x

Ө.Сумъяабаатар: Хот нийтийн аж ахуйн чиглэлд анхаарч ажиллана

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.03.14) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга долоон үүрэг даалгавар өгснөөс гурав нь 100, дөрөв нь 90 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.  

Тухайлбал, өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга 3, 4 дүгээр сарыг Эрүүл мэндийн чанар хүртээмжийг дэмжих сар болгон зарлах, дээрх арга хэмжээний хүрээнд төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон. Энэ үүрэг даалгаврын хүрээнд холбогдох хэлтсүүд дүүргийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжих сарын төлөвлөгөө”-нд тусгах саналыг хэлтэс, албадаас авч нэгтгэсэн бөгөөд нийт 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна. 

Нийслэлийн 28, 73, 93, 141, “Эрдмийн Өргөө” сургууль руу явах “Сургуулийн автобус”-ны чиглэл эцэслэгдэн батлагдлаа

Баянгол дүүрэгт “Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга сургуулийн автобусыг чиглэлд гаргах ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэст үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт, сургуулийн автобусны явах чиглэлийн маршрутын саналыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт тус тус хүргүүлсэн байна. Улмаар гуравдугаар сарын 07-ны өдрийн байдлаар 28, 73, 93, 141, Эрдмийн Өргөө сургуулийн явах чиглэл эцэслэгдэн гарч батлагдсан бол Тээврийн газраас ажлын хэсэг гарч 113, 146-р сургуулийн автобусны чиглэлийг хүүхдийн бууж суух аюулгүй байдал, автобусны явах зай талбай эргэлтийг дахин судлахаар болсон байна.

5024 өрхөд Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх материал тараа

Нийслэл болон дүүргийн Засаг дарга өнгөрсөн Шуурхай зөвлөгөөний үеэр гэр хорооллын өрхүүдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, зөвлөмж, сэрэмжлүүлгийг айл өрхүүдэд тарааж өгөхийг үүрэг болгосон. Энэ үүрэг даалгаврын хүрээнд 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23, 29-р хорооны 9329 айл өрхөд зөвлөмж мэдээллийг хүргэхээс өнөөдрийн байдлаар 5024 өрхөд зөвлөмж мэдээлэл тараасан гэх мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ өглөө. Дээрх ажил  гуравдугаар сарын 06-ны өдрөөс эхэлсэн бөгөөд угаарын хийн мэдрэгчийг гэр хорооллын өрхийн 94 хувьд нь тараасан байна. Мөн дүүргийн ЗДТГ, Экологийн Цагдаагийн албатай хамтран орчны бохирдлоос сэргийлэх ажлын хүрээнд Хог хаягдлаас үүдэлтэй хөрсний бохирдлоос сэргийлэх талаарх зөвлөмж мэдээллийг гэр хорооллын иргэддээ давхар хүргүүлж байна.

БГД-т улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 112  төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Түүнчлэн Шуурхай зөвлөгөөний үеэр Төлөвлөлт, Гүйцэтгэлийн Удирдлагын хэлтсээс Баянгол дүүрэгт 2023 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн. Тодруулбал, 2023 онд дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 112  төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх бөгөөд тухайлбал,

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 39,

  • нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14,

  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 21,

  • дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 24,

  • дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 14 төсөл арга хэмжээг тус тус хэрэгжүүлнэ. Мөн 2022-2023 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4 төсөл, арга хэмжээг он дамжуулан хэрэгжүүлэх бол 2023 онд шинээр 20 төсөл арга хэмжээ хэрэгжих юм.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга хөрөнгө оруулалт, худалдан авах ажил удаашралтай байгаа тул худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулахыг холбогдох хэлтсүүдэд үүрэг болголоо.

Зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламж буулгах ажил маргаашаас эхэлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжид хяналт тавин, зөрчлийг арилгахаар хоёр үе шат бүхий хяналт, шалгалтыг явуулж эхэлсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс зар сурталчилгаа байршуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангаагүй, зөвшөөрөлгүй байрлуулсан өнгө үзэмжгүй зар сурталчилгааны байгууламжтай 301 иргэн, аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэх хуудас өгсөн байна. Мөн дүүргийн хэмжээнд 525 гадна зар сурталчилгааны байгууламж байгаагаас 76 нь зөвшөөрөлтэй, 449 нь зөвшөөрөлгүй гэсэн судалгаа гарчээ. Дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй барьсан самбаруудыг маргаашаас буулгаж эхэлнэ. “Бүх нийтийн угаалга цэвэрлэгээ”-ний аяныг 4 төрлөөр зохион байгуулна Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 01/319-р албан бичиг болон дүүргийн Засаг даргын гаргасан Захирамжийн хүрээнд Баянгол дүүрэгт “Бүх нийтийн угаалга цэвэрлэгээ”-ний аяныг 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудад зохион байгуулахаар болсон байна. Ингэхдээ дулааны улиралд сар бүр дараах дөрвөн төрлөөр зохион байгуулж ажиллах юм. Тухайлбал,

Сар бүрийн нэгдүгээр 7 хоногт: СӨХ-д Хүүхдийн тоглоомын талбай, гадна орчинд угаалга цэвэрлэгээ

Хоёрдугаар 7 хоногт: “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ, Гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд хамтран хайс, хашлага, хогийн сав, автобусны буудал, сандал, хөшөө дурсгал , гэрлийн шонгуудыг
Гуравдугаар 7 хоногт: Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг хамтран Тоглоомын талбай, сандал, хашлага, гадна орчныг
Дөрөвдүгээр 7 хоногт: Иргэд, ААНБ, Төрийн болон төрийн бус байгууллага хамтран Фасад, гадна хаяг,хаягийн байгууламж, гадна орчинг цэвэрлэх төлөвлөгөө, хуваарь гарсан байна.

“Гэрэлтэй-Баянгол” аяныг эхлүүллээ 

Дүүргийн Засаг дарга өнгөрсөн хоёрдугаар сард “Гэрэлтэй-Баянгол” аяныг зохион байгуулах тухай захирамж гаргасан. Үүнтэй холбогдуулан Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн 34 хороотой хамтран нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын гудамж зам талбайд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд

  • Гэрэлтүүлгийн асалтын хувийг сайжруулах,

  • Эзэн холбогдогч тодорхойгүй гэрэлтүүлгийг эзэнжүүлэх арга хэмжээг авч эхэллээ.   

Нөөцийн махыг маргаашаас худалдан борлуулна  

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаана гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өгсөн. Тэгвэл энэ ажил маргаашаас буюу энэ сарын 15-наас эхлэх юм. Үүнтэй холбогдуулан Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянгол дүүргийн хэмжээнд нийт 75 хүнсний дэлгүүрээр дамжуулан нөөцийн мах худалдах бөгөөд 4 сарын хугацаанд нийт 2127 тонн мах борлуулна. Мөн дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс холбогдох хэлтсүүдтэй хамтран нөөцийн мах худалдан борлуулах дэлгүүрүүдээр явж холбогдох бэлтгэл ажлаа хангасан гэсэн мэдээллийг өглөө.

Ташрамд мэдээлэхэд маргаашаас худалдаалах нөөцийн мах үнийн хувьд

  • Үхрийн ястай мах 1кг нь 10700 төгрөг,

  • Хонины ястай мах 1кг нь 8600 төгрөг,

  • Ямааны ястай мах 1кг нь 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулах юм.

Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зарим зүйлийг онцолсон. Ингэхдээ “Нэг, хоёр болон гуравдугаар сард дүүргийн ЗДТГ болон холбогдох хэлтсүүд дотоод ажлуудаа зохион байгуулсан. Гуравдугаар сараас эхлэн цэвэрлэгээ, хог тээвэрлэлт гэх зэрэг хот нийтийн ажилд түлхүү анхаарч ажиллана. Мөн 3, 4-р сарыг эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах сар болгон зарласан холбоотойгоор дүүргийн Эрүүл мэндийн төв, хороодын Засаг дарга болон Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн оролцсон уулзалтыг зохион байгуулах учраас идэвхтэй оролцоорой гэсэн. Мөн

  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн гадна тохижилтын асуудалд анхаарал хандуулах

  • Хороод ААН-д хамтран орчны тохижилтын асуудалд анхаарал хандуулах

  • Дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээ, угаалгыг зохион байгуулах

  • Гэр хорооллын шороон замыг хусаж тэгшлэх ажлыг зохион байгуулах,   

  • Дүүргийн хэмжээнд эвдрэл ихтэй замын судалгааг гаргаж Авто замын газарт өгөх шаардлагатай гэсэн.

Мөн Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцууллаа. Үүнд:  

  • Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагууд бодит мэдээлэл, судалгааг гаргаж, хамтран ажиллах.

  • “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үед төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, идэвх санаачилгатай оролцох.

  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.

  • “Digital Ub” буюу Хэсгийн ахлагчийн аппликэйшнийг байгууллагуудын ажилтан, албан хаагчдад танилцуулж, хэрэглээг нэмэгдүүлж, цахимжуулах ажлаа эрчимжүүлэн, хэсгийн ахлагчдаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.

  • Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/ буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг иргэдэд олгох, тээврийн хэрэгсэлд суурилуулах байршлуудаа судалж тодорхойлох, зохион байгуулалтын бэлтгэл ажлаа сайтар хангаж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг үүрэг, даалгавар өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 7 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top