой. Урьдчилсан төлөвөөр 160 орчим сургууль ажил хаяна. Үүний 30 гаруй нь хотын сургууль, үлдсэн нь 21 аймагт ажил хаялт зарлана. 

Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн математикийн багш н.Энхтуяа:

-Би боловсролын байгууллагад 36 дахь жилдээ багшилж байна. 2017 оноос хойш багшийн цалинг нэмэгдүүлээч гээд тэмцэж эхэлсэн. Зургаан жил болоход 608,000 төгрөгийн цалин авдаг байснаа энэ сараас 1,273,000 төгрөг авахаар болж байна. Бүх нэмэгдлээ авсан ч багшийн хамгийн дээд цалин 2,500,000 төгрөг буюу БШУ-ны сайдын хэлсэнд хүрдэггүй.

Хүүхдийн тоо 40-өөс дээш давчихсан, анги дүүргэлттэй, сурагчид нь хоёр жил коронавирустэй холбоотой хичээлийн хоцрогдолтой байгаа тохиолдолд ямар ч багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 95 хувийн үзүүлэлттэй гарч чадахгүй. Гүйцэтгэлийн үнэлгээгээр 25 хувь авдгийг 50 хувь болгож байгаа гэж БШУ-ны сайд хэлсэн. Шулуухан хэлэхэд энэ 50 хувийг багш нар авах боломжгүй. 

Тиймээс багш нарыг гудамжинд гаргаад, ажил хаялт хийлгээд, хүний хүүхдүүдийг хохироогоод байлгүйгээр үндсэн цалинг нь нэмэх л шаардлага тавьж байна. Аар саархан ийм тийм юмны нэмэгдэл гэдгээр аргацаагаад нэмсэн юм шиг харагддаг. Нэмэгдлийг нь бүх багш авдаггүй. Багшийн цалингаар амьдрахад үнэхээр хүнд байна. Багш нарын амьдралыг ингэж дор оруулснаас л өнөөдөр тэмцэл хийхэд хүрч байна. Үндсэн цалингаа л нэм, өөр ямар ч аргацаах юм байхгүй. 

19 дүгээр сургуулийн англи хэлний багш н. Болор-Эрдэнэ:

-Миний хувьд татвараа төлөөд 800-900 мянган төгрөг гар дээрээ авдаг. Сая гаргаж авдаггүй. Ийм цалингаар яаж амьдраад, хүүхдүүдээ тэжээж, хооллох явах юм бэ. Багш нар бол хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүс. Энд цөөн багш ирсэн байгааг анзаараад хараарай. Бүгдээрээ ирвэл тэнд хүүхдүүд хохирох гээд байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 30 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 32 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 34 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 36 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 37 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 38 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 41 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 41 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 19 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 20 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 22 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 23 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 25 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 29 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 32 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 37 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 39 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 42 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 14 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 16 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top