x

Авто засвар, үйлчилгээ явуулж буй газруудад хамтарсан хяналт шалгалт зохион байгуулж байна

Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны А/51 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийнхэн 3-р сарын 20-ны өдрөөс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Тодруулбал, дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон Татварын хэлтэс, Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн Ажлын хэсэг авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, зөрчлийг арилгуулах  зорилгоор  хяналт шалгалтыг явуулж байгаа бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй иргэн, аж ахуй нэгжээс өнөөдрийн байдлаар 120 орчим ААН-д хяналт шалгалт хийгээд байгаа юм.

Хяналт шалгалтын үеэр ангиллын гэрчилгээгээ аваагүй, онлайн бизнес төвд цахим бүртгэлээ хийгээгүй, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй, орчны тохижилт, хаяг стандарт шаардлага хангаагүй, үнийн тарифгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгаа бөгөөд зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагууд 14 хоногийн хугацаатай үүрэг өгч ажиллаж байна.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.17-д заасны дагуу бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг байршуулж иргэдэд Е баримт олгох талаар шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 2 цаг 8 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 2 цаг 9 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 2 цаг 10 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 2 цаг 13 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 2 цаг 15 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 2 цаг 21 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 2 цаг 22 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 2 цаг 27 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 2 цаг 29 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 2 цаг 30 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 2 цаг 32 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 2 цаг 33 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 2 цаг 34 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 2 цаг 36 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 14 цаг 1 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 14 цаг 4 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 14 цаг 6 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 14 цаг 12 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 14 цаг 13 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 14 цаг 16 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top