x

Баянгол дүүргийн 100-аас дээш настай ахмадуудын төлөөлөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардууллаа

Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн ХҮРЭЛСҮХ сар шинийн босгон дээр 100-аас дээш насны ахмадуудад гарын бэлгээ гардуулдаг уламжлалтай. Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахмадууддаа хүргүүлсэн цагаан сарын мэндчилгээ, гарын бэлгийг дүүргийнхээ хамгийн өндөр буюу 100-аас дээш настай ахмадуудынхаа төлөөлөлд гардуулан өглөө.

Баянгол дүүрэгт 100 дээш настай 10 гаруй ахмад настан оршин суудаг бөгөөд тэднийхээ төлөөлөл болгон дүүргийнхээ хамгийн өндөр настан болох 6-р хорооны оршин суугч, 103 настай Ж.Нямдарь гуайтай уулзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа. Ж.Нямдарь гуай Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул. 20 настайдаа цэрэгт татагдан нутгаасаа гарч 1945 оны Халх голын дайнд оролцсон Ахмад дайчин юм.

Энэ тухайгаа Ж.Нямдарь гуай 1945 оны Халх голын дайнд оролцох үеэрээ их бууны офицер болсон. Улмаар Намын дээд сургууль төгсөн Намын төв хороо, Аж үйлдвэрийн комбинат гээд улсад 60 гаруй жил ажилласан хэмээгээд улс эх орныхоо төлөө олон ажил санаачлан хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж буйгаа уламжилж өгөхийг хүссэн юм.

Мөн дүүргийнхээ 4-р хорооны өндөр настан Б.Намнан, 6-р хорооны өндөр настан Ц.Дулам гуайтай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа.

Манай дүүргийн 4-р хорооны өндөр настан Б.Намнан гуай Завхан аймгийн Тосонцэнгэл уугуул бөгөөд залуудаа мал маллаж байсан. Хүүгээ цэрэгт татагдахад нь Улаанбаатар хотод ирсэн. Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн азай буурал юм.

Түүнчлэн дүүргийнхээ нэгдүгээр хорооны өндөр настан С.Жигмэдсүрэн гуайд мөн хүндэтгэл үзүүлж Монгол Улсын төрийн тэргүүний бэлгийг гардуулан өглөө. Өдгөө 100 насыг зооглоод буй С.Жигмэдсүрэн гуай Завхан аймгийн уугуул. Багш мэргэжилтэй. Багшийн сургууль, МУИС, Москва хотод тусгай курс, Удирдах ажилтны дээд курсийг тус тус төгссөн. 1940-1957 онд бага сургуулийн багш, захирал, гэгээрлийн байцаагчаар, 1962 онд Шинжлэх ухааны академи, Үндэсний архивт судлагч орчуулагч, 1964-1988 онд НАХЯ, Хилийн цэргийн 14, 20-р отрядуудад тусгай ангийн дарга, монгол бичгийн багшаар ажиллаж байсан. Улсад нийтдээ 65 жил ажилласан. Үүнээс 46 жил нь багшлахдаа 40100 хүнд монгол бичиг заасан хэмээн хуучилсан юм. Мөн эрдэмтдийн захиалгаар 100 гаруй хэвлэлийн хуудас, манж хэл дээрх ном орчуулсан бол эрдэм шинжилгээ, судалгааны 20 гаруй ном бүтээн туурвисан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 8 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top