x

Б.Мөнгөнхуяг: Баянгол дүүрэг цахим шилжилтийн хүрээнд 48 төрлийн цахим программ, аппликэйшнээр 246 мянган иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам(ЦХХХЯ)-наас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, 7 хоног тутамд Шилэн индекс зарладаг болсон. Энэхүү үнэлгээгээр дүүргүүдээс Багануур 76.05, Баянгол 74.64 хувиар тэргүүлсэн юм. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуягаас дүүрэгт хийгдэж байгаа цахим шинэчлэлийн талаар тодрууллаа.

-ЦХХХЯ-аас энэ долоо хоногт яамд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага мөн дүүргүүдийн Шилэн индексийг зарласан. Энэ индексээр Баянгол дүүрэг хоёрдугаарт бичигдсэн байна. Танай дүүргийн хувьд  мэдээллээ ил тод, нээлттэй шилэн болгохын тулд ямар арга хэмжээг авч ажиллаж байна вэ?  

-ЦХХХЯ-аас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг. Энэхүү үзүүлэлтээр манай дүүрэг 74.64 хувиар үнэлэгдэж хоёрдугаар байрт орсон. Манай ЗДТГ болон нийт алба хаагчдын хувьд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллээ ил тод, шилэн байлгахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Засаг даргын Тамгын газрын алба хаагчид, 34 хороо болон 23 харьяа хэлтэс байгууллагын албан хаагчид маань 48 төрлийн цахим программ, аппликэйшнээр 246 мянган иргэнд төрийн үйлчилгээг үзүүлж байна.

-Баянгол хүн ам ихтэй хотын төвийн дүүрэг. Мөн хүн амынх нь олонх нь залуус  учраас төрийн байгууллагаар очиж үйлчлүүлэхээс илүүтэй Нэг цэг, эсвэл  Киоск машинаар үйлчлүүлэх нь их байдаг. Ингэхэд танай дүүргийн хэмжээнд Нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг хэчнээн газар байна вэ?

-Манай дүүргийн хувьд иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах ажлын хүрээнд хэд хэдэн байршилд нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байна. Тухайлбал, 13-р хороо И-март Хороолол салбарт Хэрэглэгчийн үйлчилгээний “Нэг цэг”-ийг байгуулан ажиллаж байна. Энэ цэгээр өдөртөө 330 гаруй хүн үйлчлүүлдэг. Мөн дүүргийн хүн ам хамгийн их үйлчлүүлдэг ЗДТГ-ын дэргэд Нэг цонхны үйлчилгээгээр өдөртөө мөн л 260 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үүнээс гадна хүн ам хамгийн их төвлөрсөн 24-р хороонд Нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Энд ганц 24-р хороо биш 26 гээд бусад хорооныхон үйлчлүүлэх боломжтой бөгөөд бидний тооцоолсноор  23 мянга гаруй иргэн үйлчлүүлнэ. Мөн 14-р хороонд байрлах Спорт хорооны байранд “Нэг цэг” байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ цэгээр үйлчлүүлэх иргэдийн тоо мөн л олон. Тодруулбал, ойр орчмын хороод буюу 11, 12, 14, 15, 17, 23, 34-р хорооны 32 мянга гаруй иргэд үйлчлүүлэхээс гадна бусад хороо мөн дамжин өнгөрч байгаа өөр дүүргийн иргэд хотын төв рүү оролгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэсэн тооцооллыг гаргасан. Үүнийг дагаад хотын төв рүү чиглэх түгжрэл буурах гээд олон давуу талтай юм.  

-Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яамд төрийн үйлчилгээг иргэддээ хурдан шуурхай хүргэх Киоск машиныг нэвтрүүлээд байгаа.

-Тийм. Манай дүүрэгт 2022 онд 2 ширхэг киоск машиныг Дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний танхимд байршуулсан бол хүн ам ихээр төвлөрсөн 26 дугаар хорооны үйлчилгээний танхимд мөн нэгийг байршуулсан. Ингэснээр 3 цэгт киоск машинаар төрийн үйлчилгээг үзүүлж байна. Киоск машинаар 55 байгууллагын 600 төрлийн үйлчилгээний төлбөрийг төлж болохоос гадна иргэд төрийн үйлчилгээг авахдаа банк явж мөнгө тушаадаг байсныг хөнгөвчилснөөрөө давуу талтай. Мөн гадаад паспорт захиалах, татвар, торгууль , үйлчилгээний хураамж төлөх , автобусны билет захиалах гээд нэг зэрэг олон үйлчилгээг авах боломжтой. Иргэдийн хувь ам сайтай байгаа. Түүнчлэн манай дүүргийн хэмжээнд нийт 10,581 нэгж талбар газрыг 100 хувь газрын цахим системд оруулсан. Иргэд “E-газар” app ашиглан төрийн 36 төрлийн үйлчилгээг авах боломж бүрдсэн.

-ЦХХХЯ болон Төрийн цахим үйлчилгээний  зохицуулалтын газраас төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг дүүргүүдэд нээн ажиллуулж байгаа. Танай дүүрэгт нээсэн үү?

-Салбарын яам болон агентлагаас Монгол шууданг түшиглэн 4 цэгт “Хурдан” цэгийн салбар нээхээр ярьж байгаа. Мөн манайхаас нэмж 2 байршилд нээлгэхээр санал хүргүүлээд байна. Ингэхдээ мөн л хүн ам хамгийн ихээр төвлөрсөн 26-р хорооны цогцолбор байр буюу Нарны хороололд,  29-р хорооны цогцолбор байр буюу Эрин хороололд нээхээр саналаа хүргүүлсэн. Хэрэв дээрх хоёр байршилд нээгдчихвэл иргэд “Хурдан” цэгээс  төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хамгийн ойроос авах боломж бүрдэнэ.   

-Улс даяр тоон гарын үсэг олгох ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Тоон гарын үсэг олгох явц ямар байна вэ?

-Цахим гарын үсгийн тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулиар Монгол Улсын 16 ба түүнээс дээш насанд хүрсэн хүн бүр тоон гарын үсэг авах эрхтэй бөгөөд гарын үсэг олгох эрхтэй байгууллага нь Улсын бүртгэлийн байгууллага гэж заасан. Үүний дагуу Улсын бүртгэлийн харьяа Улсын бүртгэлийн хэлтсүүд тоон гарын үсгийг олгож байгаа. Дээрх ажлын хүрээнд 2022 онд манай дүүргийн улсын бүртгэлээс 5431 иргэнд тоон гарын үсэг олгосон бол 2023 онд 9000 гаруй иргэнд тоон гарын үсэг олгохоос өнөөдрийн байдлаар 6200 иргэнд олгоод байна. Энэ нь өндөр үзүүлэлт бөгөөд нийслэлд төдийгүй улсын хэмжээнд ажлаа сайн явуулж байна гэж үнэлүүлж байгаа.   

-Танай дүүрэг байшин хороолол ихтэй.  Хороог бүрэн камержуулан ‘’ногоон бүс’’ болгох төсөл хэрэгжинэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?  

-‘’Ногоон бүс”-ийг’ байгуулах нь зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, олон талын ач холбогдолтой. Энэ ажлын хүрээнд дүүргийн 13, 14, 15 дугаар хорооны 51,7 га талбай бүхий нутаг дэвсгэрт 260 ширхэг  камер суурилуулж “ногоон бүс” болгохоор төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 11 цаг 24 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 11 цаг 26 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 14 цаг 55 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 14 цаг 57 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 14 цаг 58 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 15 цаг 0 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 15 цаг 2 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 15 цаг 3 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 15 цаг 40 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 15 цаг 42 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 15 цаг 43 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 15 цаг 44 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 15 цаг 45 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 15 цаг 46 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 15 цаг 47 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 15 цаг 49 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 15 цаг 50 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 17 цаг 25 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 17 цаг 28 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 17 цаг 32 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Баавар ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top