x

ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд дүүргийн аварга шалгаруулах Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зохион байгуулагдаж байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Монгол Улсынхаа Тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг, эх оронч хүмүүжил олгох, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх мөн үйл ажиллагааг сурталчилж, таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 14 сургуулийн 14 тасгийн 200 гаруй сурагчид оролцож байгаа бөгөөд гарааны өмнөх ажиллагаа буюу жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, тасгийн захирагчийн тэмцээн, галын бэлтгэлийн норматив болон марш гүйлтийн тэмцээн гээд Цэрэг-спортын нийт 10 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.

Энэ жилийн Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102, Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 21 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлогтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 10 цаг 3 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 10 цаг 6 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 10 цаг 8 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 10 цаг 13 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 10 цаг 15 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 18 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 10 цаг 24 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 10 цаг 25 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 10 цаг 28 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 17 цаг 53 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 17 цаг 55 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 17 цаг 58 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 18 цаг 3 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 18 цаг 5 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 18 цаг 7 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 18 цаг 9 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 18 цаг 12 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 22 цаг 14 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 22 цаг 15 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 22 цаг 17 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top