x

СӨХ-ны нэр барьсан хэдхэн хүний гарт хэдэн зуун сая төгрөг эргэлдэж байна

СӨХ-ны ард мөнгө угааж байгаа гэх асуудал сүүлийн арван хэдэн жилийн турш хөндөгдөж байна. Энэ асуудлын хүрээнд СӨХ-г шинэчлэх ард түмний түр зөвлөлийн гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-СӨХ-ныхон гэх нөхөд оршин суугчдыг хохироож байгаа тухай гомдлыг та хэлж байна. Жишээ баримттай мэдээлэл танд байна уу?

-2019 оноос хойш СӨХ-ны үйл ажиллагаа холбогдох хуулийг мөрдөж байгаа эсэхэд судалгаа хийлээ. Шинээр байгуулагдсан СӨХ-д төлбөрийг журмын дагуу тогтоолгүй оршин суугчдыг дарамталж хууль бусаар авдаг нөхцөл байдал харагдлаа. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-дын 80 орчим хувь нь хууль бусаар төлбөр тогтоогоод оршин суугчдыг дарамталж төлбөр авч байна.

-Ингэхэд төлбөрийг нь ямар аргачлалаар бодож тогтоодог юм бэ?

-Сууц өмчлөгчид хамтран хийдэг анхны хурал хамгийн чухал нь. Энд хоорондоо зөвлөөд үнээ тогтоох учиртай. Гэтэл СӨХ байгуулах хурлыг тэр бүр зарлахаа больсон. Хүмүүсийн мэдээллийг ашиглаж гарын үсгийг нь хуурамчаар зураад дурын үнэ тогтоогоод айл бүрээс нэхээд сууж байна. Хэн сонгосон нь мэдэгдэхгүй, хаанаас гарч ирсэн мэдэгдэхгүй нөхөд гэнэт бий болоод л айлуудын хаалга нүдэж мөнгө нэхдэг болсон байна. Ямар үндэслэлээр ингэж тогтоосныг нь тодруулахад зохион байгуулалттайгаар дайрч харлуулна. Тухайн орон сууцны группт троллууд бэлэн байж байдаг. Үүнээс нь айгаад оршин суугчид нэхсэн мөнгийг нь л өгдөг. Өгөхгүй бол шүүх, цагдаагаар далайлгаж нэхсэн тохиолдлууд ч байна. Цаашлаад шүүхийн өмнө очих нь ч энүүхэнд.

-Цэвэр орчинд амьдрахын тулд тодорхой хэмжээний мөнгө төлдөг шүү дээ?

-Сард 30-50 мянган төгрөгийг айл бүр төлж байна. Ийм хэмжээний мөнгө авчихаад цэвэрлэгээ хийж байгаа нь гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Ийм хэмжээний мөнгө төлчихөөд л тоос шороондоо дарагдаад амьдарч байна. Угтаа бол таны онцолж байгаагаар цэвэр орчинд суухын тулд л ийм хэмжээний мөнгө төлдөг. Энэ нь ажил хэрэг болдоггүй. Тус тусын ажилтай хүмүүс тэр бүртэй заргалдаад явах ч завгүй байдаг. Энэ нь ч тэдэнд олз болдог.

Түүнчлэн СӨХ-ны ард явдаг өөр нэг мөнгө угаах арга нь шахаа. Жишээ татаад хэлэхэд тухайн хорооллын хашааны хаалга нь эвдэрнэ. Хэн нэг нь санаатайгаар эвддэг ч юм уу. Ингээд хашааны хаалга солих нэрээр айл өрхүүдээс мөнгө хураана. Хямдхан хаалга авч нүд хуураад л өнгөрнө. Төд удалгүй өнөөх нь хэмхрээд унадаг дахиад л мөнгөө татна. Энд би 30, 40 мянган төгрөгийн асуудал яриад байгаа юм шиг боловч нэг хорооллын айл бүрээс авна гээд тооцоход үүний ард аманд багтахгүй мөнгө эргэлдэж байдаг. Нэг хорооллын 300 өрхөөс сар бүр 30 мянган төгрөг татахад л есөн сая төгрөг. Ганцхан сард л энэ шүү. Хамгийн багаар бодож байгаа нь 30 мянган төгрөг. Үүнийхээ тайланг оршин суугчдад огт тавьдаггүй. Шаардсан нэгнийг гадуурхаж, дээрэлхдэг. Энэ бол ил цагаан дээрмийн гэмт хэрэг. Хамгийн том луйвар СӨХ гэх нэрийн ард цэцэглэчихээд байна. Энд хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдэж байгаа шүү.

-Бодитой жишээ танд байна уу. Хаана ямар СӨХ ингээд аманд орсон мөнгөө нэхээд байна вэ?

-Хангай хотхоны сүүлд ашиглалтад оруулсан хорооллыг энд онцолж болно. Байр шинээр ашиглалтад ороход оршин суугчид дундаасаа СӨХ байгуулах ёстой. Гэтэл өмнөх байрны нөхөд нь СӨХ гэж гарч ирээд оршин суугчдаас мөнгө нэхээд эхэлсэн. Сард 37000 төгрөг авдаг. Энэ тоог хаанаас яаж гаргаж ирсэн нь тодорхой биш. Төвлөрүүлсэн мөнгөө хаана юунд зарцуулсан нь тодорхой биш.

-Орон сууцны засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хаана, хэн хариуцах нь мэдэгдэхгүй эзэнгүйддэг үзэгдэл бий…?

-Гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулсан компани хариуцдаг. Гэтэл үүнийг дагаад нэгэн заль гарч ирээд байгаа нь ашиглалтад оруулсан компанийн төлөөлөл СӨХ-нд нь ороод суучихдаг. Хуульд заасан гурван жилийн хугацаанд барилгад ямар нэгэн асуудал гарахад арга ухаан сийлж байгаад оршин суугчдаас гаргадаг. Том хэмжээний эвдрэл гарахад шууд хаяад явчихдаг. Ингээд эзэнгүйддэг үзэгдэл түгээмэл болоод байна. Энэ мэт гажуудал нь СӨХ-ны тухай хуулийг үндсээр нь өөрчлөх болсныг л харуулж байгаа юм. Хэдхэн жил СӨХ-ны удирдах зөвлөлд суугаад л хөлжчихсөн хүмүүс олон болсон байна. Насаараа суусан зарим нь саятан болж оршин суугчдыг дарамталж, дээрэлхэж байна л даа. Юу ч хийхгүй гэртээ сууж байгаа нь саятан болчихдог. Ийм байж хэрхэвч таарахгүй. СӨХ гэх нэрийн дор бусдын мөнгийг дээрэмдэж байгаад үзэгдлийг хуулиар хориглох цаг нь болсон. 2003 онд батлагдсан СӨХ-ны тухай хууль хуучирсан байна. Хулгайчдад боломж олгоод байна.

-Танд ямар шийдэл байна вэ?

-Орон сууцны засвар, үйлчилгээ, барилгын баталгаат хугацааны асуудал, нийтийн эзэмшлийн талбай, дулаан, өмч хөрөнгийн захиран зарцуулалтыг Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам нь хариуцаад явах нь зөв. Хаа хамаагүй хөндлөнгийн хүмүүс оршин суугчдаас мөнгө нэхэж аваад зарцуулалтаа тайлагнахгүй яваад байж болохгүй. Орон сууцны харуул хамгаалалтын асуудлыг хорооны цагдаа нь хариуцвал зөв. Хэдэн өвгөчүүл орцны үүдэнд тамхи татаж суучихаад сул цалин аваад байж таарахгүй. Энэ ажлыг цагдаа нар хариуцах ёстой. За тэгээд хог цэвэрлэгээг ТҮК хариуцна. Ийм зохион байгуулалтад шилжихэд оршин суугчид бүрэн хяналт тавиад явах боломж бүрдэнэ. Ажил эзэнгүйддэг явдал цэгцэрнэ. Хэн юу хариуцах нь тодорхой болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 21 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 24 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 26 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 27 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 29 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 31 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 33 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 36 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 38 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 41 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 45 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top