x

Хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох нийт баг тамирчдадаа амжилт хүсэж, дүүргийн тугийг гардууллаа

Монголын хүүхдийн спортын VII их наадам зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт спортын 23 төрлөөр зохион байгуулагдана. Энэ наадамд Баянгол дүүргээс 185 тамирчин, 25 багш, дасгалжуулагч гээд нийт 210 хүний бүрэлдэхүүнтэй баг спортын 19 төрөлд өрсөлдөхөд бэлэн болоод байгаа юм.

Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн БТСХ-ны дарга Г.Батбаяр, ЗДТГ-ын НХХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа нар Монголын хүүхдийн спортын VII их наадамд оролцох нийт багш, дасгалжуулагч, баг тамирчдадаа хүндэтгэл үзүүлж, БГД болон дүүргийн Спорт хорооны Тугийг гардууллаа.

Энэ үеэр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Спортын наадамд дүүргээ төлөөлөн оролцож байгаа нийт баг тамирчдадаа баяр хүргэе. Энэ наадмын анхан шатны тэмцээн өнгөрсөн 2-р сараас 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл спортын 13 төрөлд зохион байгуулж, давхардсан тоогоор 295 байгууллагын 4318 тамирчин өрсөлдсөн. Үүнээс шилдэг 185 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаараа шалгарч Монголын хүүхдийн спортын VII их наадамд оролцож байна. Мөн тэмцээнд оролцож байгаа тамирчдын хувцас хэрэглэл, унаа бусад зардлыг дүүргийн ЗДТГ-аас 100 хувь бүрэн хариуцаж байна. Иймд тамирчид та бүхэн юунд ч санаа зоволгүйгээр тэмцээн уралдаандаа нэг баг, хамт болж амжилттай оролцоод ирээрэй. Нийт тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэсэн юм. Мөн энэ үеэр тэмцээнд оролцох тамирчдадаа хувцас, хэрэглэл гардууллаа.

Ташрамд мэдээлэхэд, 2023 оны Хүүхдийн спортын өвлийн VII наадамд Баянгол дүүрэг спортын 5 төрлөөр 45 тамирчин өрсөлдөж 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Нийслэлийн хэмжээнд 1-р байр, улсын хэмжээнд 4-р байрт шалгарсан амжилттай оролцсон билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 16 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top