x

Д.Түвшинсайхан: Монголын уран бүтээлчдээс анх удаа Сиднейн дуурийн театрт тоглолтоо толилуулна

Монгол, Австрали улсын соёл урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга дэлхийн алдарт Сидней хотын дуурийн театрт ирэх сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болсон билээ.

Энэхүү тоглолтын талаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхантай ярилцлаа.

-Морин хуурын чуулгын хувьд Австралид анх удаагаа уран бүтээлээ хүргэх гэж байна уу. Үүнээс өмнө айлчилж тоглож байсан уу?

-Манай чуулгын хувьд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Австрали тивд хөл тавьж байна. Ингэснээр Африк тив, Өмнөд Америк, Антарктид тив л үлдлээ. Сиднейн опера хаус нь яалт ч үгүй дэлхийн алдартай театруудын нэг. Энэ театрт тоглолт үзэх нь үзэгчдэд нэг талаараа таашаал байдаг юм байна. Соёлын элчийн үүргээ гүйцэтгэж Монголынхоо урлагийг сурталчлах гэж буй нь стратегийн том ач холбогдолтой гэж харж байгаа. Соёлын яам болон Гадаад харилцааны яам хамтран хоёр улсын соёлын харилцааны хэлбэр дээр хийгдэж байгаа тоглолт гэж хэлж болно.

-Монголын уран бүтээлчдээс Сиднейн дуурийн театрын тайзнаа өмнө нь гарч байсан тохиолдол байдаг уу?

-Байхгүй юм билээ. Морин хуурын чуулгын хувьд Монголын уран бүтээлчдээс анх удаа энэ тайзнаа гарч байна гэсэн үг юм.

-АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, ОХУ-ын Большой театр, өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд та бүхэн эгшгээ хүргэсэн байдаг. Тэгвэл Сиднейн дуурийн театрт толилуулах гэж буй энэхүү тоглолт нь дээрх алдартай театр, танхимуудад тоглосон тоглолтын хаана нь эрэмбэлэгдэх юм бэ?

-Эрэмбэлэгдэх гэхээсээ илүү эдийн засгийн асуудал яригдана. Хамгийн багадаа 50-60 мянган долларын тухай ярих болно. Энэ зөвхөн тоглолтын зардал шүү дээ. Уран бүтээлчдийн ирэх, очих, байрлах зэрэг зардал тусдаа асуудал юм. Монголд зочлох жил болгон зарласан бодлогын хүрээнд Монгол Улс үүнд ач холбогдол өгч, хүч чармайлт гаргаж байна. Энэ нь  монгол хөгжим сонсож, Монголыг зорих жуулчдыг татах зэрэг олон талт агуулгыг багтааж буй юм.

-Тоглолтын багийг Морин хуурын чуулга дангаараа л бүрдүүлж байгаа юу. Өөр бусад мэргэжлийн байгууллагын уран бүтээлчид болоод дуучид тоглолтын бүрэлдэхүүнд багтсан уу?

-Нийт 42 бүрэлдэхүүнтэй явна. Манай чуулгын уран бүтээлчид дээр гурван дуучид нэмэгдэж байгаа. Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, Ө.Уянга, Б.Гомбо-Очир нар бүрэлдэхүүнд багтсан.  

-Австралид анх удаа Монголоос уран бүтээлээ хүргэж байгаа учраас тухайн ард түмэнд зориулсан тусгай бүтээл бэлтгэсэн байгаа байх. Энэ талаар сонирхуулбал?

-Бидний хувьд нэг сонгож авсан бүтээл бий. Дипломат айлчлалын хүрээнд биш учраас Төрийн дууллыг нь сонгоогүй. Австралийн суугуул уран бүтээлчийн ард иргэдийнх нь бүгдийнх нь мэддэг нэгэн бүтээлийг сонгон авсан байгаа.

-Тоглолтын тасалбар нэлээд эрэлттэй байгаа гэсэн?

-Тоглолтын билет зарагдаж эхэлсэн өдрөө зургаан цагийн турш зарагдаад дууссан. 2200 тасалбар бүгд зарагдсан.

-Алдарт театр танхим болгон өөр өөрсдийн онцлогтой. Сиднейн дуурийн театрын онцлог нь юу вэ. Морин хуурын чуулга тоглолтоо толилуулахад уг театрт ямар давуу тал байна вэ?

-Сиднейн дуурийн театр 2021 оны нэгдүгээр сараас эхлэн 2023 оны эхэн хүртэл хоёр жилийн хугацаанд засвар хийсэн. Энэ нь акустик буюу дуугаралтын орчноо сайжруулсан гэсэн үг. Хамгийн хойно болон эхэнд сууж буй үзэгчдэд бидний гаргаж буй аялгуу яг ижил түвшинд хүрэх тухай ойлголт юм. Зөвхөн үүний засварыг хоёр жилийн турш хийсэн. Манайд улсад бол энэ талаар ойлголт байхгүй шүү дээ.

-Морин хуурын чуулгын хувьд Монголынхоо үзэгчдэд толилуулах энэ намрын анхны тоглолт ямар тоглолт байх вэ?

-Манай чуулгын хувьд ес, арав, арваннэгдүгээр сард айлчлан тоглолт хийнэ. Австралиас гадна өөр хоёр улсад тоглолт хийхээр яригдаж байна. Ингэхээр суурин байх хугацаа маш богино байна. Гэхдээ арваннэгдүгээр сарын 11-нд бодсон зүйл бий. “Гранд опера морин хуур” гэсэн тоглолт толилуулах төлөвлөгөөтэй байгаа. Сонгодог урлагийн өнгө төрх болж буй залуучуудтайгаа хамтраад Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын ари, романс дуунуудаас гадна дуурийн аринуудыг хүргэхээр зорьж байгаа.

-Морин хуурын чуулгын 30 жилийн ойгоор нийтлэл бичиж байхад дэлхийн 23 оронд тоглосон байсан. Австралиас гадна шинээр тоглох хоёр орон нь шинэ орнууд уу эсвэл өмнө нь тоглож байсан улс уу?

-Бүрэлдэхүүнээрээ 20 гаруй ч цөөн хүний бүрэлдэхүүнтэй хийсэн тоглолтыг тоолохоор 40-өөд улс байдаг юм. Өмнө нь тоглож байсан хоёр орон байгаа. Гэхдээ ач холбогдлын хувьд нэлээд өндөр.

EAGLE.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 32 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 34 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 36 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 37 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 39 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 41 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 43 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 46 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 48 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 51 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 55 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top