x

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ “СУРГУУЛИЙН АВТОБУС” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран “Сургуулийн автобус” төслийг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын дэмжлэгээр энэхүү төсөл Баянгол дүүрэгт хэрэгжиж, долоон автобус өгснийг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Аж ахуйн албаны дарга Ц.Энх-Амгалан болон холбогдох албаны бусад хүмүүс сургуулийн захирлуудад (2023.02.10) хүлээлгэн өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх, сурагчдыг гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “СУРГУУЛИЙН АВТОБУС” төслийг манай дүүрэгт хэрэгжүүлэхэд дэмжсэн, хамтран ажилласан холбогдох бүх шатны байгууллагууддаа талархал илэрхийлье” гэсэн юм.

Сургуулийн автобуснууд сар шинийн баярын дараагаас эхлэн 7 чиглэлд гэр-сургууль гэсэн маршрутаар хүүхэд багачуудад үйлчилнэ. Тухайлбал, хүн ам ихээр төвлөрсөн “Алтай хотхон”-оос 73-р сургууль чиглэлд нэг сургуулийн автобус үйлчлэх бол "Эрин хороолол", "Хар хорин", "Өнөр" хорооллоос Эрдмийн өргөө сургуульд сурдаг сурагчдад нэг автобус үйлчилнэ. Мөн дүүргийн гэр хорооллын хороод буюу нийтийн тээврийн автобус явдаггүй 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны сурагчид маань эцэг, эх, асран хамгаалагчгүйгээр гэр-сургууль гэсэн чиглэлээр сургуулийн автобусаар үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

Баянгол дүүргийн хувьд байшин хороолол зонхилсон төвийн дүүрэг бөгөөд хамран сурах тойрог зэргийг харгалзан өмнө нь энэ төсөл хараахан хэрэгжээгүй байсан юм. Улмаар сурагчдын аюулгүй зорчих эрхийг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зэрэг зайлшгүй тулгамдаж байгаа олон асуудлын хүрээнд холбогдох газруудад хүсэлт тавьснаар “Сургуулийн автобус” төсөл хэрэгжихээр болж байна. Мөн дээрх чиглэлүүдэд судалгаа хийхэд 11 сургуулийн 4900 гаруй сурагч нийтийн тээвэр болон бусад тээврийн хэрэгслээр гэр-сургууль чиглэлд зорчдог. Үүнээс хичээлийн 1,2 дугаар ээлжид бага ангийн 2250, дунд ангийн 1800 гаруй сурагч зорчиж байна гэсэн судалгаа гарсан юм.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 8 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top