x

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий Баянгол дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хурлыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Хурлыг Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд 87,5 хувийн ирцтэй оролцлоо.

Хурлын эхэнд Баянгол дүүргийн ГБХЗХ-ийн дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын албаны дарга Б.Даваажаргал Хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 оны ажлын хүрээнд хийгдсэн ажлын тайланг танилцуулсан. Энэ үеэр 2022 онд 13 чиглэлээр 52 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэн ажилласнаас 96 хувийн биелэлттэй хэрэгжсэн гэдгийг онцолсон юм.  

Мөн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар 2023 онд хүүхдийн эрхийг хангах, хөгжлийг дэмжих, соёл урлагаар дамжуулан хүүхдийг соён гэгээрүүлэх, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гишүүн бүр бодитой үүрэг, оролцоотойгоор ажиллахыг үүрэг  болгосноос гадна өмнөх жил хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа чанаржуулан хийх, шинээр хүүхдэд ээлтэй, аюулгүй, бодит  дэмжлэг үзүүлсэн дараах ажлуудыг хийхээр санал солилцлоо.

Ингэснээр 2023 онд:

  • ЕБС-ийн төгсөх ангийн 2120 хүүхдийг 2023-2024 оны хичээлийн жилд усан спортын сургалтад бүрэн хамруулах;

  • Төгсөх ангийн эрэгтэй сурагчдыг “Эх оронч” хөгжлийн хөтөлбөрт хамруулах;

  • ЕБС-иудын дунд “Хаврын баяр” урлагийн их наадмыг зохион байгуулах;

  • Цэцэрлэгүүдийн хашаанд хүүхдэд ээлтэй эко тоглоомын тоог нэмэгдүүлэх, шинээр бий болгох;

  • ЕБС-иудад эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөр (нүд, шүд, чих)-ийг хэрэгжүүлэх;

  • Хүүхэд хамгаалагч” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

  • Өсвөр насны хүүхдийг “Хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтыг үргэлжлүүлэх;

  • ЕБС-ийн бага ангийн 5000 хүүхдүүд “Экологийн боловсрол” олгох ажлыг хэрэгжүүлэх;

  • Зорилтот бүлгийн хүүхдүүдийг Хүүхдийн зусланд амраах;

  • Аутизмтай хүүхдүүдийг усан бассейнд хамруулах хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх;

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг хийхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 7 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top