x

Н.Ганибал: Дарга төвтэй тогтолцоо руу гулсаж байгаа энэ байдлыг АН-аас өөр ямар ч нам зогсоохгүй

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-Та намынхаа нэгдэлд ямар дүгнэлтийг хийж байна. Үнэхээр урт удаан хугацаанд хадгалагдах бодит нэгдэл болж чадав уу. Ирэх сонгуулиар эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд дахиад хагаралдчихгүй биз дээ?

-33 жилийн өмнөх Ардчилсан намын түүхийг цаашдын үйл ажиллагааны суурь зарчим болгоно гэвэл том алдаа гарна. Өмнөх алдаатай түүхүүд дахин давтагдахгүй байхын төлөө намын шинэ бүтэц, шинэ бүрэлдэхүүн, шинэ удирдлагууд ажиллах ёстой. Манай намд бүрэн ялалт байгуулсан он жил цөөхөн л дөө. Намын удирдлагын түвшинд асуудлыг шинэ мөрнөөс эхэлж ажиллах ёстой юм уу гэсэн бодолтой байгаа. Ардчилсан намын ҮБХ-ны хурал зохион байгуулагдсанаар эргэлзэж байсан асуудлыг тодорхой хэмжээнд тайлсан. Гэхдээ намын гал тогоог барих генсекийн томилгоог уг нь хийчих байсан юм.

Сонгууль ойртож байгаа энэ цаг хугацаанд өдөр цаг минут алт болчихлоо. Зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явах ёстой. Ер нь намын удирдлагын оновчтой шийдлүүд нь манай нам сонгуульд амжилт гаргана. Буруу үйлдлүүд нь өмнөх алдааг давтах магадлалтай. Тиймээс алдааг давтахгүйгээр ялалт ололтын он жилүүдийнхээ сайн талуудыг өөртөө шингээж явах ёстой байх.

Харин Монгол Улсын хувьд ярихад, Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн болоод дарга төвтэй нийгмийн тогтолцоо руу гулсан орж байгаа байдлыг Ардчилсан намаас өөр ямар ч нам таслан зогсоохгүй. Ардчилсан нам түүхэн цаг хугацаанд үүнийг таслан зогсоож ирсэн. Тиймээс өнөөдөр энэ байдлыг таслан зогсоох зайлшгүй шаардлага Монгол Улсын эрх ашиг болчихоод байна. Ардчилсан нийгмийг ямар нэгэн байдлаар буруу тийш нь хазайлгахгүй байхын тулд Ардчилсан нам ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын эрх ашиг Монголын эрх ашиг гэсэн үг. Ардчилсан нам суларвал Монголын эрх ашиг тэр хэмжээгээр гажуудаж, суларна. Сүүлийн хоёр сонгуулиар нэг нам үнэмлэхүй ялалт байгуулсан ч нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн шийдэл нэгээхэн ч алга.

-Ардчилсан намын гишүүд дэмжигчид, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсох зорилгоор Эдийн засгийн форумыг бүсчилж зохион байгууллаа гэж харсан. Тус форумын бодит үр нөлөө нь юу вэ?

-Энэ форумаар хөндөж байгаа гол асуудал нь Ардчилсан нам өнөөдөр юуны төлөө явж байгаа юм бэ. Бүсийн хувьд, эдийн засгийн хөгжлийн хувьд, үзэл баримтлал нь ямар байх ёстой вэ гэсэн асуудлын хүрээнд намын гишүүд, бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.

Анхан шатнаас ирсэн төлөөлөгчид форумаас мэдээлэл авахаас гадна намын бодлого шийдвэрт өөрийн үзэл бодлоо тусгах саналаа хэлсэн. Ардчилсан намын удирдлагын бүтэц удахгүй Монгол Улсын 330 сум, бүх багт очиж иргэдийн санал бодлыг нь сонсоно. Ардчиллын дархлааг улам бэхжүүлэх ажлын нэг нь Эдийн засгийн бүсчилсэн форум.

Хоёрдугаарт, Монгол Улсын 21 аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварын тухай яриад байдаг ч бодит байдал дээр эдийн засгийн бие даасан бодлого хэрэгжиж чадаж байна уу үгүй юу. Нэг аймгийн эдийн засгийн дэвшил улсын эдийн засагт их хэмжээгээр нөлөөлөх чадамж сул байна.

Зүүн таван аймаг газар зүйн хувьд нэг байршилтай. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний хувьд нефтийг зүүн бүсэд үйлдвэрлэж байна. Аймаг дамнасан хүрэн нүүрсний томоохон нөөц байна. Зүүн таван аймгийн мал сүргийн бүтэц хоорондоо ижил. Махны амт, чанар нь ч адилхан. Тиймээс эдгээр бүтээгдэхүүнийг нийлж зах зээлд гаргах ажил чухал. Тэрхүү зах зээл нь бидний хувьд Зүүн хойд Ази буюу БНСУ, БНХАУ-ын тодорхой хэсэг. Хүн ам нягтаршсан энэ нутагт бид бүс нутгийнхаа бүтээгдэхүүнийг брэнд болгон гаргаж, эрчим хүч төмөр замын ачаа тээвэрлэлтийн интеграцид орсноор зүүн бүсийн эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болно.

Бүс нутгаараа нэгдэж байж эдийн засагт өрсөлдөхүйц болж хөгжинө. Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид Монголын зүүн таван аймгийн үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс ч Монголын томоохон эдийн засагчид, орон нутгийг удирдаж байгаа удирдлагууд энэ чиглэлд өөрсдийнхөө саналыг форумын үеэр хэлж байсан. Бүсчилсэн форумаас бид хөгжлийн том хөтөлбөрөө гаргаж авах боломжтой.

-Форумын үеэр Бүлгийн дарга О.Цогтгэрэл илтгэл тавихдаа “Эрх баригч намын стратеги нь Монголчуудыг ядуу байлгах юм биш биз дээ” гэсэн нь анхаарал татсан. Та ч толгой дохиж байгаа харагдсан. Яагаад ийм стратегитай байна гэж?

-Өнөөдрийн эрх баригчид Монголын дундаж давхаргыг үгүй хийсэн бодлогыг хэрэгжүүллээ. Нийтээр нь ядуу байлгах гэсэн бодлогын үр дүнд Монголын дундаж давхарга маш их хэмжээгээр багассан. Энд төгрөгийн ханшны уналт, ам.долларын өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дурдаж болно. Мөн Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ хамгийн хямд байна. Монгол Улс хүнсний хувьд дотоодын хэрэгцээгээ хангадаг хоёрхон бүтээгдэхүүнтэй. Нэг нь мах. Нөгөөх нь гурил. Гэтэл мах экспортолж олсон орлогоороо импортын бүтээгдэхүүн худалдан авч амьдарна гэхээр хүнд байгаа юм. Жишээлбэл, хоёр жилийн өмнө нэг төлөг зараад гурван шуудай цагаан будаа худалдаж авдаг байсан бол өнөөдөр нэг төлгөөр нэг л шуудай цагаан будаа худалдаж авч байна. Өөрөөр хэлбэл, тухайн малчны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ гурав дахин унасан гэсэн үг. Импортын бүтээгдэхүүн хуучин үнээрээ байгаа шүү дээ.

Монгол хүн үндэсний үйлдвэрлэгч болоод, малаа маллаад, гурил тариагаа тариад тэндээс олсон нь амьжиргаандаа хүрэлцэхгүй байгаа нь төрийн буруу бодлоготой шууд хамааралтай. Монгол Улсын иргэд баян тансаг амьдрал руу орох боломжийг төсөв мөнгөний бодлогоор эрх баригчид хаагаад байна. Нэг уурхай дагасан, газрын баялгийг түшиглэсэн ийм л амьдрал Монгол Улсад бий болсон. Үүний ихэнх дээр нь төрийн оролцоотой компаниудыг байгуулж түүгээрээ дамжуулж эрх баригчид, дарга нар хулгай хийдэг тогтолцоо өнөөдөр Монгол Улсад бий болчихлоо.

-Аравдугаар сараас ирэх жилийн төсвийг хэлэлцэнэ. Сонгууль угтсан төсөв учраас зарлага ихтэй байх болов уу. Танай намын бүлэг үүнийг хазаарлах чиглэлд яаж ажиллахаар зэхэж байна вэ?

-Үүнд зайлшгүй хууль санаачилж ажиллах ёстой. Засгийн газраас төсвийн төслийг аравдугаар сарын 5-ны дотор УИХ-д өргөн барих байх. Жил жилийн улсын төсвөөс сонгуулийн өмнөх жилийн төсөв хөөсөрсөн болдог. Өмнөх сонгуулиар олон сайхан амлалт өгч ялсан нам дөрвөн жилийн хугацаанд хийж амжаагүй ажлаа овоолоод тавьчихдаг. Хүн харахад төсөв дээр тавьсан мэт боловч сонгуулийн дараа төсвийн тодотгол заавал хийгддэг. Тодотголоор хийх боломжгүй ажлуудаа буцаагаад хасчихдаг. Өөрөөр хэлбэл, ард түмнийг хуурч байгаа л асуудал. Тиймээс Ардчилсан намын зүгээс энэ асуудалд хууль санаачилж сонгуулийн өмнөх жилийн төсвийн нийт хэмжээ өнгөрсөн жилийнхээс илүү байхааргүй төсөвлөх ёстой гэж хуулиар зааж өгөх шаардлагатай. Үүнийг эдийн засгийн форумаар намын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид ч мөн ярьсан. Зөв. Учир нь дөрвөн жилийн хугацаанд хийгээгүй ажлаа нэг жилийн дотор хийнэ гэж байхгүй. Сонгуулийн дараа төсвийн тодотгол хийдэг. Баахан ажлууд эхлүүлдэг. Хэрэгжилт байдаггүй. Хүн харахад сонгуулийн амлалтаа тодорхой хувиар биелүүлж байгаа дүр зургийг үзүүлсэн төсөв болдог.

-Та нүүрсний сонсголыг зохион байгуулах ажлын хэсэгт байдаг. Ер нь цаашид нүүрсний сонсголыг тойрсон асуудал яаж өрнөхөөр байна вэ?

-Өнгөрөгч хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэх гэж маш их чармайсан. Харамсалтай нь эрх баригч нам хаврын чуулганаар сонсголыг хийгээгүй. Тодорхой шалтгааны улмаас нүүрсний сонсголыг хойшлуулсан. Угтаа нүүрсний хэрэг тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд мэдэх эрхийнх нь хэмжээнд мэдээлэл өгөхөд сонсголын зорилго чиглэж байсан. Түүнээс хэн нэгнийг яллахгүй. Мэдээллийг олон нийтэд ил болгох гэж их чармайсан. Харамсалтай нь эрх баригч нам хөдөлсөнгүй.

Түр хороог шинэчлэн зохион байгуулж байгаа гэж сонссон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр түр хороо зохион байгуулагдаад үйл ажиллагаа нь эхлээд явж байгаа юм шиг байна лээ. Нарийн мэргэжлийн шинжээчдийг томилох анхны хурал нь болсон гэж ойлгосон.

Нүүрсний сонсголыг зохион байгуулах түр хороонд миний бие байхгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хоёр гишүүн байгаа. Би тус түр хороонд орох хүсэлтээ өгсөн ч ороогүй байна лээ.

-Таныг оруулахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна. Өнгөрөгч хавар та нүүрсний асуудалтай холбоотой нэлээд анхаарал татахуйц, нягтлахуйц мэдээлэл агуулсан ярилцлагыг манай сонинд өгч байсан?

-Түр хорооны тогтоолыг УИХ-ын дарга гаргадаг. Манай бүлгийн зүгээс дөрвөн гишүүний нэрийг өгсөн. Харамсалтай нь хоёр л гишүүн орсон байна лээ. Ер нь нүүрс тойрсон хулгайн асуудлаар тодорхой хэмжээнд бодит мэдээллүүдийг өгсөн. Эрдэнэс Таван толгойн нүүрсийг зарж, хулгайн асуудал гарч байна. Тээвэрлэлт дээр асуудал гарч байна. Оффтейк гэрээнүүдэд Монголын эрх ашгийг зөрчин хийсэн алдагдалтай олон гэрээ байна.

Тавантолгойн ордоос хоёр дахин бага ч стратегийн бүхэл бүтэн ордыг хууль эрх зүйн хувьд бус нийслэлийн мэдэлд шилжүүлэх гэсэн оролдлого бүрийг олон нийтэд ил болгож хэлсэн. Энэ нь магадгүй эрх баригчдын дургүйг хүргэсэн гэж ойлгохоор байна л даа. Учир нь эрх баригч нам олонх байна. Түр хороо ямар бүрэлдэхүүнтэй байхыг УИХ-ын дарга шийддэг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 36 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 37 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 39 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 39 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 41 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 42 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 43 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 45 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 46 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 2 цаг 20 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 2 цаг 24 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 2 цаг 28 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 4 цаг 10 мин Баавар 4 цаг 17 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 4 цаг 27 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 4 цаг 42 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 4 цаг 56 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 5 цаг 9 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 5 цаг 39 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 5 цаг 40 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top