x

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг танилцууллаа. Өнгөрсөн буюу 2023 оны тавдугаар сарын 18-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс нийт 15 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 84.7 хувьтай байна.

Тодруулбал,

  • Зургаан үүрэг даалгавар нь 100 хувь

  • Зургаан үүрэг даалгавар нь 90 хувь

  • Нэг үүрэг даалгавар нь 70 хувь

  • Хоёр үүрэг даалгавар 30 хувийн хэрэгжилттэй байна.   

Мөн өнөөдрийн хуралдаанаар дүүргийн Архивын тасгийн дарга С.Бадамцэцэг, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын хэлтсийн дарга Өсөхбаяр, Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр, “Баянгол шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын дэд захирал Г.Даваасүрэн, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн нар хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг дүүргийн удирдах ажилтнуудад өглөө.

Тухайлбал,

Дүүргийн Архивын тасгийн дарга С.Бадамцэцэг “2023 оны эхний хагас жилийн архив, албан хэрэг хөтлөлт, өргөдөл хүсэлтийн шийдвэрлэлтийн талаарх урьдчилсан мэдээлэл”-ийг дүүргийн Удирдах ажилтнуудад өглөө.  Тус тасаг дүүргийн 117 байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 2-оос тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 19664 албан бичгээр харилцсан. Үүнээс судалж байгаа 535 албан бичиг, шийдвэрлэсэн 19129 бичиг байгаа бөгөөд шийдвэрлэлтийн хувь нь 99, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 4-5 хоногтой байна гэсэн юм

Түүнчлэн дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, улс, нийслэл, дүүргийн татварыг бүрдүүлэхийн тулд дүүргийн холбогдох хэлтэс, алба болон 34 хороодтой хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, татварын орлогыг бүрдүүлэх ажлын хүрээнд дүүргийн 3, 4, 5, 6, 25, 27, 28, 30-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 743 иргэн хуулийн этгээдэд Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт тавьж, татвар төлөгчдөд зөвлөгөө, зааварчилгаа өгч ажилласан . Нийт 743 татвар төлөгчийн мэдээллийг авсан. Өнгөрсөн тавдугаар сараас Баянгол дүүргийн 1, 2, 22-р хороогоор явж татвар төлөгчийн мэдээллийг цуглуулж эхэлсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн Татварын хэлтсээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллаж байгаа бөгөөд төлөвлөгөөний гүйцэтгэл энэ оны эхний таван сарын байдлаар Улсын төсөв 132 хувь, Нийслэлийн төсөв 90, дүүргийн төсөв 103 хувьтай байна гэсэн юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу энэ бямба гарагт зохион байгуулна. Иймд 34 хороод бэлтгэл ажлаа сайн хангаж оролцоорой. Энэ ажил Улаанбаатар хотыг дэлхийд сурталчилсан арга хэмжээ учраас манай дүүрэг идэвхтэй оролцох ёстой гэдгийг онцолоо. Мөн холбогдох хэлтэс албад болон дүүргийн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд,    

  • Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаа бүх шатанд эрчимжүүлж, авто зам, явган болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж барилга байгууламжийн ажлаа гэрээний үндсэн дээр гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах

  • Хөрөнгө оруулалтын цахим системийн нэмэлт хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалтад шаардагдах холбогдох ажлыг эрчимжүүлэх

  • Нийслэлийн орон нутгийн хөгжлйн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал асуулгын ажлыг эрчимжүүлэх, хороодын Засаг дарга, алба хаагчдыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, иргэдийг идэвхтэй оролцуулах ажлыг зохион байгуулах

  • Нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлэх   

  • Амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Шүд” төслийн хэрэгжилтийг анхаарч танилцуулах

  • Гарааш буулгаж чөлөөлсөн тухай нарийвчилсан тоон мэдээллийг гаргаж танилцуулах, чөлөөлсөн талбайг тохижуулах, нийтийн эзэмшилд бүртгэх ажлуудаа эрчимжүүлэх

  • Дүүргийн нутаг дэвсгэрт гэрэлтүүлгийн асалтад анхаарч, цаашид гэрэлтүүлэг, хяналтын камерыг нэмэгдүүлэх чиглэлд тооцоо судалгаа хийх

  • Хороодын Ажлын алба иргэдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулах

  • Улс даяар Улаанбурхан өвчний тархалт өндөр дэгдэлттэй байгаатай холбогдуулан нэмэлтээр вакцин орон даяар хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хороодын Засаг дарга нар ЭМТ-тэй хамтран 10 сартайгаас 8 настай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулахад анхаарч ажиллах шаардлагатай гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 1 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top